Дуулал 89
89
Давидтай хийсэн Бурханы гэрээ
Езра хүн Етаны маскил.
1Би ЭЗЭНий хайр энэрлийн тухай мөнхөд дуулна.
Бүх үеийнхэнд би
Таны итгэмжтэйг амаараа мэдүүлнэ.
2Учир нь би
“Хайр энэрэл мөнхөд байгуулагдана.
Та үнэнээ тэнгэрс дээр тогтооно” гэв.
3Та “Би сонгосон нэгэнтэйгээ гэрээ байгуулсан.
Би Өөрийн зарц Давидад тангарагласан.
4Би чиний үрийг мөнхөд тогтоож,
Хаан ширээг чинь
бүх үеийнхэнд байгуулна” гэсэн. #2См 7:12–16; 1Шс 17:11–14; Дуу 132:11; Үйл 2:30 Села
5Аяа ЭЗЭН, тэнгэрс Таны гайхамшгуудыг магтана.
Ариун хүмүүсийн чуулганд Таны итгэмжтэйг бас магтана.
6Учир нь тэнгэрт хэнийг
ЭЗЭНтэй харьцуулж болох вэ?
Тэнгэрлэг биесийн дундаас хэн нь
ЭЗЭНтэй адил вэ?
7Ариун хүмүүсийн чуулалд Бурханаас эмээнэ.
Түүнийг тойрох бүхнээс
Тэрээр аугаа болоод сүрдмээр.
8Түг түмдийн Бурхан ЭЗЭН,
Хэн Тантай адил вэ, хүчит ЭЗЭН?
Таны үнэн Таныг тойрон буй.
9Та далайн догшролтыг захирдаг.
Давалгаанууд нь босоход Та номхруулдаг.
10Та Рахабыг#89:10 Рахаб: Нүгэл будлианы хүч гэгдсэн домгийн мангас. алагдсан хүн шиг бяц дарсан.
Та дайснуудаа хүчит мутраараа тараасан.
11Тэнгэрс Таных, газар ч бас Таных
Ертөнц ба түүнийг бүрдүүлж буй бүхнийг
Та байгуулсан.
12Өмнөд ба умардыг Та бүтээсэн
Табор ба Хермон
Таны нэрээр баяртайяа уухайлна.
13Та хүчирхэг мутартай,
Таны мутар хүчтэй,
Таны баруун гар өргөмжлөгдсөн.
14Зөвт ба шударга ёс нь
Таны сэнтийн суурь юм.
Энэрэл хайр ба үнэн нь
Таны өмнө явдаг.
15Баярт дууг мэддэг ард түмэн
Юутай ерөөлтэй вэ!
Аяа ЭЗЭН,
Таны царайны гэрэлд тэд алхнам.
16Таны нэрд тэд өдөр бүр баярлаж,
Таны зөвт байдлаар тэд өргөмжлөгдөнө.
17Учир нь Та тэдний
Хүч чадлын алдар бөгөөд
Таны тааллаар бидний эвэр өргөмжлөгдөнө.
18Учир нь бидний бамбай ЭЗЭНийх агаад
Израилийн Ариун Нэгэн бидний Хаан.
19Тэр үед Та бишрэлтнүүддээ
үзэгдэл дотор айлдаж
“Би хүч чадалт нэгэнд тусламж өгсөн.
Би ард түмнээс шилж сонгосон нэгнийг өргөмжилсөн.
20Өөрийн зарц Давидыг Би олсон.
Би түүнийг ариун тосоороо тосолсон.#1См 13:14; Үйл 13:22; 1См 16:12
21Гар минь түүнтэй хамт байж,
Мутар минь ч бас түүнийг хүчтэй болгоно.
22Дайсан түүнээс нэхэн шаардаж чадахгүй,
Хорон муугийн хүү ч түүнийг зовоож чадахгүй.
23Харин Би түүний өмнө
өстнүүдийг нь бяцалж,
Түүнийг үзэн ядагчийг бут цохино.
