Дуулал 49

49
Баялагт найдсан мунхаглал
Удирдаачид. Корагийн хөвгүүдийн дуулал.
1Бүх хүмүүс ээ, сонс.
Ертөнц дэлхийн бүх оршин суугчид аа, чих тавь.
2Хүн төрөлхтний хөвгүүд,
Хүний хөвгүүд
Баян ядуу аль аль нь сонсоцгоо.
3Миний ам мэргэн ухааныг хэлэх бөгөөд
Миний зүрхний бясалгал ухаарал болой.
4Би сургаалт үгэнд чихээ хандуулна.
Би сонжоо таавраа босоо ятгаар тайлна
5Намайг залилагчдын хилэнц
Намайг хүрээлэхэд,
Зовлон зүдүүрийн өдөр би
Юунд айх ёстой вэ?
6Эд хөрөнгөндөө итгэж,
Баялгийнхаа элбэг дэлбэгээр
сайрхагсад тэд юм.
7Хэн нэгний амийн төлөөх
Золилт үнэхээр байхгүй.
Бурханд төлж чадах төлөөс гэж ч байхгүй.
8Учир нь амийн төлөөс нь үнэ цэнэтэй,
Түүнийг мөнхөд төлж баршгүй.
9Энэ нь тэр нэгэн, булшийг үзэхгүй
Мөнхөд амьдрахын тулд юм.
10Мэргэн хүмүүс ч үхдэгийг тэр хардаг.
Мунхаг ба бүдүүлэг нь хамт сөнөн
Эд хөрөнгөө бусдад үлдээнэ.
11Газар нутгаа тэд өөрсдийнхөө нэрээр нэрлэвч
Булш нь тэдний үүрдийн орон гэр
Үеийн үед суух газар нь байна.
12Хүндэтгэл дотроо хүн
Хоноглож үл чадах агаад
Тэрээр мөхөс адгуустай л адил.
13Энэ нь мунхгаар найдагсдын зам#49:13 ЭНО-д тэдний тавилан бөгөөд
Тэдний үгийг сайшаагчдын төгсгөл болой. Села
14Тэд хонь шиг
Үхэгсдийн оронд товлогдож,
Үхэл тэднийг хоньчлох болой.
Чигч шударга нэгэн тэднийг өглөөд захирна.
Хадан дүрс нь барагдах бөгөөд
Үхэгсдийн орон тэдний
Оршин суух газар болно.
15Харин Бурхан амийг минь
Үхэгсдийн орны гараас золино.
Учир нь Тэр намайг авна. Села
16Хүн баяжиж,
Гэр орных нь хөрөнгө нэмэгдэхэд бүү ай.
17Тэр үхэхдээ юу ч авч явахгүй.
Түүний алдар ч араас нь явахгүй.
18Амьддаа тэр өөрийгөө жаргалтай гэж тооцох зуур
Сайныг чи өөртөө үйлдэхэд
Хүмүүс чамайг магтана.
19Эцэг өвгөдийнхөө үеийнхэн дээр
Гэвч тэрээр очно.
Эгнэгт тэд гэрлийг эс харна.
20Үнэ хүндтэй ч үл ухаарах хүмүүн
Үхэж мөхөх адгуус адил.

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 49: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү