Марк 15
15
Пилатын өмнө
(Мт 27:1–2,11–14; Лк 23:1–5; Иох 18:28–38)
1Өглөө болмогц ахлах тахилч нар, ахлагчид, хуулийн багш нар бүх Зөвлөлийн хамт зөвлөлдөөд, Есүсийг хүлж аваачин Пилатад өгөв. 2Пилат, Есүсээс
—Та иудейчүүдийн Хаан юм уу? гэж асуусанд Есүс хариуд нь
—Та ч хэлж байна гэв. 3Ахлах тахилч нар Есүсийг олон зүйлд буруутгав. 4Пилат Түүнээс дахин асууж,
—Та юу ч хариулахгүй юу? Тэд ямар олон зүйл Таны эсрэг тулгаж байгааг хараач гэв. 5Гэвч Есүс юу ч хариулсангүйд Пилат гайхав.
Цовдлохыг Пилат зөвшөөрөв
(Мт 27:15–26; Лк 23:13–25; Иох 18:39—19:16)
6Баяраар тэдний хүссэнчлэн нэг хоригдлыг сулладаг байлаа. 7Бослогын үеэр хүн алаад хоригдсон үймээн дэгдээгчдийн дунд Бараб гэгч эр байв. 8Хурсан олон ирж, өөрсдөд нь хийж заншсаныг Пилатаас гуйж эхлэв. 9Пилат тэдэнд
—Иудейчүүдийн Хааныг та нарт суллаж өгөхийг надаас хүсэж байна уу? гэв. 10Учир нь ахлах тахилчид атаархсандаа Есүсийг барьж өгснийг тэр мэдэж байлаа. 11Гэвч ахлах тахилч нар Барабыг оронд нь сулла гэж гуй хэмээн хурсан олныг ятгав. 12Тиймд Пилат тэдэнд дахин
—Тэгвэл та нарын иудейчүүдийн Хаан гэж [нэрлээд байгаа] Хүнийг надаар яалгамаар байна вэ? гэхэд 13тэд
—Түүнийг цовдол гэж хашхиралдлаа. 14Харин Пилат
—Яагаад? Тэр ямар муу юм үйлдсэн юм бэ? гэж асуухад тэд
—Түүнийг цовдол гэж улам ихээр хашхирч байлаа. 15Тэгэхэд Пилат хурсан олонд нийцүүлэхийг хүсэж, Барабыг тэдэнд суллан, Есүсийг ташуурдуулаад, цовдлуулахаар өгчээ.
Цэргүүд Есүсийг тохуурхсан нь
(Мт 27:27–31; Иох 19:2–3)
16Тэгээд цэргүүд Есүсийг ордны хашаанд (тэр нь Праеториум юм) аваачиж бас бүтэн анги цуглуулав. 17Тэд Есүст час улаан нөмрөг нөмөргөж, сундуугаар титэм сүлжээд Түүн дээр тавьж
— 18Иудейчүүдийн Хаанд мэндчилье гэж дооглон 19толгойг нь хулсаар цохилж, өөдөөс нь нулимж, өвдөг сөхрөн Түүнд мөргөцгөөж байлаа. 20Тэд Есүсийг дооглосны дараа, улаан нөмрөгийг нь тайлж хувцсыг нь өмсгөв. Тэгээд Түүнийг цовдлохоор гадагш авч явлаа.