24Үнэн ба хайр энэрэл минь түүнтэй хамт байж,
Миний нэр дээр түүний эвэр өргөмжлөгдөнө.
25Би бас гарыг нь далай дээр,
Түүний баруун гарыг гол мөрнүүд дээр байлгана.
26Тэр Над уруу «Та миний Эцэг,
Миний Бурхан бөгөөд авралын минь хад» гэж хашхирна.
27Би мөн түүнийг ууган хүү,
Газар дэлхийн хаадаас хамгийн дээд хаан болгоно.#Илч 1:5
28Би хайр энэрэлээ түүний төлөө мөнхөд хадгалж,
Гэрээгээ ч түүнд батжуулна.
29Ингээд Би үр удмыг нь мөнхөд тогтоож,
Сэнтийг нь тэнгэрийн өдрүүд мэт болгоно.
30Хэрэв түүний хөвгүүд хуулийг минь мартаж,
Шүүлтийн минь дагуу эс явбаас,
31Хэрэв тэд тогтоолуудыг минь зөрчиж,
Тушаалуудыг минь үл сахих аваас
32Би тэдний гэмт үйлдлийг саваагаар,
Хилэнцийг нь зодуураар шийтгэнэ.
33Харин Би хайр энэрэлээ
Түүнээс бүрмөсөн таслахгүй,
Үнэнчээсээ ер няцахгүй.
34Гэрээгээ Би зөрчихгүй,
Уруулаасаа гарсныг өөрчлөхгүй.
35Ариунаараа Би нэгэнт тангарагласан тул
Давидад Би худал эс хэлнэ.
36Үр удам нь мөнхөд амьдарч,
Сэнтий нь Миний өмнөх нар шиг байна.
37Тэр нь сар лугаа адил мөнхөд тогтоно.
Тэнгэр дэх гэрч итгэмжит билээ” гэв. Села
38Харин Та хаяж, жигшиж,
Өөрийн тослогдогчийн эсрэг машид хилэгнэв.
39Та зарцынхаа гэрээг хайхраагүй
Та титмийг нь шороонд хаяж гутаав.
40Та түүний бүх ханыг эвдсэн.
Та бат цайзуудыг нь сүйрүүлсэн.
41Замаар өнгөрөн явагч бүхэн түүнийг тоносон.
Тэрээр хөршүүддээ буруутгагдсан.
42Та түүний өстнүүдийн баруун гарыг өргөмжилсөн.
Та бүх дайсныг нь баярлуулсан.
43Та бас илднийх нь ирийг мохоож,
Түүнийг тулалдаанд бат зогсож чадахгүй болгосон.
44Та түүний сүр жавхланг дуусган
Сэнтийг нь#89:44 магадлалт хувилбар хааны таягийг газарт хөмрөв.
45Та залуу насных нь өдрүүдийг богиносгож
Та түүнд ичгүүр нөмрүүлэв. Села
46Өө ЭЗЭН, хэдий болтол вэ?
Та Өөрийгөө мөнхөд нуух уу?
Таны уур хилэн гал мэт шатах уу?
47Амьдралын минь хугацааг санаач!
Та хүний хөвгүүдийг юунд дэмий хуурмаг бүтээгээ вэ!
48Ямар хүн үхлийг үзэлгүй амьдарч чадах вэ?
Тэрээр сэтгэлээ Үхэгсдийн орны эрхшээлээс аварч чадах уу? Села
49Өө Эзэн, итгэмж дотроо Давидад Таны тангарагласан
Урьдын хайр энэрэл тань хаана байна вэ?
50Аяа Эзэн, зарц нарынхаа
доромжлолыг санаач!
Би өвөртөө бүх олон түмний доромжлолыг
хэрхэн тээдгийг ч санаач!
51Өө ЭЗЭН, тэдгээрээр
Таны дайснууд доромжлон
Тэдгээрээр тэд Таны тослогдогчийн
Алхам бүрийг доромжилсон.
52ЭЗЭН мөнхөд магтагдах болтугай!
Амен, Амен.
Одоогоор Сонгогдсон:
Дуулал 89: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.