Марк 16
16
Есүсийн амилал
(Мт 28:1–8; Лк 24:1–12; Иох 20:1–10)
1Амралтын өдөр өнгөрөхөд Магдалын Мариа, Иаковын эх Мариа, Саломе нар ирж, Түүнийг тослохоор анхилуун үнэртэн худалдаж авчээ. 2Долоо хоногийн эхний өдөр маш эрт, нар мандахад тэд булшинд хүрч ирэв. 3Тэд өөр хоорондоо
—Тэр бул чулууг булшны амнаас хэн бидэнд өнхрүүлж өгөх билээ? гэж ярилцаж байв. 4Дээш харахдаа тэр бул чулуу хэдийгээр асар том байсан ч түүнийг өнхрүүлэн зайлуулсныг тэд харжээ. 5Тэд булшинд ортол баруун талд нь цагаан нөмрөг нөмөрсөн нэгэн залуу сууж байхыг хараад гайхлаа. 6Тэр тэдэнд
—Бүү гайх. Цовдлогдсон, Назарын Есүсийг та нар хайж байгаа. Тэр амилсан, Тэр энд байхгүй. Харагтун, Түүнийг тавьсан газар энэ байна. 7Харин явж, Түүний шавь нарт болон Петрт “Тэр та нараас түрүүнд Галил уруу явсан тул айлдсаных нь дагуу тэнд та нар Түүнийг харах болно” гэж хэл гэв.#Мт 26:32; Мк 14:28 8Тэднийг айдас жихүүдэс эзэмдсэн тул булшнаас гаран гүйв. Тэд айснаасаа болоод хэнд ч юу ч хэлсэнгүй.
Есүс Магдал хотын Мариад үзэгдэв
(Мт 28:9–10; Иох 20:11–18)
9[Долоо хоногийн эхний өдөр эртээр Тэр амилаад, (долоон чөтгөр нь Есүсээр зайлуулагдаж байсан) Магдалын Мариад эхлээд үзэгджээ. 10Тэр эмэгтэй явж, Есүстэй урьд нь хамт байгсдыг гашуудан уйлж байхад тэдэнд мэдэгдэв. 11Тэд Есүсийн амьд мөн Мариад үзэгдсэн гэдгийг сонсоод итгэсэнгүй.
Есүс өөр хоёр шавьдаа үзэгдэв
(Лк 24:13–35)
12Үүний дараа тэдний хоёр нь хөдөө явж байтал замд нь Есүс Өөрийгөө өөр дүрээр тэдэнд илчлэв. 13Тэд явж, үүнийг бусдадаа мэдэгджээ. Гэвч тэд өнөө хоёрт бас итгэсэнгүй.
Есүсийн захирамж
(Мт 28:16–20; Лк 24:36–49; Иох 20:19–23; Үйл 1:6–8)
14Дараа нь, арван нэгэн шавь нар тухлан сууж байтал Есүс тэдэнд үзэгдлээ. Түүний амилсныг харсанд нь тэд итгээгүй тул тэдний итгэлгүй, хатуу зүрхтэйг зэмлэв.
15Есүс тэдэнд
—Бүх ертөнцөөр явж, сайнмэдээг хамаг бүтээлд тунхаглагтун.#Үйл 1:8 16Хэн итгэж баптисм хүртэнэ, тэр аврагдах болно. Харин итгээгүй нь яллагдах болно. 17Итгэгчдэд дагалдах тэмдгүүд нь: Миний нэрээр тэд чөтгөрүүдийг зайлуулж, шинэ хэлээр ярих болно. 18Тэд могойг барина. Бас үхүүлэх ямар ч юм тэд уусан, тэр нь тэдэнд хор болохгүй. Өвчтөнд тэд гар тавивал эдгэнэ гэж айлдлаа.
Есүс өргөгдсөн нь
(Лк 24:50–53; Үйл 1:9–11)
19Ингээд Эзэн Есүс тэдэнд айлдсаны дараа тэнгэр өөд авагдаж, Бурханы баруун гарт залрав.#Үйл 1:9–11 20Тэд явж, газар сайгүй тунхаглажээ. Эзэн хамт ажиллаж, дагалдах тэмдгүүдээр үгийг баталсаар байлаа. Амен.]#16:9–20 ЗБ ба эртний орчуулгуудад энэ төгсгөл хэсэг буюу 16:9–20-р эшлэл байхгүй.
Одоогоор Сонгогдсон:
Марк 16: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.