Дуулал 37
37
Тэвчээр ба итгэлийн сургамж
Давидаас.
1Ёр мууг үйлдэгчээс болж санаа бүү зов,
Бурууг үйлдэгчдэд бүү атаарх.
2Учир нь тэд удахгүй өвс шиг хорчийн хатна.
Ургамал ногоо шиг хагдарна.
3ЭЗЭНд итгэж, сайныг үйлд
Газар нутагт сууж,
Үнэнч байдлыг хоолоо болго.
4ЭЗЭНд баярлагтун
Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө
5ЭЗЭНд замаа даатга,
Түүнд итгэж найд
Тэгвэл Тэр биелүүлж өгнө
6Тэрээр зөв байдлыг чинь гэрэл адил,
Шударга хэргийг чинь үд дунд мэт гийлгэюү.
7ЭЗЭН дотор дуугүй байж,
Түүнийг тэвчээртэйгээр хүлээ!
Өөрийнхөө замаар амжилт ологчоос
Хорон башир явуулгаа биелүүлдэг хүнээс болж бүү эгдүүц!
8Уурлахаа больж, хилэнгээ хая.
Бүү эгдүүц. Энэ нь зөвхөн мууд хүргэнэ.
9Мууг үйлдэгчид таслагдана,
Харин ЭЗЭНийг хүлээгчид
Газар нутгийг өвлөнө.
10Тун удахгүй буруутууд үгүй болно
Чи түүний газрыг анхааралтай хайвч
Тэр байхгүй байх болно.
11Харин даруу нэгэн газар нутгийг өвлөж,
Дүүрэн амар амгаланд умбана.#Мт 5:5
12Буруут нь зөвтийн эсрэг хуйвалдаж,
Түүн уруу шүдээ хавирна.
13Өдөр нь ирж буйг ЭЗЭН харах тул
Тэрээр түүнээс болж инээнэ.
14Ядуу зүдүү хийгээд
гачигдагсдыг хөсөр унагаж,
Үйлсээрээ чигч шударга хүмүүсийг алахаар
Буруут нь илдээ сугалж,
нумаа хөвчилжээ
15Тэдний илд өөрсдийнх нь зүрхэнд зоогдож,
Нумууд нь хугарах болно
16Зөв хүний жаахан юм нь
Буруу олны элбэг дэлбэгээс хавьгүй дээр.
17Учир нь буруутын гар хугалагдана
Зөвтийг ЭЗЭН дэмжинэ.
18Чигч шударгын өдрүүдийг ЭЗЭН мэднэ.
Тэдний өв мөнхөд байна.
19Тэд гамшгийн үед ичгүүрт орохгүй,
Өлсгөлөнгийн өдрүүдэд ч цадах буюу.
20Харин буруут нь мөхнө.
ЭЗЭНий дайснууд нугын цэцгүүд мэт болж,
Тэд утаа мэт замхармой.
21Буруут хүн зээлээд буцааж эс өгнө
Зөвт хүн харин өгөөмрөөр өгдөг.
22Түүгээр ерөөгдөгсөд газар нутгийг өвлөнө,
Түүгээр хараагдагсад таслагдана.
23Хүний алхмууд ЭЗЭНээр тогтоогдох агаад
Замд нь Тэр баярлаюу.
24Тэрээр бүдрэвч газар хөсөр унахгүй
Учир нь ЭЗЭН мутраараа түшдэг.
25Би залуугаасаа хөгширтлөө
Зөв шударга хүн хаягдахыг,
Үр удам нь талх гуйж байхыг үзээгүй.
26Тэр үргэлж элэгсэг агаад зээлүүлдэг.
Үр удам нь ерөөлтэй.
27Нүгэл муугаас эргэж, сайныг үйлд,
Тэгвэл чи мөнхөд орших болно.
28Учир нь ЭЗЭН шударга ёсыг хайрлах агаад
Бишрэлтнүүдээ үл орхино.
