Сургаалт үгс 19

19
1Ядуу атлаа өөлөх гэмгүй явдалтан нь
Бачит уруултай мулгуу нэгнээс дээр.
2Хүн мэдлэггүй байваас сайн бус
Хөл яарах аваас зам алдана.
3Мунхаглал өөрийг нь сүйрэлд хүргэх атал
Мөнөөхийн зүрх ЭЗЭНий эсрэг хилэгнэх.
4Баялаг нь баахан найз авчрах.
Ядуу нь ямар ч найзгүй хоцрох.
5Хуурамч гэрч шийтгэлээс эс мултарна.
Худалч хүн ч дутааж үл чадна.
6Ноёдын ивээлийг олон хүн эрдэг.
Бэлэг өгөгчид хүн бүр найз.
7Ядууг ах дүү нь үзэн яддаг бол
Найз нөхөд нь түүнээс ямар их холдох бол!
Тэднийг дуудавч тэд алга болно.
8Мэргэн ухааныг олбол сэтгэлээ хайрлах.
Ухаан бодролыг сахивал сайныг олох.
9Хуурамч гэрч шийтгэлгүй эс өнгөрөх.
Худал хэлдэг хүн мөхөх.
10Мулгууд тав тух, тансаглал үл зохих.
Зарц хүн ноёдыг захирах нь бүр ч эс нийцэх.
11Ухаалаг хүн ууранд удаан.
Гэмт дайралтыг өнгөрөөх нь
түүний алдар суу.
12Хааны хилэгнэх нь арслангийн архираа.
Түүний таалал нь өвсөн дээрх шүүдэр.
13Мулгуу хөвгүүн эцэгтээ хорлол.
Яншаа эхнэр үл тасрах дусаал.
14Байр, хөрөнгө эцгүүдээс өвлөгдөх.
Ухаалаг эхнэр ЭЗЭНээс ирэх.
15Залхуурал гүн нойрыг авчрах.
Лазан хүн өлсөхийн зовлонд өртөх.
16Тушаал сахигч аминд.
Замаа үл хайхрагч үхэлд.
17Ядууг энэрэгч нь ЭЗЭНд зээлдүүлэгч
Өгсөн бүгд нь буцаж төлөгдмүй.
18Найдлага байхад хүүгээ гэсгээ
Түүний үхлийг бүү хүс.#19:18 эсвэл Гэхдээ хэтрүүлэн бүү зод.
19Хилэн ихтэн торгуулиа хүртэнэ.
Хэрэв түүнийг аварваас
чи үүнийгээ дахих буй заа.#19:19 эсвэл Түүнд туслах оролдлого улам дордуулахаас наашгүй.
20Зөвлөгөөг сонсож, сургамжийг хүлээн авбаас
Хожим ирээдүйд мэргэн байх.
21Бишгүй олон төлөвлөгөө
хүний зүрхэнд байдаг ч
Биелэл болдог нь ЭЗЭНий л зорилго.
22Хүнд үнэнч зан эрхэм.
Худалчаас#19:22 эсвэл шуналтнаас ядуу нэгэн нь дээр
23ЭЗЭНээс эмээхүй нь чухам амь.
Үүгээр бялхагч нь амар нойрсож
гай хөнөөл эс амсах.
24Тавганд хүргэсэн гараа залхуу нь
Татаж амандаа хүргэхдээ хүртэл залхуурах.
25Басамжлагчийг саваадваас гэнэн нэгэн хэрсүүд суралцах
Ухаантныг зэмлэвээс тэр өөрөө мэдлэгийг олох
26Эцгээ түрэмгийлж, эхээ туугч хөвгүүн болбоос
Гутамшиг ба жигшүүрийг хураана.
27Хүү минь, сургамж үл сонсвоос
мэдлэгийн үгсээс төөрюү.
28Үл бүтэх гэрч
Хууль шүүхийг доромжлох.
Буруутын ам ёс бусыг залгих.
29Басамжлагчдад шийтгэл зэхээстэй.
Мулгуучуудын нуруунд зодуур бэлдээстэй.

Одоогоор Сонгогдсон:

Сургаалт үгс 19: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү