Сургаалт үгс 16:17-33

Сургаалт үгс 16:17-33 АБ2013

Чигч шударга хүмүүсийн харгуй ёрын муугаас холдоно. Замаа анхаардаг хүн амиа хамгаална. Сүйрлийн өмнө бардам зан Уналтын өмнө ихэрхүү зан. Ядуучуудын хамт даруу сүнстэй байх нь Бардамнагчдын хамт арвин олз хувааснаас дээр. Үйл хэрэгтээ анхаарагч нь амжилтад. ЭЗЭНд итгэгч нь жаргалд. Зүрх мэргэн аваас ухаарагч хэмээн дуудагдана Үг амтат бол ятгалга хүчтэй болно. Мэргэн ухаан хэнд байна Түүнд амийн ундарга юм. Мунхаглал, мунхаг хүндээ шийтгэл. Мэргэний зүрх амаа сургамжилж, уруулынхаа ятгалгыг нэмнэ. Тааламжит үгс зөгийн балтай сархинаг мэт. Сэтгэлд бурам, ясанд эм буюу. Хүнд өөрт нь зөв мэт зам Харин эцэс нь үхлийн зам. Ажилчныг ажиллуулагч нь хооллох хүсэл нь. Ажилд гуядагч нь хоосон ходоод нь. Үл бүтэх хүн ёрын мууг малтаж Хуйхлах гал мэт ярих. Замаасаа гажигч эвдрэлцлийг тарих. Хов жив тараагч дотнын нөхдийг салгах. Хүчирхийлэгч, хөршөө уруу татаж, Сайн бус замаар дагуулна. Нүдээ ирмэгч хүн гаж зүйлсийг сэдэх. Хөмхийгөө зуугч хүн ёрын мууг гүйцэтгэх. Буурал толгой алдрын титэм. Зөвт байдлын зам дээр үүнийг олно. Уурлахдаа удаан хүн хатан зоригтноос ч дээр. Сүнсээ захирдаг хүн хотыг эзлэгчээс ч дээр. Шавга хаявч шийдвэр бүр нь ЭЗЭНээс ирдэг.