Дуулал 22

22
Дайсагнал ба шаналлаас гэтлэх гуйлт
Удирдаачид. Аиелет Хашшахар дээр. Давидын дуулал.
1Бурхан минь, Бурхан минь,
Юунд Та намайг орхисон бэ?
Миний ёолох дуу, авралаас минь
Юунд Та хол байна вэ?#Мт 27:46; Мк 15:34
2Бурхан минь ээ, би өдрөөр хашхирдаг ч
Та хариулдаггүй
Шөнөөр бас хашхирдаг ч
Надад хариу алга.
3Гэвч Израилийн магтаал дунд сэнтийд залрагч аа,
Та ариун юм.
4Эцэг өвгөд маань Танд итгэсэн
Тэд итгэсэн бөгөөд
Та тэднийг аварсан.
5Тэд Тан уруу хашхирч, аврагдаж байв.
Тэд Танд итгэсэн бөгөөд ичгүүрт унасангүй.
6Харин би өт, хүн биш!
Би хүмүүсийн буруушаал болж
Ард олонд жигшигдсэн юм.
7Намайг хардаг бүхэн
Намайг тохуурхан инээдэг
Тэд уруулаа нээж, толгой сэгсрэн#Мт 27:39; Мк 15:29; Лк 23:35
8“Тэр өөрийгөө ЭЗЭНд даатгасан
Тэр түүнийг авраг!
Тэр Түүнд баярладаг тул түүнийг авраг!” гэж байна.#Мт 27:43
9Гэсэн ч Та намайг эхийн хэвлийгээс гаргасан Тэр мөн
Эхийнхээ хөхөөр байх үед
Та намайг итгүүлсэн.
10Би төрөхөөсөө Танд даатгагдсан
Эхийнхээ хэвлийд байх үеэс минь
Та миний Бурхан байсан.
11Зовлон шаналан ойрхон
Туслагч ганц ч алга тул
Надаас бүү холдооч.
12Олон үхэр намайг хүрээлжээ.
Башаны хүчтэнүүд намайг бүсэлжээ.
13Хуу татахаар архиран байгаа арслан шиг
Тэд над уруу амаа том ангайлган байна.
14Намайг ус шиг асгасан бөгөөд
Бүх яс минь мултарсан.
Зүрх минь лааны тос адил
Дотор минь хайлсан.
15Хүч#22:15 Магадлалт хувилбар: хоолой минь шаазангийн хэлтэрхий шиг хатаж,
Хэл минь түүшиндээ наалдав
Та намайг үхлийн шороонд тавьжээ.
16Учир нь, намайг ноход хүрээлжээ.#22:16 ЭЗО-д тэд өвтгөв. Еврейд нь арслан мэт.
Ёрын мууг үйлдэгчдийн бүлэглэл
Намайг бүсэлжээ.
Тэд гар, хөлийг минь нэвт хатгалаа.
17Би бүх ясаа тоолж чадна.
Тэд харж, над уруу гөлрөн ширтэнэ.
18Тэд гадуур хувцсыг минь дундаа хувааж,
Хувцасны минь төлөө шодму.#Мт 27:35; Мк 15:24; Лк 23:34; Иох 19:24
19Харин, ЭЗЭН, Та бүү холдооч
Миний хүч чадал аа, надад туслахаар хурдлаач.
20Сэтгэлийг минь илднээс,
Ганц амийг минь нохойн эрхшээлээс авраач.
21Намайг арслангийн амнаас авраач.
Зэрлэг үхрийн эврээс аварч,
Надад хариу өгөөч.
22Таны нэрийг би
Ах дүүстээ хэлэх болно.
Чуулган дунд би
Таныг магтах болно.#Евр 2:12
23ЭЗЭНээс эмээгчид ээ, Түүнийг магт.
Иаковын үр удам болох та бүгд
Түүнийг алдаршуул.
Израилийн үр удам болох та бүгд
Түүнийг хүндэтгэ.
24Учир нь, Тэр зовогсдын зовлонг
Жигшээ ч үгүй, үзэн ядаа ч үгүй.
Тэр нүүрээ түүнээс нуугаа ч үгүй.
Харин тусламж гуйн түүнийг хашхирахад
Тэр сонссон юм.
25Их чуулганы дунд магтаал минь
Танаас ирдэг.
Түүнээс эмээгчдийн өмнө
Би тангаргаа биелүүлнэ.
26Ядуу нэгэн идэж, цадна.
ЭЗЭНийг эрэн хайгчид
Түүнийг магтах болно.
Та нарын зүрх мөнхөд амьд байх болтугай!
27Газрын бүх зах хязгаар
ЭЗЭНийг санаж, Түүн уруу эргэх болно
Улс үндэстнүүдийн бүх ураг
Таны өмнө хүндэтгэн мөргөнө.
28Учир нь хаанчлал нь ЭЗЭНийх
Тэрээр улс үндэстнүүдийг захирдаг.
29Дэлхийн бүх хүн мэхийн хүндэтгэх болно
Чинээлэг нь ч, иддэгүүд ч
Шороон доор орогчид ч,
Амь үл хадгалагчид бүгд
Өмнө нь сөгдөнө.
30Үр удмууд Түүнд зарагдах болно
Эзэний тухай ирэх үеүдэд яригдах болно.
31Тэд ирж, Тэр үүнийг үйлдсэн гэдгийг,
Ирээдүйд төрөх хүмүүст
Зөв шударгыг нь зарлах болно.

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 22: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү