Дуулал 141

141
Муугаас сэрэмжлэхүйн залбирал
Давидын дуулал.
1Аяа ЭЗЭН, би
Таныг дуудаж байна.
Над уруу хурдан ирээч!
Таныг би дуудаж байх үед
Дуу хоолойд минь чих тавиач!
2Залбирал минь Таны өмнө утлага адил тавигдаг.
Гараа өргөх минь үдшийн тахил адил байг.#Илч 5:8
3Аяа ЭЗЭН, аманд минь манаач тавьж,
Уруулын минь хаалгыг хамгаалаач!
4Ёс бусыг үйлдэгч хүмүүсийн хамт
Гэмт буруу үйлсийг үйлдэхээр
Аливаа ёрын зүйлсэд
Зүрхийг минь бүү эргүүлээч!
Тэдний амттануудаас надад бүү идүүлээч!
5Зөвт нэгэн намайг цохиг.
Тэр нь хайр энэрэл билээ.
Намайг зэмлэг.
Тэр нь шилмэл тос билээ.
Толгойг минь үүнээс бүү татгалзуулаач!
Учир нь залбирал минь
Тэдний ёрын муугийн эсрэг юм.
6Шүүгчид нь хадны хажуу уруу шидэгдэхдээ
Миний үг амттай учраас
Тэд түүнийг сонсох болно.
7Хэн нэгэн нь газар хөрсийг хагалж, борнойдох адил
Яснууд маань Үхэгсдийн орны хаалган дээр тараагджээ.
8Аяа БУРХАН Эзэн,
Нүд минь Тан уруу чиглэнэ.
Тан дотор би хоргодно.
Сэтгэлийг минь хамгаалалтгүй бүү орхиоч.
9Надад тавьсан урхи торноос нь
Мөн ёс бусыг үйлдэгчдийн занганаас намайг хамгаалаач!
10Намайг өнгөрөн одтол
Буруутыг өөрийнх нь торонд унагаач!

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 141: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү