Марк 3

3
Хатангир гартай хүн
(Мт 12:9–14; Лк 6:6–11)
1Тэгээд Тэр дахин синагогт ороход, тэнд хатангир гартай хүн байжээ. 2Тэд Түүнийг буруутгахын тулд Амралтын өдөр тэр хүнийг Есүс эдгээх нь үү хэмээн Түүнийг ажиглаж байлаа. 3Есүс хатангир гартай хүнд
—Урагшаа гарч ир 4тэдэнд
—Амралтын өдөр сайныг үйлдэх эсвэл ёрын мууг үйлдэх, амь аврах эсвэл хөнөөхийн аль нь хуульд нийцэх вэ? гэсэнд тэд эс дуугарав. 5Есүс ууртайгаар тэднийг тойруулан харснаа, зүрхнийх нь хатууд харамсаж, тэр хүнд
—Гараа сунга гэв. Тэр гараа сунгасанд, гар нь эдгэсэн байлаа. 6Фарисайчууд гарч, Есүсийг хэрхэн хөнөөх талаар Түүний эсрэг тэр даруй Херодынхонтой зөвлөлджээ.
Эрэг дээрх үй олон
7Есүс шавь нарынхаа хамт нуурын зүг цаашлав. Мөн Галилаас үй олноороо дагаж байлаа. Бас Иудей, 8Иерусалим, Идум, Иорданы чанад, Тир болон Сидон хавиас үй олноороо Есүсийн үйлдсэн бүхнийг сонсоод Түүн дээр иржээ. 9Хурсан олонд бүчүүлэхгүйн тулд завь бэлэн байлгахыг шавь нартаа Тэр даалгав.#Мк 4:1; Лк 5:1–3 10Есүс олныг эдгээсэн тул өвчинд шаналагсад бүгд Түүнд гар хүрэх гэж дайрч байлаа. 11Бузар сүнснүүд Есүсийг хармагц өмнө нь унаж
—Та бол Бурханы Хүү мөн гэж бархиралдаж байв. 12Өөрийг нь илчилж болохгүйг Тэр тэдэнд хатуу сануулав.
Есүс арван хоёр элчийг томилсон нь
(Мт 10:1–4; Лк 6:12–16)
13Есүс уул өөд гарч, хүссэн хүмүүсээ дуудахад тэд Түүн дээр иржээ. 14Есүс арван хоёрыг томилон элч хэмээсэн нь тэднийг Өөртэйгөө хамт байлгаж, тунхаглуулахаар илгээх, 15чөтгөрүүдийг зайлуулах эрх мэдэлтэй байлгахын тулд байлаа. 16Тэр арван хоёрыг томилсон нь Симон (Тэр түүнд Петр гэдэг нэр өгчээ), 17Зебедеен хүү Иаков, Иаковын дүү Иохан (Тэр тэдэнд «Аянгын хөвгүүд» гэсэн утгатай Бонергес гэдэг нэр өгчээ), 18Андрей, Филип, Бартоломай, Матай, Томас, Алфайн хүү Иаков, Таддай, канаан хүн Симон, 19Есүсээс урвасан Искариотын Иудас нар байлаа.
Есүс ба Беелзебул
(Мт 12:22–32; Лк 11:14–23, 12:10)
20Есүс гэрт ороход, ард олон дахиад л цугларч, тэд талх ч идэж эс чадав.
21Тэр ухаан мэдрэлээ алджээ гэж тэд ярьсан тул хамаатнууд нь үүнийг сонсоод Есүсийг авчрахаар явав. 22Иерусалимаас бууж ирсэн хуулийн багш нар
—Тэр Беелзебүлтэй гээд чөтгөрүүдийн захирагчаар нь чөтгөрүүдийг Тэр хөөдөг юм байна гэцгээж байлаа.#Мт 9:34, 10:25 23Тэр тэднийг дуудаж, сургаалт зүйрлэлээр тэдэнд айлдан
—Сатан яаж Сатанаа зайлуулж чадах билээ? 24Хаанчлал дотроо хуваагдвал тэр хаанчлал оршин тогтнож эс чадна. 25Айл гэр дотроо хуваагдвал тэр айл оршин тогтнож эс чадна. 26Сатан өөрийн эсрэг босон хуваагдвал тэр оршин тогтнож чадахгүй, харин эцэс нь ирнэ. 27Бяртай эрийг эхлээд хүлэхгүй бол хэн гэрт нь орж, эд хөрөнгийг нь дээрэмдэж чадах билээ? Тэгж байж л гэрийг нь дээрэмдэнэ шүү дээ. 28Үнэнээр Би та нарт хэлье. Хүний хөвгүүдийн нүгэл, тэдний доромжлох гүтгэлэг бүгд#3:28 тэдний хэлж мэдэх ёр муу юмс эсвэл тэд Бурханы эсрэг хэлж мэдэх ёр муу юмс уучлагдана. 29Харин Ариун Сүнсийг доромжлогч хэн ч хэзээ ч уучлагдахгүй бөгөөд мөнх нүглийн гэмтэн болно#Лк 12:10 гэв. 30Учир нь тэд
—Есүс бузар сүнстэй гэж ярьсан юм.
Есүсийн жинхэнэ төрөл садан
(Мт 12:46–50; Лк 8:19–21)
31Есүсийн эх болон дүү нар ирээд гадаа зогсож, Түүнийг дуудуулахаар хүн оруулав. 32Есүсийг ард олон тойрон сууж байлаа. Тэд Түүнд
—Хараач. Эх, дүү нар тань Таныг асуугаад гадаа байж байна гэхэд 33Тэр тэдэнд хариулан
—Хэн Миний эх, хэн Миний дүү нар юм бэ? гээд 34Өөрийг нь хүрээлэн суугчдыг харж,
—Харагтун, Миний эх ба ахан дүүс энд байна. 35Бурханы хүслийг биелүүлэгч хэн боловч Миний эх, эгч, ах дүүс минь юм гэв.

Одоогоор Сонгогдсон:

Марк 3: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү