Дуулал 51
51
Цэвэршил, өршөөл эрсэн залбирал
Удирдаачид. Батшеба уруу орсных нь дараа Давид дээр эш үзүүлэгч Натан ирсэн үеийн Давидын дуулал.
1Бурхан, хайр энэрлийнхээ учир
Намайг нигүүлсээч.
Арвин их өршөөлийнхөө учир
Гэмт үйлдлийг минь арилгаач.
2Хилэнцээс минь намайг олонтаа угааж,
Нүглээс минь намайг цэвэрлээч.
3Би гэмт үйлдэлээ мэднэ.
Нүгэл минь үргэлж миний өмнө.
4Таны, зөвхөн Таны эсрэг би нүгэл үйлдэж,
Таны мэлмийд ёрын мууг хийлээ. #Ром 3:4
Тийм болохоор Та айлдвараараа зөвтөж,
Та шүүгдэхдээ зэмгүй болой.
5Харагтун, хилэнц дунд би төрж,
Нүгэл дотор эх минь намайг олж тээсэн.
6Харагтун, сэтгэлийн гүнд үнэн байхыг
Та хүсдэг бөгөөд
Дотоод чанадад минь Та
Мэргэн ухааныг мэдүүлнэ.
7Балуунаар гэмийг минь цэвэршүүлээч.
Би цэвэр болно.
Намайг угаагаач,
Би цаснаас цагаан болно.
8Надад баяр хөөр, баясгаланг сонсгооч.
Та яйруулсан ясаа баясгаач.
9Гэм нүглээс минь нүүрээ буруулж,
Хилэнц бүхнийг минь арилгаач.
10Бурхан, миний дотор
цэвэр зүрхийг бүтээж,
Миний дотор зөв сүнсийг шинэчлэн авчраач.
11Оршихуйгаасаа намайг бүү холдуулаач.
Ариун Сүнсээ надаас бүү аваач.
12Авралынхаа баясгаланг надад сэргээж өгч,
Хүсэл зоригийнхоо сүнсээр намайг тэтгээч.
13Би тэрслэгчдэд Таны замуудыг заах бөгөөд
Нүгэлтнүүд Тан уруу буцах болно.
14Бурхан, авралын минь Бурхан,
Намайг цус урсгалтаас авраач.#51:14 Амийг минь хэлтрүүлээч
Хэл минь Таны зөвт байдлыг дуулна.
15ЭЗЭН, уруулыг минь нээгээч.
Ам минь Таны магтаалыг тунхаглана.
16Учир нь Та тахилд баярлахгүй.
Тийм бишсэн бол би түүнийг өргөхсөн.
Та шатаалт тахилыг таалахгүй.
17Бурханы авах тахил нь эмтэрсэн сүнс юм.
Эмтэрсэн, гэмшсэн зүрхийг
Бурхан Та жигшихгүй.
18Өөрийн тааллаар Сионд сайныг үйлдээч.
Иерусалимын хэрмийг барьж босгооч.
19Тэгэхэд Та зөвт тахилуудад,
Шатаалт тахил ба
Бүтэн шатаалт тахилд баярлана
Тахилын ширээн дээр тань
Залуу бухнууд тахигдана.
Одоогоор Сонгогдсон:
Дуулал 51: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.