Дуулал 77
77
Бурханы агуу үйлсийг санагалзах нь
Удирдаачдад: Иедутуны дагуу. Асафын дуулал.
1Дуу хоолой минь Бурханд,
Дуу хоолой минь Бурханд хашхирав.
Тэр намайг дуулаасай.
2Зовлон шаналангийнхаа өдөр
Би Эзэнийг хайна.
Шөнөөр ч гараа сунган эс цуцна.
Сэтгэл минь ч тайвшрахаас татгалзана.
3Бурханыг санаад би шанална.
Би тунгаан бодож
Сүнс минь сульдаж байна. Села
4Та нүдний минь зовхийг тогтоон барина.
Ихэд шаналсан би
Ярьж ч эс чадна.
5Эртний өдрүүдээ, урьдын жилүүдээ бодно.
6Шөнөөр дуугаа би санана.
Би зүрхэндээ бясалгах бөгөөд
Сүнс минь эрэлхийлнэ.
7Эзэн үүрд хаяна гэж үү?
Тэр дахин хэзээ ч таалан авахгүй юм уу?
8Энэрэл хайр нь мөнхөд барагдсан уу?
Амлалт нь мөнхөд үгүй болсон уу?
9Бурхан нигүүлсэнгүй байхаа мартсан гэж үү?
Тэрээр уурандаа өршөөлөө зогсоосон юм уу? Села
10Тэгээд би “Хамгийн Дээд Нэгэний
Баруун мутар өөрчлөгдсөн нь
Миний уй гашуу билээ” гэв.#77:10 Энэ эшлэл еврейдээ тодорхой бус.
11ЭЗЭНий үйлсийг би санана,
Эрт үеийн гайхамшгуудыг тань үнэхээр санана.
12Таны бүх ажлыг би тунгаана,
Таны үйлдлүүдийг шимтэн бодно.
13Бурхан, Таны зам ариун
Бидний Бурханы адил,
Бурхан шиг хэн аугаа вэ?
14Гайхамшгуудыг үйлддэг Бурхан Та
Ард түмнүүдийн дунд
Хүч чадалаа мэдүүлжээ.
15Та ард түмнээ, Иаков ба Иосефын хөвгүүдийг
мутраараа зольжээ. Села
16Их ус Таныг харав, Бурхан минь ээ,
Их ус Таныг хараад бэмбэгэнэв.
Оёоргүй гүн нь ч чичрэв.
17Үүлс усыг цутгав.
Тэнгэрс ч дуу чимээг гаргав.
Таны сумнууд ч хаа сайгүй харвагджээ.
18Аянгын тань дуу хуй салхин дунд байв.
Цахилгаан гялбаанууд дэлхийг гэрэлтүүлжээ.
Газар чичрэн хөдөлж байлаа.
19Таны зам далай дундуур,
Жимүүд тань их усанд байв.
Гэлээ ч Таны мөрүүд эс мэдэгджээ.
20Ард түмнээ хонин сүрэг мэт
Мосе ба Аароны гараар
Та удирдсан билээ.
Одоогоор Сонгогдсон:
Дуулал 77: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Дуулал 77
77
Бурханы агуу үйлсийг санагалзах нь
Удирдаачдад: Иедутуны дагуу. Асафын дуулал.
1Дуу хоолой минь Бурханд,
Дуу хоолой минь Бурханд хашхирав.
Тэр намайг дуулаасай.
2Зовлон шаналангийнхаа өдөр
Би Эзэнийг хайна.
Шөнөөр ч гараа сунган эс цуцна.
Сэтгэл минь ч тайвшрахаас татгалзана.
3Бурханыг санаад би шанална.
Би тунгаан бодож
Сүнс минь сульдаж байна. Села
4Та нүдний минь зовхийг тогтоон барина.
Ихэд шаналсан би
Ярьж ч эс чадна.
5Эртний өдрүүдээ, урьдын жилүүдээ бодно.
6Шөнөөр дуугаа би санана.
Би зүрхэндээ бясалгах бөгөөд
Сүнс минь эрэлхийлнэ.
7Эзэн үүрд хаяна гэж үү?
Тэр дахин хэзээ ч таалан авахгүй юм уу?
8Энэрэл хайр нь мөнхөд барагдсан уу?
Амлалт нь мөнхөд үгүй болсон уу?
9Бурхан нигүүлсэнгүй байхаа мартсан гэж үү?
Тэрээр уурандаа өршөөлөө зогсоосон юм уу? Села
10Тэгээд би “Хамгийн Дээд Нэгэний
Баруун мутар өөрчлөгдсөн нь
Миний уй гашуу билээ” гэв.#77:10 Энэ эшлэл еврейдээ тодорхой бус.
11ЭЗЭНий үйлсийг би санана,
Эрт үеийн гайхамшгуудыг тань үнэхээр санана.
12Таны бүх ажлыг би тунгаана,
Таны үйлдлүүдийг шимтэн бодно.
13Бурхан, Таны зам ариун
Бидний Бурханы адил,
Бурхан шиг хэн аугаа вэ?
14Гайхамшгуудыг үйлддэг Бурхан Та
Ард түмнүүдийн дунд
Хүч чадалаа мэдүүлжээ.
15Та ард түмнээ, Иаков ба Иосефын хөвгүүдийг
мутраараа зольжээ. Села
16Их ус Таныг харав, Бурхан минь ээ,
Их ус Таныг хараад бэмбэгэнэв.
Оёоргүй гүн нь ч чичрэв.
17Үүлс усыг цутгав.
Тэнгэрс ч дуу чимээг гаргав.
Таны сумнууд ч хаа сайгүй харвагджээ.
18Аянгын тань дуу хуй салхин дунд байв.
Цахилгаан гялбаанууд дэлхийг гэрэлтүүлжээ.
Газар чичрэн хөдөлж байлаа.
19Таны зам далай дундуур,
Жимүүд тань их усанд байв.
Гэлээ ч Таны мөрүүд эс мэдэгджээ.
20Ард түмнээ хонин сүрэг мэт
Мосе ба Аароны гараар
Та удирдсан билээ.
Одоогоор Сонгогдсон:
:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.