Сургаалт үгс 10:1-16

Сургаалт үгс 10:1-16 АБ2013

Соломоны сургаалт үгс. Мэргэн хүү эцгийн баяр баясгалан, Мулгуу хүү эхийн зовлон. Буруугаар олдсон эрдэнэс ашиг эс авчрах. Зөвт байдал үхлээс гэтэлгэх. Зөвт хүний өлсөхийг ЭЗЭН эс тэвчих. Буруутын хомхойрлыг харин хөсөр хаях. Гар лазан аваас ядуу зүдүүг авчрах. Гар хичээнгүй аваас баян чинээлэг болгох. Ухаалаг хүү зунаар жимс түүх. Ургацын цагт нойртой хүү гутамшгийг хураах. Ерөөл нь зөвтийн тэргүүн дээр орших. Хүчирхийлэл нь буруутын аманд нууцлагдах. Зөвтийн дурсамж нь ерөөл. Буруутын нэр нь ялзрал. Мэргэн зүрх тушаалыг хүлээж авна. Чалчаа мунхаг сүйрнэ. Өөлөх гэмгүй явагч нь аюулаас ангид. Замаа муруйлгагч нь илчлэгдэнэ. Нүдээ ирмэгч нь гай тотгорыг авчирна. Чалчаа мунхаг нь сүйрнэ. Зөвтийн ам нь амийн ундарга. Буруутын аманд хүчирхийлэл нууцлагдах. Үзэн ядалт эвдрэлцлийг төрүүлэх. Хайр бүх гэмт үйлдлийг далдлах. Ухаарагчийн амнаас мэргэн ухаан олдоно. Ухвар мөчдийн нуруунд саваа зориулагдана. Мэргэд мэдлэгийг хуримтлуулна. Мунхгийн ам сүйрэлд ойртоно. Баячуудын хөрөнгө баячууддаа бэхлэлт цайз. Ядуусын үгүйрэл ядуустаа балгас. Зөвтийн ацаг хөлс нь амь. Буруутын үр ашиг нь нүгэл.