Дуулал 104
104
Бүтээгч, тэтгэгч Бурхан
1Сэтгэл минь ээ,
ЭЗЭНийг магтагтун.
Миний Бурхан ЭЗЭН,
Та аугаа бөгөөд
Цог жавхлан, сүр хүчээр хувцаслажээ.
2Хувцас адил Та Өөртөө гэрлийг өмсөж,
Тэнгэрийг хөшиг мэт татдаг.
3Тасалгааныхаа тулгуурыг
уснаас дээгүүр тавьж,
Үүлсийг тэргээ болгон хөлөглөөд,
Салхин жигүүрээр Та явдаг.
4Салхинуудыг элчээ,
Галын дөлийг Та үйлчлэгчээ болгодог.#Евр 1:7
5Үүрд мөнхөд дайвуулуулахгүйн тулд
Дэлхийг суурин дээр нь Та тогтоон тавьсан.
6Хувцсаар халхлахын адил
Та түүнийг оёоргүй гүнээр бүрхсэн.
Их ус уулсын дээгүүр байжээ.
7Зэмлэлээр тань тэд зугтаж,
Аянгын дуунаар тань тэд зайлан оддог.
8Уул өөд өгсөж,
Таны тэдэнд оноосон газар болох
Хөндий талууд уруу тэд бууж байна.
9Газрыг бүрхэхээр тэднийг
Дахин буцаж ирүүлэхгүйн тулд
Та их усны хязгаарыг тогтоожээ.
10Хөндий уруу Тэрээр
Булгуудыг илгээдэг бөгөөд
Тэдгээр нь уулсын дундуур урсжээ.
11Хээрийн араатан амьтан бүрийг ундаалж,
Хулангуудын цангааг ч тайлдаг.
12Мөчрүүдийн дунд дуулан жиргэдэг
Огторгуйн шувууд дэргэд нь нутагшдаг.
13Дээд тасалгаанаасаа
Тэрээр уулсыг усалдаг бөгөөд
Үйлсийнх нь үр жимсэнд
Газар дэлхий ханадаг.
14Тэрээр мал сүрэгт зориулан өвсийг,
Хүний хэрэгцээнд зориулан ургамал ногоог ургуулдаг нь
Газар шорооноос хүнсийг
гаргуулахын тулд агаад
15Хүний зүрхийг баясгах дарсыг,
Нүүрийг өнгөлөх тосыг
Мөн хүний зүрхийг тэнхрүүлэх хоолыг
гаргуулахын тулд билээ.
16Арвин ихээр ундаалагддаг
ЭЗЭНий модод нь
Түүний тарьсан, Ливаны хуш модод билээ.
17Тэнд шувууд үүрээ засдаг агаад
Жодоо моддыг өрөвтас оромжоо болгодог.
18Өндөр уулс янгирт,
Хад цохио доргонд хоргодох газар болой.
19Цаг хугацааг заахаар
Тэрээр сарыг бүтээсэн.
Нар ч шингэх газраа мэднэ.
20Та харанхуйг томилсонд
Тэр нь шөнө болж,
Тэгэхэд ойн бүх араатан амьтад хэсэн явдаг.
21Залуу арслангууд идэшнийхээ хойноос архирч,
Бурханаас хүнсээ гуйдаг.
22Нар мандахад тэд эргээд цугларч,
Үүрэндээ хэвтдэг.
23Хүн ажиллахаар,
Үдэш болтол хөдөлмөрлөхөөр гардаг.
24Аяа ЭЗЭН,
Таны үйлс хичнээн их вэ!
Мэргэн ухаанаар Та
Тэр бүхнийг бүтээжээ.
Дэлхий баялгаар тань дүүрэн юм.
25Агуу, өргөн далай энэ байна.
Тоо томшгүй олон мөлхөгчид буюу
Том, жижиг амьтад тэнд бий.
26Тэнд усан онгоцнууд зөрж явдаг.
Тоглож байхаар Таны бүтээсэн
Левиатан ч бий.#Иов 41:1; Дуу 74:14; Иса 27:1
27Тогтоосон цагт хоол хүнсийг нь өгөхийг тань
Тэд бүгд хүлээдэг.
28Та тэдэнд өгвөл тэд түүж авдаг.
Мутраа дэлгэхэд тань
Тэд сайн сайханд ханадаг.
29Таныг нүүрээ нуухад тэд хямардаг.
Амьсгалыг нь авахад тэд үхэж,
Хөрс шороондоо буцдаг.
30Таныг Сүнсээ илгээхэд тэд бүтээгддэг.#104:30 эсвэл Тэдэнд амьсгал өгдөг.
Та газрын төрхийг ч шинэчилдэг.
31ЭЗЭНий алдар мөнхөд байх болтугай.
ЭЗЭН үйлс дотроо баярлах болтугай.
32Түүнийг дэлхий уруу харахад тэр нь чичирдэг.
Уулсад хүрэхэд нь тэд утаа уугиулдаг.
33Би амьддаа ЭЗЭНд дуулна.
Би байх зуураа Бурханаа магтана.
34Миний бясалгалууд Түүнд
тааламжтай байх болтугай.
Би ЭЗЭНий дотор баярлах болно.
35Нүгэлтнүүд газар дэлхийгээс ангижирч,
Гэм буруутнууд үгүй болог.
Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун.
ЭЗЭНийг магтагтун.
