Сургаалт үгс 17:1-14
Сургаалт үгс 17:1-14 АБ2013
Хэрүүлтэй гэрийн бялхам идээ будаанаас Амар тайван дундах хатсан талхны хэлтэрхий нь дээр. Гутамшигт хүүг мэргэн зарц захирч Гэрийн өв хөрөнгөнөөс төрөл нь мэт хүртэх. Хайлуур нь мөнгөнд, зуух нь алтанд, Хүний зүрхэнд ЭЗЭН шалгуур юм. Муу хүн цөвт уруулыг сонсох. Худалч хүн хорлолын хэлийг анхаарах. Ядууг элэглэгч Бүтээгчийг нь гутаах. Гамшигт баясагч шийтгэлгүй эс үлдэх. Ач гуч өтгөсийн титэм. Азай буурлууд үрсийн алдар. Дээдсийн үг хэллэг мунхагт эс тохирох. Худал хэлэх нь захирагчид бүр ч үл нийцэх. Хахууль нь өгөгчийнхээ нүдэнд ид шидийн чулуу мэт Хаашаа ч эргэсэн амжилт олно, тэр. Алдаат үйлдлийг уучилваас хайрыг татах. Аливаа хэргийг эргэн сөхвөөс андаа алдах. Зэмлэлийн ганц үг ухаантанд хүрэхдээ Цохиурын зуун буулт мулгууд хүрэхээс гүн. Ёрын муу хүн зөвхөн тэрслэл тарих агаад Догшин элч түүний эсрэг илгээгдюү. Бамбаруушаа булаалгасан баавгайтай таарах нь Мунхаглалдаа живсэн мунхгаас дээр. Сайныг саараар хариулагчийн гэрээс ёр муу үл салах. Зөрчилдөөний эхлэл дусах ус мэт буюу. Садрахаас нь өмнө хэрүүлийг зогсоо!