Сургаалт үгс 14:29-33

Сургаалт үгс 14:29-33 АБ2013

Уурлахдаа удаан нь ухаан дүүрэн. Түргэн зантай нь мунхаглалыг дээдэлнэ. Махбодын амь нь уужуу зүрх. Ясыг ялзруулагч нь хүсэл тачаал. Ядууг дарлах нь Бүтээгчийг нь доромжилж буй хэрэг. Үгээгүйд элэгсэг хандагч нь Түүнийг хүндэтгэж буй хэрэг. Буруутан муу үйлийнхээ төлөө хөсөр хаягдах. Зөвт нэгэн үхсэн ч хоргодох газар олох. Мэргэн ухаан, ухаардаг нэгний зүрхэнд нутаглах. Мунхгуудын зүрхнээс тэр эс олдох.