Одоогоор Сонгогдсон:
Дуулал 104: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Дуулал 104
104
Бүтээгч, тэтгэгч Бурхан
1Сэтгэл минь ээ,
ЭЗЭНийг магтагтун.
Миний Бурхан ЭЗЭН,
Та аугаа бөгөөд
Цог жавхлан, сүр хүчээр хувцаслажээ.
2Хувцас адил Та Өөртөө гэрлийг өмсөж,
Тэнгэрийг хөшиг мэт татдаг.
3Тасалгааныхаа тулгуурыг
уснаас дээгүүр тавьж,
Үүлсийг тэргээ болгон хөлөглөөд,
Салхин жигүүрээр Та явдаг.
4Салхинуудыг элчээ,
Галын дөлийг Та үйлчлэгчээ болгодог.#Евр 1:7
5Үүрд мөнхөд дайвуулуулахгүйн тулд
Дэлхийг суурин дээр нь Та тогтоон тавьсан.
6Хувцсаар халхлахын адил
Та түүнийг оёоргүй гүнээр бүрхсэн.
Их ус уулсын дээгүүр байжээ.
7Зэмлэлээр тань тэд зугтаж,
Аянгын дуунаар тань тэд зайлан оддог.
8Уул өөд өгсөж,
Таны тэдэнд оноосон газар болох
Хөндий талууд уруу тэд бууж байна.
9Газрыг бүрхэхээр тэднийг
Дахин буцаж ирүүлэхгүйн тулд
Та их усны хязгаарыг тогтоожээ.
10Хөндий уруу Тэрээр
Булгуудыг илгээдэг бөгөөд
Тэдгээр нь уулсын дундуур урсжээ.
11Хээрийн араатан амьтан бүрийг ундаалж,
Хулангуудын цангааг ч тайлдаг.
12Мөчрүүдийн дунд дуулан жиргэдэг
Огторгуйн шувууд дэргэд нь нутагшдаг.
13Дээд тасалгаанаасаа
Тэрээр уулсыг усалдаг бөгөөд
Үйлсийнх нь үр жимсэнд
Газар дэлхий ханадаг.
14Тэрээр мал сүрэгт зориулан өвсийг,
Хүний хэрэгцээнд зориулан ургамал ногоог ургуулдаг нь
Газар шорооноос хүнсийг
гаргуулахын тулд агаад
15Хүний зүрхийг баясгах дарсыг,
Нүүрийг өнгөлөх тосыг
Мөн хүний зүрхийг тэнхрүүлэх хоолыг
гаргуулахын тулд билээ.
16Арвин ихээр ундаалагддаг
ЭЗЭНий модод нь
Түүний тарьсан, Ливаны хуш модод билээ.
17Тэнд шувууд үүрээ засдаг агаад
Жодоо моддыг өрөвтас оромжоо болгодог.
18Өндөр уулс янгирт,
Хад цохио доргонд хоргодох газар болой.
19Цаг хугацааг заахаар
Тэрээр сарыг бүтээсэн.
Нар ч шингэх газраа мэднэ.
20Та харанхуйг томилсонд
Тэр нь шөнө болж,
Тэгэхэд ойн бүх араатан амьтад хэсэн явдаг.
21Залуу арслангууд идэшнийхээ хойноос архирч,
Бурханаас хүнсээ гуйдаг.
22Нар мандахад тэд эргээд цугларч,
Үүрэндээ хэвтдэг.
23Хүн ажиллахаар,
Үдэш болтол хөдөлмөрлөхөөр гардаг.
24Аяа ЭЗЭН,
Таны үйлс хичнээн их вэ!
Мэргэн ухаанаар Та
Тэр бүхнийг бүтээжээ.
Дэлхий баялгаар тань дүүрэн юм.
25Агуу, өргөн далай энэ байна.
Тоо томшгүй олон мөлхөгчид буюу
Том, жижиг амьтад тэнд бий.
26Тэнд усан онгоцнууд зөрж явдаг.
Тоглож байхаар Таны бүтээсэн
Левиатан ч бий.#Иов 41:1; Дуу 74:14; Иса 27:1
27Тогтоосон цагт хоол хүнсийг нь өгөхийг тань
Тэд бүгд хүлээдэг.
28Та тэдэнд өгвөл тэд түүж авдаг.
Мутраа дэлгэхэд тань
Тэд сайн сайханд ханадаг.
29Таныг нүүрээ нуухад тэд хямардаг.
Амьсгалыг нь авахад тэд үхэж,
Хөрс шороондоо буцдаг.
30Таныг Сүнсээ илгээхэд тэд бүтээгддэг.#104:30 эсвэл Тэдэнд амьсгал өгдөг.
Та газрын төрхийг ч шинэчилдэг.
31ЭЗЭНий алдар мөнхөд байх болтугай.
ЭЗЭН үйлс дотроо баярлах болтугай.
32Түүнийг дэлхий уруу харахад тэр нь чичирдэг.
Уулсад хүрэхэд нь тэд утаа уугиулдаг.
33Би амьддаа ЭЗЭНд дуулна.
Би байх зуураа Бурханаа магтана.
34Миний бясалгалууд Түүнд
тааламжтай байх болтугай.
Би ЭЗЭНий дотор баярлах болно.
35Нүгэлтнүүд газар дэлхийгээс ангижирч,
Гэм буруутнууд үгүй болог.
Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун.
ЭЗЭНийг магтагтун.
Одоогоор Сонгогдсон:
:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.