Марк 6
6
Назарт Есүсийг голсон нь
(Мт 13:53–58; Лк 4:16–30)
1Есүс тэндээс явж, нутагтаа ирэв. Шавь нар нь Түүнийг дагалдаж байлаа. 2Амралтын өдөр Есүс синагогт сургаал зааж эхлэхэд, сонссон олон гайхаж
—Хаанаас энэ хүн эдгээрийг авав? Түүнд ямар мэргэн ухаан заяасан юм бэ? Гараас нь ямар хүчит гайхамшгууд гарна вэ? 3Энэ чинь Мариагийн хүү, мужаан биш бил үү? Иаков, Иосеф, Иуда, Симон нарын ах биш үү? Охин дүү нар нь бидний хамт байгаа биз дээ? гэж Түүнд бүдрэн унтууцав. 4Есүс тэдэнд
—Эш үзүүлэгч нь төрөлх нутаг, төрөл садангийнхаа дунд болон гэрийнхнээсээ өөр газар хүндлэгдэхгүй байх нь үгүй гэж айлдав.#Иох 4:44 5Тэнд Тэр хэдэн өвчтөн дээр мутраа тавьж эдгээснээс өөр хүчит гайхамшгийг үйлдэж эс чадав. 6Тэдний итгэлгүйд Есүс гайхаж байлаа.
Есүс арван хоёроо илгээв
(Мт 10:5–15; Лк 9:1–6)
Тэгээд Тэр эргэн тойрны тосгодоор явж, сургаал заав. 7Есүс арван хоёроо дуудаж, тэдэнд бузар сүнснүүдээс дээгүүр эрх мэдэл өгөөд, хоёр хоёроор нь илгээв. 8Есүс тэдэнд тушаан
—Аян замдаа таягнаас өөр юу ч, талх ч, хүүдий ч, хэтэвчиндээ зоос ч бүү ав.#Лк 10:4–11 9Харин шаахайгаа өмс,
—Цамц давхарлаж бүү өмс гээд 10Есүс тэдэнд
—Та нар ямар айлд орно, тэр газраас явтлаа тэндээ бай. 11Аль нэг газар та нарыг хүлээж авахгүй, та нарыг сонсохгүй бол тэндээс явахдаа тэдний эсрэг гэрчлэл болгон хөлийнхөө тоосыг сэгсрэн унага#Үйл 13:51 гэжээ. 12Тэд явж, гэмших ёстойг тунхаглав. 13Тэд олон чөтгөрийг зайлуулж, олон өвчтөнг тосоор тослон эдгээжээ.#Иак 5:14
Баптисч Иоханы үхэл
(Мт 14:1–12; Лк 9:7–9)
14Херод хаан#6:14 Херод хаан: Галилын захирагч, Херод Антип. үүнийг дуулсан байв. Учир нь Есүсийн нэр дуурсаж байлаа. Хүмүүс
—Баптисч Иохан үхлээс амилжээ. Тиймээс түүний дотор ийм гайхамшигт хүчнүүд үйлчилж байна гэв.#Мт 16:14; Мк 8:28; Лк 9:19 15Харин зарим нь
—Тэр бол Елиа зарим нь
—Тэр бол эш үзүүлэгчдийн нэгэн адил эш үзүүлэгч гэж байлаа. 16Харин Херод үүнийг дуулаад
—Миний өнөөх толгойг нь авсан Иохан амилжээ гэв. 17Херод өөрийн дүү Филипийн эхнэр Херодиатай гэрлэсэн тул үүнээс болж хүн илгээн Иоханыг бариулан шоронд хориулжээ.#Лк 3:19–20 18Учир нь Иохан, Херодод
—Та дүүгийнхээ эхнэрийг авах нь хууль бус гэж хэлсэн ажээ. 19Херодиа түүнд хорсож, түүнийг алахыг санаархсан авч чадсангүй. 20Учир нь Херод, Иоханаас айдаг байсан бөгөөд түүнийг зөвт, ариун хүн гэдгийг мэдэж, Иоханыг хамгаалдаг байв. Херод, Иоханыг сонсохдоо их тэвддэг ч дуртайяа сонсдог байлаа. 21Тохиромжтой өдөр ирж, Херод төрсөн өдрөө тохиолдуулан ихэс дээдэс, мянгатын дарга нар бас Галилын тэргүүн нарт зориулж зоог барьжээ. 22Херодиагийн охин#6:22 ЗБ-т Түүний охин Херодиас ирж бүжиглэв. Херод болон тэнд байгсдад тэр ихэд таашаагджээ. Хаан охинд
—Чи юу хүссэнээ надаас гуй. Би чамд түүнийг чинь өгье гэв. 23Тэрээр охинд ам гарч,
—Чи надаас юу хүснэ, би түүнийг чинь, хаанчлалынхаа хагасыг ч чамд өгнө гэв. 24Охин гарч, эхээсээ
—Би юу гуйх вэ? гэж асуухад эх нь
—Баптисч Иоханы толгойг гэжээ. 25Охин тэр даруй хааны өмнө яаран очиж,
—Яг одоо баптисч Иоханы толгойг царан дээр тавиад надад өгөхийг би танаас хүсэж байна гэж хэлэв. 26Хаан ихэд харууссан боловч өгсөн андгай ба зочдоосоо болоод охинд татгалзахыг хүссэнгүй. 27Хаан даруй цаазчин явуулж, түүний толгойг авчрахыг тушаалаа. Тэр нь очоод, шоронд Иоханы толгойг авчээ. 28Тэгээд толгойг нь царан дээр авчирч охинд өгөхөд охин эхдээ өгөв. 29Иоханы шавь нар үүнийг дуулаад ирж, цогцсыг нь авч, хадан булшинд тавьжээ.
