Сургаалт үгс 13:1-12

Сургаалт үгс 13:1-12 АБ2013

Мэргэн хүү эцгийнхээ сургамжийг авах. Басамжлагч нь зэмлэлийг үл сонсох. Амныхаа үр жимснээс хүн сайныг иднэ. Зальхай хүмүүс хүчирхийллийг хүснэ. Амаа захирах нь амийн хамгаалалт. Уруулаа ангалзуулах нь сүйрэл. Залхуугийн сэтгэл өлөн байвч үл хүртэнэ. Хичээнгүй нэгний сэтгэл цадна. Худал хуурмагийг зөвтөн нь зүхнэ. Буруутыг ичгүүр, гутамшиг дагана. Гэмгүй нэгнийг зөвт байдал нь өмгөөлөх. Гэм буруу нь нүгэлтнийг хөмрүүлэх. Хоосон хэрнээ баян аяглах. Хөрөнгөтэй атлаа ядуу царайлах. Хүний баялаг амийнх нь төлөөс буюу. Хоосон ядуу нь занал эс сонсюу. Зөвтийн гэрэл бадарна. Буруутын дэнлүү бөхнө. Их зангаас мэтгэлцээн маргаан. Зөвлөгөөг авагсдад мэргэн ухаан. Гэнэт олсон эд хөрөнгө хорогдох. Хөдөлмөр шингэсэн аваас арвижих. Найдвар сунжирваас зүрхний өвчин. Хүсэл биелвээс амийн мод.