Тэд мөнхөд хамгаалуулсан,
Харин буруутын үр удам таслагдана,
29Зөвт нь газар нутгийг өвлөж,
мөнхөд оршин сууна.
30Зөвтийн ам ухааныг хэлж
Хэл нь зөвийг өгүүлдэг.
31Зүрхэнд нь Бурханых нь хууль оршиж,
Алхамд нь алдаа эс байдаг.
32Буруут нь зөвтийг анаж,
Түүнийг алахаар эрэлхийлнэ.
33ЭЗЭН түүнийг буруутын гарт орхихгүй
Эсвэл шүүгдэх үед нь түүнийг буруушаахгүй.
34ЭЗЭНийг хүлээж, замыг нь дага,
Тэгвэл газар нутгийг өвлүүлэхээр
Тэр чамайг өргөмжилнө
Буруут нь таслагдахад чи үүнийг үзнэ.
35Саглагар мод#37:35 ЭНО-д Ливаны хуш шиг шиг өөрийгөө
Сагсайлган ургуулдаг
Буруу, харгис хүнийг
Би харсан билээ.
36Тэгээд тэр#37:36 ЭЗО-д Би өнгөрсөн,
Харагтун, тэр алга болсон.
Би түүнийг хайсан боловч тэр олдоогүй.
37Өөлөх өөгүйг тэмдэглэж,
Үнэнч шулууныг үзэгтүн.
Ийм хүмүүний ирээдүй
Энх тунх билээ.
38Харин тэрслэгчид цөмөөрөө устгагдана
Буруутын ирээдүй таслагдана.
39Зөвтийн аврал ЭЗЭНээс ирнэ.
Тэрээр зовлон шаналангийн цагт хүч чадал нь буюу.
40ЭЗЭН тэдэнд тусалж, чөлөөлдөг.
Дотор нь хоргоддог тул тэднийг
Буруу хүнээс Тэр чөлөөлж, авардаг.
Одоогоор Сонгогдсон:
Дуулал 37: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Дуулал 37
37
Тэвчээр ба итгэлийн сургамж
Давидаас.
1Ёр мууг үйлдэгчээс болж санаа бүү зов,
Бурууг үйлдэгчдэд бүү атаарх.
2Учир нь тэд удахгүй өвс шиг хорчийн хатна.
Ургамал ногоо шиг хагдарна.
3ЭЗЭНд итгэж, сайныг үйлд
Газар нутагт сууж,
Үнэнч байдлыг хоолоо болго.
4ЭЗЭНд баярлагтун
Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө
5ЭЗЭНд замаа даатга,
Түүнд итгэж найд
Тэгвэл Тэр биелүүлж өгнө
6Тэрээр зөв байдлыг чинь гэрэл адил,
Шударга хэргийг чинь үд дунд мэт гийлгэюү.
7ЭЗЭН дотор дуугүй байж,
Түүнийг тэвчээртэйгээр хүлээ!
Өөрийнхөө замаар амжилт ологчоос
Хорон башир явуулгаа биелүүлдэг хүнээс болж бүү эгдүүц!
8Уурлахаа больж, хилэнгээ хая.
Бүү эгдүүц. Энэ нь зөвхөн мууд хүргэнэ.
9Мууг үйлдэгчид таслагдана,
Харин ЭЗЭНийг хүлээгчид
Газар нутгийг өвлөнө.
10Тун удахгүй буруутууд үгүй болно
Чи түүний газрыг анхааралтай хайвч
Тэр байхгүй байх болно.
11Харин даруу нэгэн газар нутгийг өвлөж,
Дүүрэн амар амгаланд умбана.#Мт 5:5
12Буруут нь зөвтийн эсрэг хуйвалдаж,
Түүн уруу шүдээ хавирна.
13Өдөр нь ирж буйг ЭЗЭН харах тул
Тэрээр түүнээс болж инээнэ.
14Ядуу зүдүү хийгээд
гачигдагсдыг хөсөр унагаж,
Үйлсээрээ чигч шударга хүмүүсийг алахаар
Буруут нь илдээ сугалж,
нумаа хөвчилжээ
15Тэдний илд өөрсдийнх нь зүрхэнд зоогдож,
Нумууд нь хугарах болно
16Зөв хүний жаахан юм нь
Буруу олны элбэг дэлбэгээс хавьгүй дээр.
17Учир нь буруутын гар хугалагдана
Зөвтийг ЭЗЭН дэмжинэ.
18Чигч шударгын өдрүүдийг ЭЗЭН мэднэ.
Тэдний өв мөнхөд байна.
19Тэд гамшгийн үед ичгүүрт орохгүй,
Өлсгөлөнгийн өдрүүдэд ч цадах буюу.
20Харин буруут нь мөхнө.
ЭЗЭНий дайснууд нугын цэцгүүд мэт болж,
Тэд утаа мэт замхармой.
21Буруут хүн зээлээд буцааж эс өгнө
Зөвт хүн харин өгөөмрөөр өгдөг.
22Түүгээр ерөөгдөгсөд газар нутгийг өвлөнө,
Түүгээр хараагдагсад таслагдана.
23Хүний алхмууд ЭЗЭНээр тогтоогдох агаад
Замд нь Тэр баярлаюу.
24Тэрээр бүдрэвч газар хөсөр унахгүй
Учир нь ЭЗЭН мутраараа түшдэг.
25Би залуугаасаа хөгширтлөө
Зөв шударга хүн хаягдахыг,
Үр удам нь талх гуйж байхыг үзээгүй.
26Тэр үргэлж элэгсэг агаад зээлүүлдэг.
Үр удам нь ерөөлтэй.
27Нүгэл муугаас эргэж, сайныг үйлд,
Тэгвэл чи мөнхөд орших болно.
28Учир нь ЭЗЭН шударга ёсыг хайрлах агаад
Бишрэлтнүүдээ үл орхино.
Тэд мөнхөд хамгаалуулсан,
Харин буруутын үр удам таслагдана,
29Зөвт нь газар нутгийг өвлөж,
мөнхөд оршин сууна.
30Зөвтийн ам ухааныг хэлж
Хэл нь зөвийг өгүүлдэг.
31Зүрхэнд нь Бурханых нь хууль оршиж,
Алхамд нь алдаа эс байдаг.
32Буруут нь зөвтийг анаж,
Түүнийг алахаар эрэлхийлнэ.
33ЭЗЭН түүнийг буруутын гарт орхихгүй
Эсвэл шүүгдэх үед нь түүнийг буруушаахгүй.
34ЭЗЭНийг хүлээж, замыг нь дага,
Тэгвэл газар нутгийг өвлүүлэхээр
Тэр чамайг өргөмжилнө
Буруут нь таслагдахад чи үүнийг үзнэ.
35Саглагар мод#37:35 ЭНО-д Ливаны хуш шиг шиг өөрийгөө
Сагсайлган ургуулдаг
Буруу, харгис хүнийг
Би харсан билээ.
36Тэгээд тэр#37:36 ЭЗО-д Би өнгөрсөн,
Харагтун, тэр алга болсон.
Би түүнийг хайсан боловч тэр олдоогүй.
37Өөлөх өөгүйг тэмдэглэж,
Үнэнч шулууныг үзэгтүн.
Ийм хүмүүний ирээдүй
Энх тунх билээ.
38Харин тэрслэгчид цөмөөрөө устгагдана
Буруутын ирээдүй таслагдана.
39Зөвтийн аврал ЭЗЭНээс ирнэ.
Тэрээр зовлон шаналангийн цагт хүч чадал нь буюу.
40ЭЗЭН тэдэнд тусалж, чөлөөлдөг.
Дотор нь хоргоддог тул тэднийг
Буруу хүнээс Тэр чөлөөлж, авардаг.
Одоогоор Сонгогдсон:
:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.