Мика 4
4
Дуулгавар дагасан аюулгүй амар цаг
1Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь
Уулсын тэргүүнээр тохоогдон,
Толгодын дээгүүр өргөгдөнө.
Ард түмнүүд түүнд цутгана.#Иса 2:2–5
2Олон үндэстэн ирээд,
“Ирцгээ, ЭЗЭНий уул,
Иаковын Бурханы өргөө уруу явцгаая.
Тийнхүү Тэрээр бидэнд замаа зааж,
Бид жимээр нь алхах юм” гэцгээнэ.
Учир нь хууль Сионоос гарч,
ЭЗЭНий үг Иерусалимаас гарна.
3Олон ард түмний хоорондохыг Тэр шүүж,
Хүчирхэг, холын үндэстнүүдийн дунд шийдвэр гаргах болно.
Тэгээд тэд илдээ анжисны хошуу,
Жадаа хадуур болгон давтана.
Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй,
Дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй.#Иое 3:10
4Хүн бүр усан үзмийн ба инжрийн модныхоо дор сууна.
Хэн ч тэднийг үл айлгана.
Учир нь түг түмдийн ЭЗЭНий ам айлдав.#Зех 3:10
5Ард түмэн тусбүр өөрийн бурхны нэр доор алхах боловч,
Харин бид Бурхан ЭЗЭНий нэр доор үүрд мөнх алхана.
Амлагдсан сэргэлт
6ЭЗЭН тунхаглаж байна.
“Тэр өдөр Би доголонг болон хөөгдсөнийг,
Өөрийнхөө зовоосон хүмүүсийг хүртэл цуглуулна.
7Би доголонг нь үлдэгч,
Хөөгдсөнийг нь хүчтэй үндэстэн болгож,
ЭЗЭН Сион ууланд тэднийг
Эдүгээгээс мөнхөд хүртэл хаанчилна.
8Чиний хувьд, сүргийн цамхаг аа,
Сион охины толгод оо, энэ нь чам дээр ирнэ.
Урьдын ноёрхол буюу
Иерусалим охины хаанчлал ч ирэх болно.
9Чи одоо юунд чанга хашхирна вэ?
Чамд ямар ч хаан байхгүй юу?
Эсвэл зөвлөгч чинь устаж,
Төрж буй эмэгтэйнх шиг
Өвчин шаналал чамайг эзэмдэв үү?
10Одоо чи хотоос гарч, хээр амьдран,
Вавилон уруу явах ёстой тул
Сион охин оо, дуншиж буй эмэгтэй шиг
Нярайлахаар өвдөж, шанал.
Тэнд чи аврагдана,
ЭЗЭН чамайг дайснуудын чинь гараас чөлөөлнө.
11«Сион бузартаж, бидний нүд түүнийг тавлан харах болтугай!» гэх
Олон үндэстэн одоо чиний эсрэг цуглах болно.
12Гэвч тэд ЭЗЭНий бодлыг мэддэггүй бөгөөд
Түүний зорилгыг ойлгодоггүй.
Учир нь Тэр тэднийг үтрэмд юүжилсэн тариа мэт цуглуулав.
13Эврийг чинь Би төмөр,
Туурайг чинь хүрэл болгох тул
Сион охин оо босож, талхлагтун.
Ийнхүү чи олон ард түмнийг бут цохиж,
Олзыг нь ЭЗЭНд,
Эд баялгийг нь бүх дэлхийн ЭЗЭНд зориулах юм.
Одоогоор Сонгогдсон:
Мика 4: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.