Дуулал 19:1-4

Дуулал 19:1-4 АБ2013

Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, Огторгуй гарынх нь бүтээлийг тунхаглаж байна. Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж, Шөнөөс шөнөд мэдлэгийг илчилмүй. Хэл яриа хийгээд үг үгүй, Дуу ч сонсогдохгүй, Дуу хоолой нь бүх газарт, Үгс нь ертөнцийн хязгаарт хүрсэн. Тэдгээрийн дотор Бурхан Наранд зориулж майхан барьжээ.