Дуулал 118
118
Ялалтын дуу
1ЭЗЭНд талархал өргө.
Тэрээр сайн сайхан бөгөөд,
Түүний хайр энэрэл мөнхийнх.#1Шс 16:34; 2Шс 5:13, 7:3; Езр 3:11; Дуу 100:5, 106:1, 107:1, 136:1; Иер 33:11
2Израилиар
“Түүний хайр энэрэл мөнхийнх” гэж хэлүүл.
3Аароны гэрээр,
“Түүний хайр энэрэл мөнхийнх” гэж хэлүүл.
4ЭЗЭНээс эмээгчдээр,
“Түүний хайр энэрэл мөнхийнх” гэж хэлүүл.
5Зовол хавчил дундаас
ЭЗЭНд би хашхирав.
Зоо тэнүүн газраар
ЭЗЭН надад хариулав.
6ЭЗЭН миний талд, би айхгүй.
Хүн надад юу хийж чадах вэ?#Евр 13:6
7ЭЗЭН надад туслагчдын дунд байна.
Тиймээс намайг үзэн ядагсад уруу
би харах болно.
8Хүнд итгэхээс
ЭЗЭНий дотор хоргодох нь дээр.
9Ноёдод итгэхээс
ЭЗЭНий дотор хоргодох нь дээр.
10Бүх үндэстэн намайг бүсэлжээ.
ЭЗЭНий нэрээр би тэднийг тас цохино.
11Тэд намайг хүрээлжээ,
Тийм ээ, намайг хүрээлжээ.
ЭЗЭНий нэрээр би тэднийг тас цохино.
12Тэд намайг зөгийнүүд мэт хүрээлэв.
Өргөст бутны дундах гал мэт тэд унтарчээ.
ЭЗЭНий нэрээр би тэднийг тас цохино.
13Та нар намайг унагахаар хүчээр түлхсэн боловч
ЭЗЭН надад тусалжээ.
14ЭЗЭН миний хүч ба миний дуу,
Тэр миний аврал болсон.#Гэт 15:2; Иса 12:2
15Зөвтүүдийн майханд уухайн чимээ хийгээд аврал байна.
ЭЗЭНий баруун мутар эрэлхэгээр үйлддэг.
16ЭЗЭНий баруун мутар өргөгдсөн байна.
ЭЗЭНий баруун мутар эрэлхэгээр үйлддэг.
17Би үхэхгүй, харин амьдрах бөгөөд
ЭЗЭНий үйлсийг тунхаглах болно.
18ЭЗЭН намайг гэсгээн гэсгээв.
Гэлээ ч үхэлд хүргээгүй.
19Надад зөвтийн үүд хаалгыг нээгээч.
Би түүгээр орж, би ЭЗЭНд талархал өргөнө.
20ЭЗЭНий үүд хаалга энэ юм.
Зөвт нэгэн түүгээр орно.
21Та надад хариулж,
Аврал минь болсон учраас
Би Танд талархана.
22Барилгачдын голсон чулуу
Булангийн тулгуур чулуу болов. #Лк 20:17; Үйл 4:11; 1Пт 2:7 #Мт 21:42; Мк 12:10–11
23Энэ нь ЭЗЭНээс ирсэн бөгөөд
Бидний нүдэнд гайхалтай.
24Энэ нь ЭЗЭНий бүтээсэн өдөр
Үүнд хөгжилдөн баярлацгаая.
25Аяа ЭЗЭН, гуйж байна, авраач.#Мт 21:9; Мк 11:9; Иох 12:13
Аяа ЭЗЭН, гуйж байна, амжилтыг соёрхооч!
26ЭЗЭНий нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ!#Мт 21:9, 23:39; Мк 11:9; Лк 13:35, 19:38; Иох 12:13
Бид ЭЗЭНий өргөөнөөс чамайг ерөөлөө.
27ЭЗЭН бол Бурхан бөгөөд бидэнд гэрлийг өгсөн.
Тахилын ширээний эвэрт
тахилыг уяагаар холбогтун.
28Та миний Бурхан, би Танд талархал өргөе.
Бурхан минь, би Таныг өргөмжилье.
29ЭЗЭНд талархал өргө
Тэрээр сайн сайхан бөгөөд
Түүний хайр энэрэл мөнхийнх.
Одоогоор Сонгогдсон:
Дуулал 118: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.