Дуулал 108
108
Ялалтын магтаал залбирал
Дуу. Давидын дуулал.
1Аяа Бурхан, зүрх минь бат байна.
Би дуулна, би аялгуулан дуулна.
Сэтгэл сүнс минь, сэрээч!
2Босоо ятга болон ятга аа, сэрээч.
Үүрийн гэгээг би сэрээнэ!
3Аяа ЭЗЭН, би ард түмнүүдийн дунд
Танд талархал өргөнө,
Үндэстнүүдийн дунд
Таныг магтан дуулна.
4Учир нь хайр энэрэл тань
Тэнгэрсээс өндөр,
Үнэн тань үүлсэд хүрэм билээ.
5Аяа Бурхан, тэнгэрсээс дээгүүр,
Сүр жавхлан тань бүх дэлхийн дээгүүр
Өргөмжлөгдөх болтугай.
6Таны хайртууд чөлөөлөгдөхийн тулд
Баруун мутраараа аварч, надад хариулаач.
7Бурхан ариун газартаа айлдахдаа
“Би ихэд баярлана.
Би Шехемийг хувааж
Суккотын хөндийг хэмжинэ.
8Гилеад Минийх, Манассе ч Минийх
Ефраим ч Миний толгойн дуулга.
Иуда бол очирт таяг минь.
9Моаб Миний угаалгын сав
Едомын дээр Би гутлаа шиднэ.
Филистийн дээгүүр Би ялгууснаар хашхирна” гэв.
10Хэн намайг бэхлэгдсэн хотод авчрах вэ?
Хэн намайг Едом уруу хөтлөх вэ?
11Өө, Бурхан, Та Өөрөө
Биднээс татгалзсан бус уу?
Өө Бурхан, Та манай цэрэгтэй хамт давшихгүй гэж үү?
12Өстний эсрэг бидэнд туслаач,
Учир нь хүнээр авруулах нь дэмий хоосон юм.
13Бурхантай хамт бид зоригтой байна.
Өстнүүдийг маань гишгэлэгч нь Тэр билээ.
Одоогоор Сонгогдсон:
Дуулал 108: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Дуулал 108
108
Ялалтын магтаал залбирал
Дуу. Давидын дуулал.
1Аяа Бурхан, зүрх минь бат байна.
Би дуулна, би аялгуулан дуулна.
Сэтгэл сүнс минь, сэрээч!
2Босоо ятга болон ятга аа, сэрээч.
Үүрийн гэгээг би сэрээнэ!
3Аяа ЭЗЭН, би ард түмнүүдийн дунд
Танд талархал өргөнө,
Үндэстнүүдийн дунд
Таныг магтан дуулна.
4Учир нь хайр энэрэл тань
Тэнгэрсээс өндөр,
Үнэн тань үүлсэд хүрэм билээ.
5Аяа Бурхан, тэнгэрсээс дээгүүр,
Сүр жавхлан тань бүх дэлхийн дээгүүр
Өргөмжлөгдөх болтугай.
6Таны хайртууд чөлөөлөгдөхийн тулд
Баруун мутраараа аварч, надад хариулаач.
7Бурхан ариун газартаа айлдахдаа
“Би ихэд баярлана.
Би Шехемийг хувааж
Суккотын хөндийг хэмжинэ.
8Гилеад Минийх, Манассе ч Минийх
Ефраим ч Миний толгойн дуулга.
Иуда бол очирт таяг минь.
9Моаб Миний угаалгын сав
Едомын дээр Би гутлаа шиднэ.
Филистийн дээгүүр Би ялгууснаар хашхирна” гэв.
10Хэн намайг бэхлэгдсэн хотод авчрах вэ?
Хэн намайг Едом уруу хөтлөх вэ?
11Өө, Бурхан, Та Өөрөө
Биднээс татгалзсан бус уу?
Өө Бурхан, Та манай цэрэгтэй хамт давшихгүй гэж үү?
12Өстний эсрэг бидэнд туслаач,
Учир нь хүнээр авруулах нь дэмий хоосон юм.
13Бурхантай хамт бид зоригтой байна.
Өстнүүдийг маань гишгэлэгч нь Тэр билээ.
Одоогоор Сонгогдсон:
:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.