Дуулал 39

39
Мэргэн ухаан ба өршөөл эрсэн залбирал
Удирдаачид. Иедутунд. Давидын дуулал.
1“Би хэлээрээ нүгэл үйлдэхгүйн тулд
Зам мөрөө сахих болно
Гэм буруутан өмнө минь байх зуур
Амаа хазаарлах болно” гэж би хэлсэн.
2Би үг дуугүй байж,
Сайныг ч дуугараагүй бөгөөд
Шаналал минь сэдэрнэ.
3Дотор минь зүрх халуун оргиж,
Гаслан дунд минь гал дүрэлзэв
Тэгээд би хэлээрээ ярилаа.
4“Эзэн, миний эцэс хийгээд өдрүүдийн минь хэмжээг
Надад мэдүүлээч
Хэр доройгоо би мэдье!
5Харагтун, Та өдрүүдийг минь
Алгын чинээхэн болгосон,
Амьдралын минь хугацаа
Таны өмнө юу ч биш.
Үнэндээ хүн бүр хамгийн сайн үедээ ч
Зүгээр л нэг амьсгал буюу. Села
6Үнэндээ хүн бүр сүүдэр шиг л явна.
Үнэндээ тэд дэмий юманд л шуугина.
Тэрээр овоолдог боловч
Хэн түүнийг авахыг эс мэднэ.
7Өө Эзэн, одоо би чухам юуг хүлээнэ вэ?
Миний найдвар Танд л байна
8Намайг бүх гэмт үйлдлээс минь авраач,
Намайг мунхаг хүнээр бүү зэмлүүлээч!
9Та үүнийг үйлдсэн учраас
Би хэлгүй болж амаа үл нээнэ.
10Гамшгаа надаас зайлуулаач!
Таны мутрын цохилтод би үрэгдсэн.
11Хилэнцийн улмаас Та
Хүнийг зэмлэлээр гэсгээдэг
Та түүний сайхныг
Хивэн эрвээхэй адил цөлмөнө.
Үнэхээр хүн бүхэн
Зүгээр л нэг амьсгал буюу. Села
12ЭЗЭН, залбирлыг минь сонсож,
Хашхирах дуунд минь чих тавиач,
Нулимсанд минь бүү дуугүй байгаач!
Би Таны хувьд ирмэл хүн,
Бүх эцэг өвгөдийнхөө адил түр суугч болой
13Намайг одож, алга болохоос өмнө
Намайг дахин баярлаг хэмээн
Надаас Та харцаа салгаач!”

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 39: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү