Дуулал 148
148
ЭЗЭНий цог жавхланг магтагтун!
1ЭЗЭНийг магтагтун!
Тэнгэрсээс ЭЗЭНийг магтагтун!
Түүнийг өндөрт магтагтун!
2Түүний бүх тэнгэрэлч нар аа,
Түүнийг магтагтун!
Түүний хамаг түг түмд,
Түүнийг магтагтун!
3Нар ба сар аа,
Түүнийг магтагтун!
Гэрэлт бүх од оо,
Түүнийг магтагтун!
4Тэнгэрсийн тэнгэр ээ,
Тэнгэрийн дээрх ус аа,
Түүнийг магтагтун!
5Түүний тушааснаар тэд бүтээгдсэн тул
Тэднээр ЭЗЭНий нэрийг магтуул.
6Бас үүрд мөнхөд тэднийг байрлуулж,
Хэзээ ч өнгөрөн одохгүй зарлигийг Тэр гаргажээ.
7Газар дээрээс ЭЗЭНийг магтагтун!
Далайн амьтад, оёоргүй гүнүүд,
8Гал, мөндөр, цас, манан,
Үгийг нь гүйцэтгэдэг салхи шуурга,
9Уулс, хамаг толгод,
Жимсний модод, хуш мод бүхэн,
10Араатан амьтад, хамаг мал сүрэг,
Мөлхөгчид, жигүүртэн шувууд,
11Дэлхийн хаад, хамаг хүмүүс,
Түшмэд, дэлхийн шүүгч бүхэн,
12Залуус, онгон бүсгүйчүүд,
Хөгшчүүл ба хүүхдүүд магтагтун.
13Түүний нэр эрхэм дээд бөгөөд
Сүр жавхлан нь газар тэнгэрийн дээгүүр байдаг тул
Тэднээр ЭЗЭНий нэрийг магтуул.
14Ард түмнийхээ төлөө
Тэрээр эврийг өргөжээ.
Бишрэлт бүгдийнх нь,
Түүнд ойр буй ард түмэн,
Израилийн хөвгүүдийн төлөөх магтаал болой.
ЭЗЭНийг магтагтун!
Одоогоор Сонгогдсон:
Дуулал 148: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Дуулал 148
148
ЭЗЭНий цог жавхланг магтагтун!
1ЭЗЭНийг магтагтун!
Тэнгэрсээс ЭЗЭНийг магтагтун!
Түүнийг өндөрт магтагтун!
2Түүний бүх тэнгэрэлч нар аа,
Түүнийг магтагтун!
Түүний хамаг түг түмд,
Түүнийг магтагтун!
3Нар ба сар аа,
Түүнийг магтагтун!
Гэрэлт бүх од оо,
Түүнийг магтагтун!
4Тэнгэрсийн тэнгэр ээ,
Тэнгэрийн дээрх ус аа,
Түүнийг магтагтун!
5Түүний тушааснаар тэд бүтээгдсэн тул
Тэднээр ЭЗЭНий нэрийг магтуул.
6Бас үүрд мөнхөд тэднийг байрлуулж,
Хэзээ ч өнгөрөн одохгүй зарлигийг Тэр гаргажээ.
7Газар дээрээс ЭЗЭНийг магтагтун!
Далайн амьтад, оёоргүй гүнүүд,
8Гал, мөндөр, цас, манан,
Үгийг нь гүйцэтгэдэг салхи шуурга,
9Уулс, хамаг толгод,
Жимсний модод, хуш мод бүхэн,
10Араатан амьтад, хамаг мал сүрэг,
Мөлхөгчид, жигүүртэн шувууд,
11Дэлхийн хаад, хамаг хүмүүс,
Түшмэд, дэлхийн шүүгч бүхэн,
12Залуус, онгон бүсгүйчүүд,
Хөгшчүүл ба хүүхдүүд магтагтун.
13Түүний нэр эрхэм дээд бөгөөд
Сүр жавхлан нь газар тэнгэрийн дээгүүр байдаг тул
Тэднээр ЭЗЭНий нэрийг магтуул.
14Ард түмнийхээ төлөө
Тэрээр эврийг өргөжээ.
Бишрэлт бүгдийнх нь,
Түүнд ойр буй ард түмэн,
Израилийн хөвгүүдийн төлөөх магтаал болой.
ЭЗЭНийг магтагтун!
Одоогоор Сонгогдсон:
:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.