Филемон 1
1
Мэндчилгээ
1Христ Есүсийн хоригдол Паул болон дүү Тимотоос бидний хайрт хамтран зүтгэгч Филемонд 2мөн бидний эгч Апфиа, хамтран тэмцэгч Архийп нарт болон гэрт чинь цугладаг чуулганд.#Кол 4:17 3Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл, амар амгалан нь та нарт байх болтугай.
Филемоны хайр ба итгэл
4Би залбиралдаа чамайг дурсахдаа Бурхандаа үргэлж талархдаг. 5Учир нь Эзэн Есүст хандсан итгэл ба бүх ариун хүмүүст өгсөн хайрын чинь талаар би сонсдог. 6Христийн төлөөх гэдгээс маань үүдэх аливаа сайныг чи таньснаар итгэлийн нөхөрлөл чинь үр дүнтэй болоосой гэж би залбирч байна. 7Би хайраас чинь маш их баяр баясгалан, тайвшралыг авсан. Дүү минь, чамаар ариун хүмүүсийн зүрх тэнхрэв.
Онесимийн төлөөх гуйлт
8Тиймээс, хийвэл зохих зүйлийг чинь чамд тушаах үлэмж зориг Христ дор надад бий боловч, 9хайрын учир би одоо байгаагаараа тухайлбал настай, эдүгээ Христ Есүсийн хоригдол болох Паул#1:9 элч боловч эдүгээ Христ Есүсийн учир хоригдол болсон Паул гэдгээрээ чамаас хичээнгүйлэн гуйя. 10Би Онесим гэдэг хүүгийнхээ төлөө чамаас гуйя. Би түүнийг хүлээтэй байхдаа төрүүлсэн юм.#Кол 4:9 11Тэр чамд урьд нь ашиггүй байсан бол, харин одоо чамд ч, надад ч чухамдаа ашигтай.#1:11 Онесим гэдэг нь “ашигтай” гэсэн утгатай нэр. 12Би түүнийг чам уруу буцаан явууллаа. Тэр бол зүрх минь билээ. 13Би сайнмэдээний төлөө хүлээсэнд байхдаа түүнийг чиний өмнөөс өөртөө үйлчлүүлье хэмээн дэргэдээ байлгахыг хүссэн. 14Гэвч чиний сайн үйл нь албадлагаар бус, харин сайн дурын хүслээр байгаасай гэсэндээ чиний зөвшөөрөлгүйгээр үүнийг хийхийг үл хүсэв. 15Түүнийг чи үүрд буцааж авахын учир тэр чамаас түр зуур салсан биз ээ. 16Цаашид тэрээр боол шиг бус, боолоос ч илүүгээр махбодын ч дотор, Эзэний ч дотор ялангуяа миний хувьд болон чиний хувьд бүр ч илүү хайрт дүү юм. 17Иймд чи намайг хамтрагч гэж тооцож байгаа бол намайг хүлээн авахын адил түүнийг ч хүлээн ав. 18Хэрэв тэр чамд ямар нэгэн мууг хийсэн бол, эсвэл чамд өртэй бол, үүнийг надтай тооцоорой. 19Паул би өөрийн гараар бичиж байна. Би түүнийг нь төлье. (Өөрөө бас надад өртэй гэдгийг чинь чамд сануулах хэрэггүй байх) 20Тийм ээ, дүү минь, Эзэн дор тусыг чинь авъя. Христ дор зүрхийг минь тэнхрүүл. 21Хэлснээс минь илүү ихийг хийнэ гэдгийг чинь би мэддэг тул дуулгавард чинь итгэн, чамд би бичлээ. 22Үүнээс гадна надад нэг байр бэлдээрэй. Та нарын залбирлын учир би эргэж очно гэж найдаж байна.
Төгсгөлийн мэндчилгээ ба ерөөл
23Христ Есүс дор надтай хамт хоригдогч Епафр чамд мэнд хүргэж байна.#Кол 1:7, 4:12 24Миний хамтран зүтгэгчид болох Марк, Аристарх, Дем болон Лук нар мэнд дамжуулж байна.#Үйл 12:12,25; Кол 4:10,14; 2Тм 4:10,11 25Эзэн Есүс Христийн нигүүлсэл та нарын сүнстэй хамт байх болтугай.
Одоогоор Сонгогдсон:
Филемон 1: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: