Дуулал 140
140
Дайснуудаас чөлөөлөгдөхийн төлөө
Удирдаачид: Давидын дуулал.
1Аяа ЭЗЭН, намайг буруу муу хүмүүсээс авраач.
Намайг хүчирхийлэгчдээс хамгаалаач.
2Тэд зүрхэндээ ёрын зүйлсийг сэддэг.
Тэд үргэлж дайн өдөөдөг.
3Тэд могой шиг хэлээ билүүддэг.
Тэдний уруул дор могойн хор байдаг.#Ром 3:13 Села
4Аяа ЭЗЭН, намайг буруутын гараас хамгаалаач.
Алхмуудыг минь хөмрүүлэхээр сэдсэн
Хүчирхийлэгчдээс намайг хамгаалаач.
5Бардам хүмүүс надад урхи болоод олснууд нуужээ.
Тэд замын хажуугаар тор татжээ.
Тэд надад занганууд тавьжээ. Села
6Би ЭЗЭНд “Та миний Бурхан.
Аяа ЭЗЭН, миний гуйх дуунд чих тавиач” гэв.
7Миний авралын хүч Эзэн БУРХАН,
Тулалдааны өдөр Та толгойг минь
бүтээн хамгаалжээ.
8Аяа ЭЗЭН,
буруутын хүслийг бүү соёрхооч!
Бузар төлөвлөгөөг нь бүү тэтгээч!
Тэд өөрсдийгөө өргөмжлөх вий. Села
9Намайг тойрон байгчдын тэргүүнүүдийн хувьд,
Уруулынх нь хор хөнөөл
Өөрсдийг нь нөмрөг.
10Шатаж буй нүүрс унаг,
тэдэн дээр унах болтугай.
Тэд гал уруу, гарч чадахааргүй
гүн нүхэнд түлхүүлэн унах болтугай.
11Гүжирдэгч хүн нутагт бүү суурьшиг.
Хүчирхийлэгч хүнийг гай зовлон мөшгөн хөнөөг.
12ЭЗЭН зовогчийн хэргийг хийгээд
Ядуугийн төлөөх шударга ёсыг
Гүйцэлдүүлнэ гэдгийг би мэднэ.
13Тийм ээ, зөвтүүд
Таны нэрд талархана.
Чигч шударга хүмүүс
Таны оршихуйд амьдарна.
Одоогоор Сонгогдсон:
Дуулал 140: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.