Сургаалт үгс 1
1
1Израилийн хаан, Давидын хөвгүүн Соломоны сургаалт үгс оршвой.#1Ха 4:32
Оршил
2Мэргэн ухаан хийгээд сахилгад суралцаж,
Ухаарлын үгсийг ухан ойлгох,
3Ухаалаг хандлага, зөвт шүүлт, шударга ёс,
Чигч байхуйн сургамжийг олохын тулд,
4Гэнэн нэгэнд хэрсүү ухааныг,
Идэр залууд мэдлэг, хянамгай чанарыг өгөхийн тулд
5Мэргэн нь сонсог, мэдлэгээ тэлэг
Ухаалаг нь мэргэн удирдамжийг мөн аваг.
6Ингэх нь сургаалт үгс, ёгт зүйрлэлүүд,
Мэргэдийн үгс хийгээд оньсого таавруудыг нь
ойлгож ухахын тулд ажээ.
7ЭЗЭНээс эмээхүй нь мэдлэгийн эхэн юм.
Мэргэн ухаан хийгээд сургамжийг
Мунхгууд л үл тоомсорлодог ажээ.#Иов 28:28; Дуу 111:10; Сур 9:10
Муу нөхрөөс сэрэмжлүүлэхүй
8Эцгийнхээ сургамжийг сонс, хүү минь
Эхийнхээ хууль зааврыг бүү эсэргүүц.
9Эдгээр нь толгойд чинь чамин хэлхээ,
хүзүүний чинь чимэг зүүлт.
10Нүгэлтнүүд чамайг уруу татваас
бүү аялд хүү минь,
11Хэрэв тэд:
“Явъя хамтдаа, цус урсгахаар гэтэн хүлээе
Гэмгүй нэгнийг шалтаггүйгээр отъё
12Амьдаар нь тэднийг Үхэгсдийн орон шиг,
Нүх уруу одогсод мэт тэднийг бүтнээр нь залгицгаая.
13Олон төрлийн үнэт эрдэнэс олдоно.
Олз юугаар орон гэрээ дүүргэх болно.
14Бидэнтэй хамт шавга хая
Бид бүгд хувь хөрөнгө авна” гэвэл
15Хүү минь, тэдний замаар бүү алх,
Хөлөө тэдний жимээс татагтун.
16Тэдний хөл ёрын муу тийш харайж
Тэд цус урсгах гэж яардаг юм.
17Шувуунд хүртэл харж байхад нь
Урхи тор тавих нь талаар атал
18Цус юугаа тэд урсгах гэж гэтэх юм!
Амь юугаа алдах гэж отох юм!
19Олзонд шунагчийн зам ийм агаад#1:19 ЭНО-д юу тохиолдсон ч
Олсон эд нь эзнийнхээ амийг бүрэлгэмүй.
Мэргэн ухааны дуудлага
20Гудманд ч мэргэн ухаан хашхирч,
Талбайд ч өндөр дуугаар дуугарч,#Сур 8:1–3
21Олон хөлийн газар ч орилж,
Хотын гулдан хаалганы үүдэнд ч бас үгсээ тэр өгүүлрүүн:
22“Гэнэнчүүд ээ та нар хэдий болтол
Гэнэдэл мунхаглалаа хайрлах вэ?
Хэр удаан, басамжлагсад басамжлалаа бахдаж,
Мунхагууд мэдлэгийг үзэн ядах вэ?
23Гэсгээлтэд минь эргэн ханд
Тэгвэл, би сүнсээ та нар дээр бялхуулна,
Үгээ би та нарт мэдүүлнэ.
24Дуудахад минь та нар үл хэрэгссэн
Даллан сунгах гарыг минь хэн ч эс анхаарсан тул
25Зөвлөгөөг минь та нар үл ойшоон
Гэсгээлтийг минь ч эс хүссэн учир
26Гай гамшиг дээр чинь би инээнэ
Айдас нөмрөхөд чинь би элэглэнэ,
27Айдас та нар дээр шуурга мэт ирэхэд ч
Гай гамшиг та нарыг хуй мэт нөмрөх үед ч
Зовлон шаналан ба гай тотгор
та нар дээр буух цагт ч тийн хандана.
28Тэгээд тэд намайг дуудна,
Би эс хариулна.
Тэд намайг хичээнгүйлэн хайна,
Би эс олдоно.
29Учир нь тэд мэдлэг юугий минь үзэн ядсан,
ЭЗЭНээс эмээхүйг эс сонгосон,
30Зөвлөгөөг минь тэд хүлээж аваагүй,
Зэмлэлийг минь тэд хайхраагүй,
31Замналынхаа үр жимсийг тэгэхээр идэх л болж,
Сэдсэндээ бас цадах л болж.
32Гэнэн хүн эргэж шарвах агаад үүндээ үхмүй
Мулгуу нэгэн хэнэггүй бөгөөд түүндээ сөнөмүй.
33Аюулгүй байх болно, харин намайг сонсогч нь
Айдас хүйдэсгүйгээр аж төрөх болно.”
Одоогоор Сонгогдсон:
Сургаалт үгс 1: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.