Сургаалт үгс 1:1-7

Сургаалт үгс 1:1-7 АБ2013

Израилийн хаан, Давидын хөвгүүн Соломоны сургаалт үгс оршвой. Мэргэн ухаан хийгээд сахилгад суралцаж, Ухаарлын үгсийг ухан ойлгох, Ухаалаг хандлага, зөвт шүүлт, шударга ёс, Чигч байхуйн сургамжийг олохын тулд, Гэнэн нэгэнд хэрсүү ухааныг, Идэр залууд мэдлэг, хянамгай чанарыг өгөхийн тулд Мэргэн нь сонсог, мэдлэгээ тэлэг Ухаалаг нь мэргэн удирдамжийг мөн аваг. Ингэх нь сургаалт үгс, ёгт зүйрлэлүүд, Мэргэдийн үгс хийгээд оньсого таавруудыг нь ойлгож ухахын тулд ажээ. ЭЗЭНээс эмээхүй нь мэдлэгийн эхэн юм. Мэргэн ухаан хийгээд сургамжийг Мунхгууд л үл тоомсорлодог ажээ.