Есүсийг цовдолсон нь
(Мт 27:32–44; Лк 23:26–43; Иох 19:17–27)
21Хөдөөнөөс ирээд түүгээр өнгөрч явсан Курений Симоныг албадаж Түүний загалмайг үүрүүлэв. Тэр Александр, Руф хоёрын эцэг билээ. #Ром 16:13 22Гавалын газар гэсэн утгатай Голгота хэмээх газар Түүнийг тэд авчирлаа. 23Цэргүүд Есүст мирр хольсон дарсыг өгсөн боловч Тэр авсангүй. 24Тэд Түүнийг цовдлоод, хэн юу авахаа шодож шавга хаяцгаан, хувцсыг нь хувааж авав.#Дуу 22:18
25Тэд Түүнийг цовдлоход гуравдугаар цаг байсан юм. 26Ялынх нь пайзан дээр «Иудейчүүдийн Хаан» гэсэн бичээс байлаа. 27Цэргүүд Есүстэй хамт хоёр дээрэмчнийг, нэгийг нь баруун, нөгөөг нь зүүн талд нь цовдлов. 28[«Тэр хилэнцтэнүүдийн хамт тоологдсон» гэсэн Бичвэр биелэгдэв.]#15:28 ЗБ-т энэ эшлэл байхгүй. (Лк 22:37 үз.)#Иса 53:12 29Дэргэдүүр нь өнгөрөгсөд толгойгоо сэгсрэн Түүнийг доромжилж,
—Өө! Сүмийг нурааж, гурав хоногийн дотор барьдаг Чи,#Дуу 22:7, 109:25; Мк 14:58; Иох 2:19 30Өөрийгөө авраач! Наад загалмайнаас буугаач гэцгээж байлаа. 31Ахлах тахилчид ч хуулийн багш нарын хамт мөн адил элэглэн, өөр хоорондоо
—Тэр бусдыг аварсан ч Өөрийгөө аварч чадахгүй. 32Израилийн Хаан энэ Христ одоо загалмайнаас бууг, тэгвэл бид хараад итгэнэ гэж байв. Хамт цовдлогдогсод ч Түүнийг бас доромжилжээ.
Есүсийн үхэл
(Мт 27:45–56; Лк 23:44–49; Иох 19:28–30)
33Зургадугаар цагаас эхлээд нийт нутгийг харанхуй нөмөрч есдүгээр цаг хүрэв. 34Есдүгээр цагт Есүс чанга дуугаар
—Елой, Елой, лема сабахтани? (орчуулбал «Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?») гэж хашхирлаа.#Дуу 22:1 35Тэнд зогсогсдын зарим нь сонсоод,
—Хараач, Тэр Елиаг дуудаж байна гэв. 36Нэг нь гүйж, далайн хөвөнд цагаан цуу шингээгээд хулсны үзүүрт торгоон, Түүнд уулгахаар өгөнгөө,
—Елиа Түүнийг буулгаж авахаар ирэх эсэхийг харцгаая гэв.#Дуу 69:21 37Есүс чанга дуу гаргаад, амьсгал хураав. 38Сүмийн хөшиг дээрээсээ доош хоёр хуваагдан цуурлаа.#Гэт 26:31–33 39Түүний эсрэг талд зогсож байсан зуутын дарга Есүсийг амьсгаа хураахыг#15:39 эсвэл үхсэнийг ЗБ-т хашхираад үхэхийг хараад
—Энэ үнэхээр Бурханы Хүү байжээ гэв.
40Тэнд бас хэсэг эмэгтэйчүүд холоос харж байлаа. Тэдний дунд Магдалын Мариа болон жижиг Иаков, Иос хоёрын эх Мариа, Саломе нар байв.#Лк 8:2–3 41Тэд Есүсийг Галилд байхад нь дагаж, Түүнд үйлчилдэг байсан юм. Иерусалимд Түүнтэй хамт ирсэн өөр олон эмэгтэй тэнд байсан билээ.
Есүсийг оршуулсан нь
(Мт 27:57–61; Лк 23:50–56; Иох 19:38–42)
42Амралтын өдрийн урьдах бэлтгэлийн өдрийн орой болох үед, 43Бурханы хаанчлалыг хүлээж байсан Ариматын Иосеф гэгч Зөвлөлийн хүндэт гишүүн ирэв. Тэр зориглон Пилатад бараалхаж, Есүсийн цогцсыг гуйхад 44Пилат Есүсийг хэдийнээ үхсэнд гайхаж, зуутын захирагчийг дуудаад, Түүний аль хэдийнээ үхсэн эсэхийг асуужээ. 45Зуутын захирагчаас энэ тухай баттай мэдээд, Пилат цогцсыг Иосефт өгөв. 46Тэр маалинган даавуу худалдан авч, Түүнийг буулгаж даавуунд ороогоод, хаданд ухаж янзалсан булшинд тавив. Тэгээд нэгэн бул чулууг өнхрүүлж, булшны үүдийг тэр таглажээ. 47Магдалын Мариа болон Иосын эх Мариа Түүний цогцсыг хаана тавихыг харжээ.
Одоогоор Сонгогдсон:
Марк 15: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: