Сургаалт үгс 14:19-35
Сургаалт үгс 14:19-35 АБ2013
Ёрын муу нь сайны өмнө сөгдөх. Буруутан нь зөвтийн үүдэнд сөхрөх. Ядуу хүн хөршдөө хүртэл зүхэгдэх атал Баян хүнд найз нөхөр олон. Хөршөө гадуурхагч нь нүгэлтэн. Ядуу зүдүүг нигүүлсэгч жаргалтай яа. Ёрын мууг сэдэгчид Төөрөлд хүрэх бус уу? Харин сайныг сэдэгчид Хайр энэрэл ба үнэнийг олюу. Зүтгэл бүхэн ашиг авчрах Хоосон яриа ядууралд хүргэх. Мэргэдийн титэм нь тэдний баялаг. Мулгуучуудын мунхаглал нь ердөө л мунхаглал. Үнэнч гэрч амийг аврах. Худлыг тургигч нь урвагч. ЭЗЭНээс эмээгчдэд бат итгэл. Энэ нь хүүхдүүдэд нь хоргодох газар. ЭЗЭНээс эмээхүй нь амийн ундарга. Үхлийн занганаас энэ л зайлуулдаг. Түмэн олон болбоос хааны сүр хүч Албатгүй ноён мөхөлд. Уурлахдаа удаан нь ухаан дүүрэн. Түргэн зантай нь мунхаглалыг дээдэлнэ. Махбодын амь нь уужуу зүрх. Ясыг ялзруулагч нь хүсэл тачаал. Ядууг дарлах нь Бүтээгчийг нь доромжилж буй хэрэг. Үгээгүйд элэгсэг хандагч нь Түүнийг хүндэтгэж буй хэрэг. Буруутан муу үйлийнхээ төлөө хөсөр хаягдах. Зөвт нэгэн үхсэн ч хоргодох газар олох. Мэргэн ухаан, ухаардаг нэгний зүрхэнд нутаглах. Мунхгуудын зүрхнээс тэр эс олдох. Үндэстний алдар зөв шударгад. Ард түмний гутамшиг нүгэлд. Хааны таалал мэргэн зарцад. Түүний хилэн гутамшгийг авчрагчдад.