Дуулал 101

101
Шударга ёсыг хүсэмжлэхүй
Давидын дуулал.
1Хайр энэрэл ба үнэний тухай би дуулна,
Аяа ЭЗЭН Танд би магтан дуулна.
2Би гэм зэмгүйн замаар явна.
Та над уруу хэзээ ирэх вэ?
Би гэр дотроо үнэнч сэтгэлээр явах болно.
3Би нүднийхээ өмнө
Үл бүтэх ямар ч юмыг байлгахгүй.
Би урвагчдын ажлыг үзэн яддаг.
Тэр нь надад наалдахгүй.
4Зальхай зүрх надаас дайжин
Ёрын мууг би мэдэхгүй болно.#101:4 эсвэл шударга бус хүмүүсээс хол байлгаач.
5Хөршөө сэмхэн муулагчдыг би устгана.
Дээгүүр харц, бардам сэтгэлтэй хэнийг ч би тэвчихгүй.
6Өөртэйгөө хамт суулгахаар
Нүд минь энэ нутгийн үнэнч хүмүүсийг ажиглана.
Гэм зэмгүй замаар явагч нь
Надад үйлчилж болно.
7Хууран мэхлэгч нэгэн
Гэрт минь эс сууна.
Худал яригч нь
Хараанд минь үл тогтоно.
8Ёс бусыг үйлдэгч бүхнийг
ЭЗЭНий хотоос таслахын тулд
Өглөө бүр би энэ газар нутгийн
Бүх буруутыг устгана.

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 101: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү