Дуулал 13

13
Дайснаасаа ангижрахын төлөө гуйлт
Удирдаачид. Давидаас.
1ЭЗЭН, хэдий болтол юм бэ?
Та намайг үүрд мартах юм уу?
Хэдий болтол Та надаас
Нүүрээ нуух юм бэ?
2Би хэдий болтол сэтгэлтэйгээ ярьж,
Бүхий л өдөржин зүрхээрээ зовох юм бэ?
Хэдий болтол дайснууд минь
Миний дээр өргөмжлөгдөх вэ?
3Бурхан ЭЗЭН минь,
Тунгаан бодож, надад хариу өгөөч.
Нүдийг минь нээгээч.
Эс тэгвэл би үхлээр нойрсож,
4Дайсан минь ч “Би түүнийг ялан дийлсэн” гэж хэлнэ.
Намайг ганхах үед
өстнүүд минь ч баярлах болно.
5Харин би хайр энэрэлд тань итгэсэн.
Зүрх минь Таны авралд баясах болно.
6Би ЭЗЭНд дуулна,
Тэр надад өгөөмөр хандсан билээ.

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 13: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү