Дуулал 83

83
Израилийн дайсныг шүүхийн төлөө залбирал
Дуу. Асафын дуулал.
1Аяа Бурхан, бүү дуугүй байгаач
Аяа Бурхан, бүү нам жим болооч,
Бүү амгалан байгаач.
2Харагтун, дайснууд тань шуугьж,
Таныг үзэн ядагчид
Толгойгоо өргөсөн байна.
3Ард түмний тань эсрэг
Тэд заль мэхийг төлөвлөж,
Нандигнагсдын тань эсрэг
Чуулалдаж байна.
4Тэд “Израилийн нэр ахин дурсагдахгүйн тулд
Очиж, тэднийг үндэстнээр нь арчицгаая” гэв.
5Нэг зүрхээр хамтран хуйвалдаж,
Таны эсрэг тэд эвсэн нэгджээ.
6Едомын майхнууд болон ишмаелчууд,
Моабынхан болон хагричууд,
7Гебал, Аммон болон Амалек,
Филист, Тирийн оршин суугчид дээр
8Ассири ч тэдэнтэй нэгдэж,
Лотын хөвгүүдэд тэд тус дэм болжээ. Села
9Мидианд үйлдсэн шиг,
Кишон голын дэргэд
Сисера, Иабин нарт үйлдсэн шигээ
Тэдэнд хандаач#Шүү 4:6–22, 7:1–23
10Ен-дорт сөнөсөн тэд
Газарт хаягдах бууц мэт болжээ.
11Язгууртнуудыг нь Ореб Зееб нар шиг,
Бүх ноёдыг нь Зеба Залмунна хоёр шиг болгооч.#Шүү 7:25, 8:12
12“Бурханы бэлчээрийг эзэмшицгээе” гэцгээсэн тэднийг
13Бурхан минь ээ, хамхуул мэт,
Салхинд хийсэх сүрэл адил болгооч.
14Ойг шатаадаг гал мэт,
Уулсыг шатаадаг дөл шиг
15Хуй салхиараа тэднийг хөөж,
Шуургаараа тэднийг сүрдүүлээч.
16ЭЗЭН, нэрийг тань тэд эрж хайдаг болохын тулд
Нүүрийг нь ичгүүрээр дүүргээч!
17Тэднийг мөнхөд ичээж айлгаач!
Шившиг болгон, мөхөлд учруулаач!
18Ингэснээр, ЭЗЭН хэмээх нэртэй Та л ганцхан
Бүх дэлхийн Хамгийн Дээд Нэгэн гэдгийг
Тэд мэдэх болтугай.

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 83: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү