Сургаалт үгс 29
29
1Зэмлэл дуулах тусмаа хүзүү хөшүүн загнагч нь
Засал авахгүйгээр гэнэт сүйрнэ.
2Зөвтүүд олшрох тусам
Ард түмэн баярлан жаргана.
Буруу нэгэн захирваас
Ард олон халаглана.
3Мэргэн ухаанд дурлагч, эцгээ баярлуулах
Садар эмстэй нөхцөгч эд хөрөнгөө барах.
4Хаан хүн улс орныг
шударга шүүлтээр тогтворжуулах.
Хандив хахууль авагч
харин түүнийг хөмрүүлэн сүйрүүлэх.
5Хөршөө бялдуучилдаг хүн
Хөлд#29:5 эсвэл өөртөө нь урхи тавьж буй хэрэг.
6Буруут нь гэмт үйлдэлдээ урхидуулах
Харин зөвт нь дуулан баясах.
7Зөвт нь ядуусын эрхийг мэддэг бол
Буруу нь үүнийг эс ойлгох.
8Басамжлагчид хотыг ноцоох
Мэргэд уур хилэнг зайлуулах.
9Мэргэн хүн мунхаг хүнтэй заргалдахад
Ухаарлыг бус хилэгнэл элэглэл хураах.
10Өөлөх өөгүй нэгэн нь цус урсгагчдад занагдах.
Чигч шударга нэгний амь нь хүртэл нэхэгдэх.
11Мунхгийн уур тэсрэмтгий
Мэргэн нь түүнээ тэвчимтгий.
12Захирагч нь худал үгст анхаарваас
Зарц үйлчлэгч нь бүгд буруут болно.
13Ядуу хүн ба дарлагч хоёрын нийтлэг зүйл гэвээс
ЭЗЭН хоёулангийнх нь нүдэнд гэрэл тусгадаг.
14Хаан ядуусыг үнэнээр шүүх аваас
Сэнтий нь үүрд тогтон батжих.
15Саваа, гэсгээлт хоёр мэргэн ухааныг өгнө,
Харин зөнгөөр өссөн хүүхэд эхийгээ гутаана.
16Буруутууд олшрох тусам
гэмт үйлдэл ихэснэ.
Зөвт нь харин тэдний сүйрлийг үзнэ.
17Хүүгээ сургамжлан хүмүүжүүл
Тэгвээс тэр чамайг тайвшруулна.
Түүнчлэн сэтгэлийг чинь баярлуулна.
18Алсын хараа байхгүй аваас
Ард түмэн журамгүй,
Харин хуулийг сахигч нь жаргалтай.
19Зарцыг зөвхөн үгээрээ хүмүүжүүлж болохгүй
Учир нь тэрээр ойлгосон ч
хариу үйлдэл хийхгүй.
20Хэлэх үгэндээ яаруу хүнийг чи харсан уу?
Мунхаг нэгэнд тийм хүнээс ч илүү найдвар бий.
21Зарцаа багаас нь эрхлүүлэх юм бол
Занга болох вий эцэстээ!#29:21 эсвэл Эцэст нь чи захирч ч чадахгүй болно.
22Ууртай хүн эвдрэлцлийг өдөөнө.
Цочмог хүн гэмт үйлдэлд автана.
23Хүний бардам зан өөрийг нь дорд болгох.
Даруу сүнс алдар хүндийг хүлээх.
24Хулгайчтай хуваалцагч болбоос амиа үзэн ядаж буй хэрэг
Хараал зүхлийг сонссон ч тэрээр мэдүүлгэ эс өгнө.
25Хүнээс айх айдас занга тавих,
Харин ЭЗЭНд итгэдэг нь эсэн мэнд байх.
26Захирагчийн ивээлд багтахыг олон хүн зорьдог
Үнэндээ хүний шударга ёс гагцхүү ЭЗЭНээс ирдэг.
27Хорон нэгнийг зөвт хүмүүс жигших.
Чигч шударга замналтай хүнийг буруут нь жигших.
Одоогоор Сонгогдсон:
Сургаалт үгс 29: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.