Сургаалт үгс 4
4
Эцгийн сургамж
1Эцгийнхээ сургамжийг сонс, хөвгүүд минь
Ухаарлаас суралцахын тулд анхаар
2Сайн сургамжийг чамд өгөх тул
Хууль зааврыг минь бүү орхи
3Эцэгтээ хүү нь, эхдээ энхрий ганц үр нь байхад минь
4Тэр надад сургахдаа:
“Үгийг минь зүрхэндээ хадгал
Тушаалуудыг минь сахиж чи амьдар.
5Мэргэн ухааныг, ухаарлыг олж ав
Амнаас минь гарсан үгнээс бүү эргэ, бүү март!
6Мэргэн ухааныг бүү огоор
Тэр чамайг хамгаална.
Түүнийг хайрла
Тэр чамайг сэргийлнэ.
7Мэргэн ухааныг ол
Олсон бүхнээсээ
Ухааран ойлгохуйг ол
Энэ нь мэргэн ухааны эхлэл.
8Мэргэн ухааныг өндөрт үнэл,
Тэр чамайг өргөмжилнө
Түүнийг тэвэр, тэр чамайг алдаршуулна.
9Тэргүүн дээр чинь нигүүлслийн хэлхээ тавина
Тэрээр гоо үзэсгэлэнгийн титмийг чамд өргөн барина” гэж хэлсэн.
Зөвийн замыг сахь
10Хүү минь, сонс,
Хэлж байгааг минь хүлээн ав
Амьдралын чинь он жилүүд нэмэгдэх болно.
11Би чамд мэргэн ухааны замыг заалаа.
Би чамайг шулуун жимээр удирдлаа.
12Алхах үедээ алхаа чинь саатахгүй.
Гүйх аваас чи бүдрэхгүй.
13Сургамжаас зууран барь
Алдаж үл болно.
Түүнийг хамгаал,
Тэр нь амь чинь мөн.
14Буруутын жимээр бүү яв
Мууг үйлдэгчийн замаар бүү алх.
15Түүнээс зайлсхий
Түүн дээгүүр гарах ч хэрэггүй
Түүнээс эргэн хажуугаар нь өнгөр.
16Ёрын мууг үйлдээгүй цагтаа тэд нойрсож үл чадна.
Бүдрүүлж унагаагүй цагт нойр нь хулжина.
17Тэд гэм буруугийн талхыг идэж,
Хүчирхийллийн дарснаас ууцгаадаг.
18Зөвт хүмүүсийн жим үүрийн цагаан гэгээ
Зугуухан тодрох гэгээ нь өдрийг дүүрэн авчирна.
19Буруутын зам нь харанхуй мэт буюу
Юунд бүдэрч яваагаа тэд үл мэднэ.
20Үгийг минь анхаар, хүү минь
Хэлэхийг минь чих тавин сонс, үр минь
21Үүнийг хараанаасаа алдаж үл болно
Түүнийг өр зүрхэндээ хадгалж яв.
22Энэ нь олсон нэгэнд нь амь.
Тэр нь бие махбодод нь эдгэрэл.
23Зүрх юугаан урьтан хамгаал
Амийн булгууд түүнээс ундарюу.
24Мэхлэгч ам
Хуурмаг уруул хол байг, чамаас.
25Нүд чинь цэх хараг
Харц чинь эгц байг.
26Хөл доорх замаа дэнсэл.
Зам бүхэн чинь дайвшгүй байг.#Евр 12:13
27Зүүн, баруун тийш бүү гуйв,
Хөл чинь ёрын муугаас зайлж яваг.
Одоогоор Сонгогдсон:
Сургаалт үгс 4: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.