Дуулал 68
68
Магтаал ба талархал
Удирдаачид: Давидын дуулал. Дуу.
1Бурхан босоход дайснууд нь таран бутарч,
Түүнийг үзэн ядагчид
Өмнөөс нь зугтана.
2Утаа замхрах адил
Тэднийг хөөнө.
Галын өмнө хайлах лааны тос адил
Буруут нь Бурханы өмнө сөнөнө.
3Харин зөвт хүмүүс баярлана.
Тэд Бурханы өмнө баяр хөөр болно.
Тэд баясан хөөрцөглөнө.
4Бурханд дуул, нэрийг нь магтан дуулагтун!
Цөлөөр явагч#68:4 үүлэн дээгүүрх эсвэл цөлийн дундуур Түүнд дуугаа өргө.
Түүний нэр ЭЗЭН.
Түүний өмнө баярлан хөөрөгтүн!
5Өнчидийн эцэг нь,
Бэлэвсний өмгөөлөгч нь
Өөрийн ариун газарт агч Бурхан юм.
6Ганцаардагчийг гэртээ суулган
Хоригдогсдыг сайн сайханд
Бурхан дагуулна.
Тэрслэгчид л харин
ангамал газар үлдэнэ.
7Бурхан, Таныг ард түмнээ манлайлан явахад
Таныг цөл дундуур мөн тэргүүлэн алхахад, Села
8Газар хөдөлжээ.
Тэнгэрс ч бас Бурханы өмнө,
Синаин Нэгэний#68:8 Синаин Нэгэн: Израильчууд Египетээс Канааны зүг явах замд Бурхан Синаи уулнаа Өөрийгөө харуулсан юм. (Гэт 19:16–25 үз.) өмнө,
Израилийн Бурхан,
Бурханы өмнө бороо дуслуулжээ.#Гэт 19:18
9Бурхан, Та элбэг дэлбэг бороог цутгажээ.
Доройтоход нь Та өв юугаа бататгажээ.
10Таны бүтээлүүд түүн дотор суурьшсан.
Бурхан, Та нинжин сэтгэлээр ядуусыг хангажээ.
11Эзэн тушаал буулгадаг.
Мэдээ тунхаглагч эмэгтэйчүүд олон.
12“Их цэргийн хаад зугтана,
Тэд зугтана.
Гэрт үлдсэн эмэгтэй олзыг хуваана”
13Хонины хашаанд хэвтэх үедээ та нар
Мөнгөөр бүрсэн тагтааны жигүүр,
Солонгорсон алтлаг өд нь мэт ажгуу.
14Төгс Хүчит Нэгэн тэнд
Хаадыг тараахад
Залмонд цас бударч байв.
15Бурханы уул бол Башаны уул
Олон өндөр оргилтой уул Башаны уул.
16Олон өндөр оргилтой уулс аа,
Бурханы оршин суух газраа болгохыг хүссэн уулыг
Та нар юунд атаархан харна вэ?
Үнэхээр ЭЗЭН тэнд мөнхөд оршино.
17Бурханы тэрэгт цэрэг
мянга мянгаар, түм түмээрээ,
Эзэн тэдний дунд
Синаи ариун газарт.
18Та өндөрт гарч, олзолсон олзлолоо дагуулжээ.
Та хүмүүсийн дунд өглөг авсан,
Тэрслэгчдээс ч авсан нь
ЭЗЭН Бурхан тэнд оршин суухын тулд юм. #Еф 4:8
19Өдөр бүр ачааг маань үүрдэг Эзэн,
Бидний аврал болох
Бурхан магтагдах болтугай! Села
20Бурхан бол бидний авралын Бурхан юм.
Үхлээс зайлах нь
Эзэн БУРХАНых юм.
21Үнэхээр Бурхан
дайснуудынхаа толгойг,
Гэмээ байнга үйлддэг хүний
Үстэй зулайг бяц цохино.
22Эзэн “Би тэднийг Башанаас авчирна.
Би тэднийг далайн гүнээс буцааж гаргана.
23Тэгснээр өөрийн чинь хөл
Тэдний цусанд булхаж,
Нохдын чинь хэл
Дайснуудаас хувиа хүртэнэ.”
24Бурхан, тэд Таны залран ирэхийг,
Хаан минь болох миний Бурханы
Ариун газарт залран ирэхийг харсан.
25Хэнгэрэг дэлдэх бүсгүйчүүдийн дуунд
Дуучид өмнө нь явж, хөгжимчид дагав.
26Израилийн ундаргаас гардаг та нар аа,
Цугларалтуудад Бурхан ЭЗЭНийг ерөөгтүн!
27Тэнд тэднийг удирддаг отгон Бениамин,
Иудагийн ноёд олон түмэнтэйгээ,
Зебулун ба Нафталийн ноёд тэнд байна.
28Чиний Бурхан чамд хүчийг тушаав.
Бидэнд үйлдэж байсан Бурхан,
Та хүчээ харуулаач.
29Иерусалим дахь Таны сүмээс болж
Хаад Танд бэлэг авчирна.
30Зэгсэн дундах араатнууд болон
Ард түмнүүдийн тугалуудын дундах
Бухын сүргийг зэмлэ,
Мөнгөн олзонд шунагчдыг талхал.
Дайнд дурлагч хүмүүсийг тараа!#68:30 Энэ эшлэл Еврейд нь тодорхой бус.
31Дээдэс#68:31 ЭНО-д элчин сайдууд Египетээс гарч ирнэ.
Етиоп төдөлгүй гараа Бурханд сунгана.
32Дэлхийн хаанчлалууд аа,
Бурханд дуулагтун,
Эзэнд магтан дуулагтун! Села
33Эртний үеийн дээд тэнгэрсийг хөлөглөгч
Түүнд дуулагтун!
Харагтун, Тэрээр дуугаа,
Сүрлэг дуу хоолойгоо цуурайтуулна.
34Хүч чадлыг Бурханых гэж үз.
Түүний сүр хүч Израилийн дээр,
Хүч чадал нь тэнгэрт буй.
35Бурхан, ариун газраасаа
Та сүрдмээр байна.
Израилийн Бурхан, хүч хийгээд чадлыг
Ард түмэнд Тэр өгдөг.
Бурхан магтагдах болтугай!
Одоогоор Сонгогдсон:
Дуулал 68: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.