Сургаалт үгс 23
23
1Захирагчийн хамт хооллохоор суух үед
Зассан идээг сайтар ажигла.
2Сэтгэл татаж, хүсэл төрсөн ч хоолой юундаа хутга тулга.
3Хоол гэдэг хуурмаг тул
Захирагчийн амттанд бүү шуна.
4Хөрөнгөтэй болох гэж өөрийгөө бүү туйлдуул.
Ухаалаг бай, тэр бодлоосоо татгалз.
5Эд гэдэг нүдийг олзолдог ч хармагц зайлдаг
Жигүүр хүртэл ургаад
Бүргэд мэт тэнгэр өөд нисдэг хуурамч зүйл.
6Атгаг хүний талхнаас бүү ид, амттаныг нь бүү хүс.
7Тэрээр хоолойд торох хялгас мэт агаад
“Уу! Ид!” гэж тэр чамд хэлэвч
Үнэндээ зүрх нь чамайг гээгүй байдаг.
8Идсэн үмх хоолоо чи бөөлжиж,
Элэгсэг үгс чинь ч талаар өнгөрснийг мэднэ.
9Мунхгийн чихэнд юм бүү ярь
Мэргэн үгсийг чинь тэрээр басамжилна.
10Эртний хил хязгаарыг бүү өөрчил.
Өнчин хүний газарт түрж бүү ор.
11Тэднийг өмгөөлөх Золигч хүчтэй
Тэр чамтай тэдний өмнөөс зарга хэлцэнэ.
12Зүрхээ сахилгад, чихээ мэдлэгийн үгэнд хандуул.
13Сахилгаас хүүхдээ хөндий бүү байлга.
Саваадлаа гээд тэр үхчихгүй.
14Саваагаар занчваас
Үхэгсдийн оронд унахаас аварна.
15Зүрх чинь мэргэн байвал, хүү минь
Зүрх минь ч бас баясна.
16Уруул чинь чигч шударгыг ярихад
Дотор минь хүртэл баярлана.
17Зүрх чинь нүгэлтнүүдэд бүү атаархаг
Өдөр бүр ЭЗЭНээс эмээж амьдар
18Ирээдүй чухамдаа буй тул
Итгэл найдвар чинь үл тасарна.
19Сонс тэгээд мэргэн бай, хүү минь
Зүрхээ цэх замд чиглүүл.
20Дарсанд хэт согтогчид бас мах ховдоглогсодтой бүү нийл
21Согтогчид хийгээд ховдоглогсод ядуурна.
Нойрмог нь ноорхойгоор хувцаслана.
22Төрсөн эцгээ сонс,
Өтөлсөн эхээ анзаар.
23Үнэнийг худалдаж ав
Үрж үүнийгээ бүү арилж
Мэргэн ухаан, заавар, бодрол ухааныг ч бас
24Машид баясна, зөвт хүний эцэг
Мэргэн хүүг төрүүлэгч нь түүндээ жаргана.
25Эцэг, эх чинь баясаг.
Төрүүлсэн тэр эмэгтэй баясаг.
26Зүрхээ, хүү минь надад өг
Замыг минь ажиглаад нүд чинь баясна.
27Янхан эм гүн цооног.
Садар эм хавчиг худаг.
28Тонуулчин мэт тэрээр отон хүлээж
Завхайчуудыг олшруулдаг ажээ.
29Золгүй агаад зовогч нь хэн байв?
Хэрүүл хийгээд гомдлол хэн тарив?
Шалтаг үгүй атал шарх хэн олов?
Улаан нүдлэгч нь хэн бэ?
30Дарсанд ойчин живэгсэд,
Найруулсан дарс болгоныг амсахаар хөөгчид билээ.
31Дарсны улааныг хундаганы цэлэлзэхийг
Гулгуулан залгилахыг бүү хар.
32Хорт могой адил эцэстээ
Хазан хатгах бус уу, энэ нь.
33Хараанд чинь бусдын эхнэрийг үзүүлж,
Зүрхэнд чинь самуун зүйл эргэлдүүлэх бус уу, тэр нь.
34Далайн дунд дайвалзан хэвтэнэ
Дарвуулын шурагны оройд өлгөгдөн хэвтэнэ.
35Чи “Зодоод л байсан, бэртсэнгүй.
Нүдээд л байсан, мэдээгүй.
Би хэзээ сэрэх бол?
Дахиад олоод уух юмсан” гэх болно.
