Сургаалт үгс 12:15-28
Сургаалт үгс 12:15-28 АБ2013
Мунхгийн зам нүдэнд нь зөв. Мэргэн нэгэн зөвлөгөөг сонсох. Мунхгууд уураа даруй үзүүлэх. Хэрсүү нь басамжлалыг үл хэрэгсэх. Үнэнийг яригч нь зөвийг. Хуурамч гэрчлэгч заль мэхийг. Бодлогогүй яриа нь илдээр дүрэх мэт. Харин мэргэн хүний хэл илааршлыг авчрах. Үнэнч уруул үүрдийг авах. Худалч хэл хормыг л давах. Ёрын мууг сэдэгсдийн зүрхэнд заль мэх. Амар тайвныг зөвлөгсдөд баяр баясгалан. Зөвтийг хор хөнөөл нөмрөхгүй. Буруутын гай тотгор дундрахгүй. Худалч уруул ЭЗЭНд жигшүүр. Хуудуугүй загнагсад Түүнд таалал. Хэрсүү нэгэн мэдлэгээ далдлах. Мулгуучуудын зүрх мунхаглалаа зарлах. Зүтгэлтэй хүний гар удирдан дагуулна. Лазан хүн албадлагын ажил хийнэ. Шаналал хүмүүний зүрхийг дарамтлах. Сайн үг баярлуулах. Зөвт нь хөршдөө хөтөч болох. Буруутын зам бусдыг будлиулах. Лазан нь ангийн махаа ч эс шарах атал Зүтгэлт нь үнэт өмчийг олно. Зөвийн харгуйд амь. Зам дээр нь үхэл үгүй.