Есүс таван мянган эрийг хооллов
(Мт 14:13–21; Лк 9:10–17; Иох 6:1–14)
30Элч нар Есүс уруу цуглан ирэв. Тэд хийсэн, заасан бүхнээ Түүнд айлтгалаа. 31Тэр тэдэнд
—Та нар зэлүүд газарт оч. Жаахан амар гэжээ. (Учир нь тэнд олон хүн ирж очоод, тэдэнд юм идэх ч зав байсангүй.) 32Тэд тусдаа байхаар зэлүүд газар уруу завиар явав. 33Хүмүүс тэдний хөдлөхийг хараад, олонх нь таньжээ. Тэд хот бүрээс тийш явган гүйсээр тэднээс урьтаж ирэв. 34Эрэг дээр очоод Есүс үй олон хүн байхыг харж тэднийг өрөвдөв. Учир нь тэд хоньчингүй хонь мэт байв. Тэр тэдэнд олон зүйлийг зааж эхлэв.#Тоо 27:17; 1Ха 22:17; 2Шс 18:16; Езк 34:5; Мт 9:36 35Цаг хэдийнээ орой болоход шавь нар нь Түүн дээр ирж
—Энэ газар зэлүүд мөн цаг аль хэдийнээ оройтжээ. 36Хүмүүсийг тараан явуулаач. Тэд ойр орчмын тосгон, сууринд очиж, өөрсдөдөө идэх юм худалдаж аваг гэжээ. 37Гэтэл Есүс хариуд нь
—Та нар тэдэнд идэх юм өг гэв. Шавь нар нь Түүнд
—Бид явж, хоёр зуун денараар#6:37 денар: Хөдөөгийн ажилчны нэг өдрийн хөлс. (Мт 20:2 үз.) талх худалдан авч, тэдэнд идэх юм өгөх үү? гэхэд 38Есүс тэдэнд
—Та нарт хэдэн талх байна? Яв, үз гэж айлдлаа. Тэд олж мэдээд
—Тав бас хоёр загас байна гэв. 39Тэдэнд бүх хүнийг хэсэг хэсэг болгон ногоон зүлгэн дээр суулгахыг Тэр тушаав. 40Тэд зуугаараа, тавиараа хэсэг болон суулаа. 41Есүс таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд ширтэн ерөөгөөд, талхыг хувааж, хүмүүст өгүүлэхээр шавь нартаа өгөв. Хоёр загасыг ч бүгдэд нь хуваан хүртээв. 42Тэд бүгд идэж, цадсан байлаа. 43Тэгээд тэд үлдсэн цөвдлийг цуглуулахад арван хоёр сагс дүүрэв. 44Тэнд талх идсэн эрчүүд таван мянга байсан юм.
Усан дээгүүр алхсан нь
(Мт 14:22–33; Иох 6:15–21)
45Тэр даруй Тэр хурсан олныг тараангаа шавь нараа завинд суулгаж, нөгөө тал, Бетсайд уруу урьтаж явуулав. 46Тэднийг явуулсныхаа дараа Тэр залбирахаар уул өөд явжээ.
47Орой болоход завь нуурын дунд, харин Есүс ганцаараа газар дээр байв. 48Салхи сөрөн явж байсан тул шавь нар нь сэлүүрдэн хүчээ барж буйг Есүс хараад, шөнийн дөрөв дэх манааны үеэр нууран дээгүүр алхаж, тэднийг зүглэн ирж байв. Тэдний хажуугаар өнгөрөхөөр#6:48 эсвэл тэдэнтэй нийлэхээр явж байтал 49нууран дээгүүр алхаж яваа Түүнийг хараад шавь нар нь хий үзэгдэл байна хэмээн бодож хашхиралдав. 50Учир нь бүгд Түүнийг хараад түгшицгээжээ. Харин тэр даруй Есүс тэдэнд хандан
—Зоригтой бай. Би байна. Бүү ай гэж хэлэв. 51Тэгээд тэдний байгаа завин дээр Түүнийг гарахад салхи зогслоо. Тэд маш ихээр гайхацгаав. 52Учир нь тэд талхны явдлыг ойлгоогүй, харин ч зүрх нь хатуу байв.
Геннесаретэд өвчтөнүүдийг эдгээв
(Мт 14:34–36)
53Тэгээд тэд нуурыг гаталж Геннесарет нутагт хүрээд зангуугаа эрэгт хаяв. 54Тэднийг завинаас буусан даруй хүмүүс Есүсийг таниад 55тэр хавиар нэг гүйлдэж, Түүнийг байгаа гэж сонссон газарт өвчтэй хүмүүсийг дэвсгэртэй нь авчирч эхлэв. 56Түүнийг тосгонд ч, хотод ч, хөдөөд ч, хаа ч очсон тэд өвчтэй хүмүүсийг гудамж зээл дээр авчирч байв. Тэд Түүнээс зөвхөн дээлийнх нь хормойд л гар хүрэхийг гуйсан ба хүрсэн бүхэн эдгэрч байлаа.
Одоогоор Сонгогдсон:
Марк 6: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: