Дуулал 111

111
ЭЗЭНий үйлсийг магтагтун
1ЭЗЭНийг магтагтун!
Би чигч шударга хүмүүсийн чуулалд болон хотол түмэнд
Бүхий л зүрхээр ЭЗЭНд талархал өргөнө.
2ЭЗЭНий үйлс агуу.
Тэдгээрт баярлагчид тэднийг судалдаг.
3Түүний ажил цог жавхлан, сүр хүчтэй бөгөөд
Түүний зөвт байдал мөнхөд тогтоно.
4Тэрээр дурсагдахаар гайхамшгуудаа үйлджээ.
ЭЗЭН нигүүлсэнгүй болоод өрөвч.
5Өөрөөс нь эмээгчдэд Тэрээр
Хоол хүнс өгчээ.
Өөрийнхөө гэрээг Тэрээр
Мөнхөд санах болно.
6Үндэстнүүдийн өв залгамжлалыг
ард түмэндээ өгснөөр
Өөрийн үйлсийн хүчийг
Ард түмнүүдэд Тэрээр мэдүүлсэн.
7Түүний мутрын үйлс үнэн ба шударга ёс юм.
Бүх тогтоомж нь баттай.
8Тэд мөнхийн мөнхөд бат тогтоогдсон.
Тэд үнэн ба шударга ёсоор үйлдэгдсэн.
9Ард түмэндээ төлөөсийг илгээж,
Гэрээгээ мөнхөд Тэрээр тушаажээ.
Түүний нэр ариун болоод сүрдмээр билээ.
10ЭЗЭНээс эмээхүй нь
Мэргэн ухааны эхлэл юм.#Иов 28:28; Сур 1:7, 9:10
Түүний тушаалуудыг үйлдэгч бүгдэд
сайн ухаан байдаг.
Түүний магтаал мөнхөд байдаг.

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 111: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү