Сургаалт үгс 13
13
1Мэргэн хүү эцгийнхээ сургамжийг авах.
Басамжлагч нь зэмлэлийг үл сонсох.
2Амныхаа үр жимснээс хүн сайныг иднэ.
Зальхай хүмүүс хүчирхийллийг хүснэ.
3Амаа захирах нь амийн хамгаалалт.
Уруулаа ангалзуулах нь сүйрэл.
4Залхуугийн сэтгэл өлөн байвч үл хүртэнэ.
Хичээнгүй нэгний сэтгэл цадна.
5Худал хуурмагийг зөвтөн нь зүхнэ.
Буруутыг ичгүүр, гутамшиг дагана.
6Гэмгүй нэгнийг зөвт байдал нь өмгөөлөх.
Гэм буруу нь нүгэлтнийг хөмрүүлэх.
7Хоосон хэрнээ баян аяглах.
Хөрөнгөтэй атлаа ядуу царайлах.
8Хүний баялаг амийнх нь төлөөс буюу.
Хоосон ядуу нь занал эс сонсюу.
9Зөвтийн гэрэл бадарна.
Буруутын дэнлүү бөхнө.
10Их зангаас мэтгэлцээн маргаан.
Зөвлөгөөг авагсдад мэргэн ухаан.
11Гэнэт олсон эд хөрөнгө хорогдох.
Хөдөлмөр шингэсэн аваас арвижих.
12Найдвар сунжирваас зүрхний өвчин.
Хүсэл биелвээс амийн мод.
13Үгийг үл тоомсорлох нь өр.
Зарлигаас эмээх нь шагнал.
14Мэргэний сургаал болбоос амийн ундарга.
Үхлийн занганаас энэ л зайлуулдаг.
15Бодол сайн аваас нигүүлсэл.
Бачит хүмүүсийн зам бэрх.
16Хашир хэрсүү нь бодолтой үйлдэх.
Харин мунхаг нь мулгуугаа дэлгэх.
17Элч буруут аваас гай зовлон.
Элч нь итгэлт болбоос илааршил.
18Сургамжийг үл ойшоогчдод
ядуурал ба үл хүндлэл.
Гэсгээлтийг сахигчдад алдар хүнд.
19Хүсэл биелэх нь сэтгэлийн бурам.
Ёрын муугаасаа салах нь мулгууд ичгүүр.
20Мэргэнийг дагавал мэргэн.
Мулгуутай нөхөрлөвөл хорлол.
21Нүгэлтнүүдийг мөшгөдөг нь гай зовлон.
Зөвт хүмүүсийг шагнадаг нь сайн сайхан.
22Сайн хүний өв ач гучдаа
Нүгэлт нэгэн эд хураавч зөвтөд.
23Ядуу хүний талбайд арвин хүнс байх боловч
Шударга шүүлт үгүй бол
Тэр нь хамагдан арилна.
24Хүүгээ саваанаасаа хэлтрүүлэгч нь
түүнийг үзэн ядагч юм.
Хүүгээ сахилгажуулахдаа хойрго бус нь түүнийг хайрлагч юм.
25Зөвт нь сэтгэлээ цадтал хооллох.
Буруутын гэдэс өлөн хоосон явах.
Одоогоор Сонгогдсон:
Сургаалт үгс 13: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Сургаалт үгс 13
13
1Мэргэн хүү эцгийнхээ сургамжийг авах.
Басамжлагч нь зэмлэлийг үл сонсох.
2Амныхаа үр жимснээс хүн сайныг иднэ.
Зальхай хүмүүс хүчирхийллийг хүснэ.
3Амаа захирах нь амийн хамгаалалт.
Уруулаа ангалзуулах нь сүйрэл.
4Залхуугийн сэтгэл өлөн байвч үл хүртэнэ.
Хичээнгүй нэгний сэтгэл цадна.
5Худал хуурмагийг зөвтөн нь зүхнэ.
Буруутыг ичгүүр, гутамшиг дагана.
6Гэмгүй нэгнийг зөвт байдал нь өмгөөлөх.
Гэм буруу нь нүгэлтнийг хөмрүүлэх.
7Хоосон хэрнээ баян аяглах.
Хөрөнгөтэй атлаа ядуу царайлах.
8Хүний баялаг амийнх нь төлөөс буюу.
Хоосон ядуу нь занал эс сонсюу.
9Зөвтийн гэрэл бадарна.
Буруутын дэнлүү бөхнө.
10Их зангаас мэтгэлцээн маргаан.
Зөвлөгөөг авагсдад мэргэн ухаан.
11Гэнэт олсон эд хөрөнгө хорогдох.
Хөдөлмөр шингэсэн аваас арвижих.
12Найдвар сунжирваас зүрхний өвчин.
Хүсэл биелвээс амийн мод.
13Үгийг үл тоомсорлох нь өр.
Зарлигаас эмээх нь шагнал.
14Мэргэний сургаал болбоос амийн ундарга.
Үхлийн занганаас энэ л зайлуулдаг.
15Бодол сайн аваас нигүүлсэл.
Бачит хүмүүсийн зам бэрх.
16Хашир хэрсүү нь бодолтой үйлдэх.
Харин мунхаг нь мулгуугаа дэлгэх.
17Элч буруут аваас гай зовлон.
Элч нь итгэлт болбоос илааршил.
18Сургамжийг үл ойшоогчдод
ядуурал ба үл хүндлэл.
Гэсгээлтийг сахигчдад алдар хүнд.
19Хүсэл биелэх нь сэтгэлийн бурам.
Ёрын муугаасаа салах нь мулгууд ичгүүр.
20Мэргэнийг дагавал мэргэн.
Мулгуутай нөхөрлөвөл хорлол.
21Нүгэлтнүүдийг мөшгөдөг нь гай зовлон.
Зөвт хүмүүсийг шагнадаг нь сайн сайхан.
22Сайн хүний өв ач гучдаа
Нүгэлт нэгэн эд хураавч зөвтөд.
23Ядуу хүний талбайд арвин хүнс байх боловч
Шударга шүүлт үгүй бол
Тэр нь хамагдан арилна.
24Хүүгээ саваанаасаа хэлтрүүлэгч нь
түүнийг үзэн ядагч юм.
Хүүгээ сахилгажуулахдаа хойрго бус нь түүнийг хайрлагч юм.
25Зөвт нь сэтгэлээ цадтал хооллох.
Буруутын гэдэс өлөн хоосон явах.
Одоогоор Сонгогдсон:
:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.