Одоогоор Сонгогдсон:
Сургаалт үгс 23: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Сургаалт үгс 23
23
1Захирагчийн хамт хооллохоор суух үед
Зассан идээг сайтар ажигла.
2Сэтгэл татаж, хүсэл төрсөн ч хоолой юундаа хутга тулга.
3Хоол гэдэг хуурмаг тул
Захирагчийн амттанд бүү шуна.
4Хөрөнгөтэй болох гэж өөрийгөө бүү туйлдуул.
Ухаалаг бай, тэр бодлоосоо татгалз.
5Эд гэдэг нүдийг олзолдог ч хармагц зайлдаг
Жигүүр хүртэл ургаад
Бүргэд мэт тэнгэр өөд нисдэг хуурамч зүйл.
6Атгаг хүний талхнаас бүү ид, амттаныг нь бүү хүс.
7Тэрээр хоолойд торох хялгас мэт агаад
“Уу! Ид!” гэж тэр чамд хэлэвч
Үнэндээ зүрх нь чамайг гээгүй байдаг.
8Идсэн үмх хоолоо чи бөөлжиж,
Элэгсэг үгс чинь ч талаар өнгөрснийг мэднэ.
9Мунхгийн чихэнд юм бүү ярь
Мэргэн үгсийг чинь тэрээр басамжилна.
10Эртний хил хязгаарыг бүү өөрчил.
Өнчин хүний газарт түрж бүү ор.
11Тэднийг өмгөөлөх Золигч хүчтэй
Тэр чамтай тэдний өмнөөс зарга хэлцэнэ.
12Зүрхээ сахилгад, чихээ мэдлэгийн үгэнд хандуул.
13Сахилгаас хүүхдээ хөндий бүү байлга.
Саваадлаа гээд тэр үхчихгүй.
14Саваагаар занчваас
Үхэгсдийн оронд унахаас аварна.
15Зүрх чинь мэргэн байвал, хүү минь
Зүрх минь ч бас баясна.
16Уруул чинь чигч шударгыг ярихад
Дотор минь хүртэл баярлана.
17Зүрх чинь нүгэлтнүүдэд бүү атаархаг
Өдөр бүр ЭЗЭНээс эмээж амьдар
18Ирээдүй чухамдаа буй тул
Итгэл найдвар чинь үл тасарна.
19Сонс тэгээд мэргэн бай, хүү минь
Зүрхээ цэх замд чиглүүл.
20Дарсанд хэт согтогчид бас мах ховдоглогсодтой бүү нийл
21Согтогчид хийгээд ховдоглогсод ядуурна.
Нойрмог нь ноорхойгоор хувцаслана.
22Төрсөн эцгээ сонс,
Өтөлсөн эхээ анзаар.
23Үнэнийг худалдаж ав
Үрж үүнийгээ бүү арилж
Мэргэн ухаан, заавар, бодрол ухааныг ч бас
24Машид баясна, зөвт хүний эцэг
Мэргэн хүүг төрүүлэгч нь түүндээ жаргана.
25Эцэг, эх чинь баясаг.
Төрүүлсэн тэр эмэгтэй баясаг.
26Зүрхээ, хүү минь надад өг
Замыг минь ажиглаад нүд чинь баясна.
27Янхан эм гүн цооног.
Садар эм хавчиг худаг.
28Тонуулчин мэт тэрээр отон хүлээж
Завхайчуудыг олшруулдаг ажээ.
29Золгүй агаад зовогч нь хэн байв?
Хэрүүл хийгээд гомдлол хэн тарив?
Шалтаг үгүй атал шарх хэн олов?
Улаан нүдлэгч нь хэн бэ?
30Дарсанд ойчин живэгсэд,
Найруулсан дарс болгоныг амсахаар хөөгчид билээ.
31Дарсны улааныг хундаганы цэлэлзэхийг
Гулгуулан залгилахыг бүү хар.
32Хорт могой адил эцэстээ
Хазан хатгах бус уу, энэ нь.
33Хараанд чинь бусдын эхнэрийг үзүүлж,
Зүрхэнд чинь самуун зүйл эргэлдүүлэх бус уу, тэр нь.
34Далайн дунд дайвалзан хэвтэнэ
Дарвуулын шурагны оройд өлгөгдөн хэвтэнэ.
35Чи “Зодоод л байсан, бэртсэнгүй.
Нүдээд л байсан, мэдээгүй.
Би хэзээ сэрэх бол?
Дахиад олоод уух юмсан” гэх болно.
Одоогоор Сонгогдсон:
:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.