Ром 11

11
Израиль гологдсон тухайд
1Тэгвэл би хэлье. Бурхан Өөрийн ард түмнийг голсон гэж үү? Огт үгүй! Учир нь би бас Абрахамын үр, Бениамин овгийн израиль.#Флп 3:5 2Бурхан урьдаас мэдсэн Өөрийн ард түмнийг голоогүй. Та нар Елиагийн тухай Бичвэрт юу хэлдгийг мэддэггүй юм уу? Тэр Израилийн эсрэг, Бурханд мэдүүлэн 3«Эзэн, тэд Таны эш үзүүлэгчдийг алж, Таны тахилын ширээнүүдийг нураан хаясан. Би ганцаараа үлдсэн бөгөөд тэд амийг минь хайж байна» гэсэн.#1Ха 19:10,14 4Харин Бурханы хариу юу байв? «Баалд өвдөг сөгдөөгүй долоон мянган хүнийг Би Өөртөө үлдээсэн» гэсэн юм.#1Ха 19:18 5Үүний адил Бурханы нигүүлсэнгүй сонголтын дагуу үлдэгсэд эдүгээ цагт ч байгаа. 6Хэрэв энэ нь нигүүлслээр юм бол цаашид үйлсээр биш ажээ. Эс тэгвэл нигүүлсэл нь нигүүлсэл биш болно.
7Тэгвэл юу болох вэ? Израиль эрснээ олж авсангүй. Харин сонгогдогсод нь үүнийг олж авав. Үлдсэнийг нь хатууруулжээ. 8Энэ нь
«Бурхан энэ өдрийг хүртэл
Тэдэнд гүн нойрны сүнс,
Хардаггүй нүд, сонсдоггүй чих өгсөн»
гэж бичигдсэнчлэн ажээ.#Дх 29:4; Иса 29:10 9Давид#Дуу 69:22–23
«Тэдний ширээ нь тэдэнд урхи, тор, бүдрүүлэх саад
бас шан хариу болог.
10Харж чадахгүйн тулд тэдний
нүд харанхуйлаг,
Нуруу нь үүрд бөгтөр болог»
гэжээ.
Харийнхны аврал
11Иймд би хэлье. Тэд бүр унахаар бүдэрсэн гэж үү? Огт үгүй. Харин тэдний алдаа зөрчлөөс болж харийнханд аврал ирснээр Израилийн атаархлыг өдөөх юм. 12Тэгэхлээр, тэдний алдаа зөрчил нь дэлхийн баялаг, тэдний алдагдал нь харийнхны баялаг болдог юм бол тэдний дүүрэл ямар их илүү байх бол!
13Гэвч харийнхан та нарт би хэлье. Би харийнхны элчийн хувьд үйлчлэлээ товойлгодог нь 14яс махныхаа тасархайг атаархуулж заримыг нь ч бол аврах гэснийх. 15Хэрэв тэдний огоорол нь дэлхийн эвлэрэл бол хүлээн авалт нь үхэгсдээс амилах адил бус уу? 16Өргөл дээж ариун бол үлдсэн нь бүхэлдээ мөн тийм, үндэс хэрэв ариун бол мөчрүүд ч бас тийм байна.
17Хэрэв хэсэг мөчир тастагдаад зэрлэг чидун болох та, тэдний дунд залгагдаж, чидун модны үндэсний шимээс хүртэгч болсон бол 18өнөөх мөчрүүдийн эсрэг бүү сайрх. Хэрэв сайрхмаар бол та үндсийг биш, харин үндэс таныг тэтгэж байгааг санагтун. 19Тиймээс та «Намайг модонд залгуулахын тулд тэр мөчрүүд тастагдсан шүү дээ» гэж хэлэх болно. 20Тийм ээ, тэд итгэлгүйдээ тастагдсан бол та итгэлээрээ зогсож байна. Бүү дээгүүр санаарх харин эмээ. 21Хэрэв Бурхан төрөлх мөчрүүдийг хэлтрүүлээгүй бол таныг ч гэсэн хэлтрүүлэхгүй. 22Тиймээс Бурханы энэрэл хийгээд хатуурхлыг харагтун. Унагсад дээр хатуурхал байдаг тул Бурханы энэрэлд үлдвээс тан дээр энэрэл оршино. Эс бөгөөс та ч гэсэн тастагдана. 23Мөн тэд итгэлгүй эс үлдвээс залгагдах болно. Учир нь Бурхан тэднийг дахин залгах чадалтай. 24Хэрэв та төрөлхийн зэрлэг модноос тастагдаад тэр чанарынхаа эсрэг таримал чидун модонд залгагдсан юм бол, тэр тусмаа төрөлхийнх нь төрөлх модондоо залгагдах биш үү?
Бүх Израиль аврагдах болно
25Ах дүү нар аа! Та нарыг өөрөө өөртөө ухаалаг болчих вий гэсэндээ энэ нууцыг та нар мэдэлгүй өнгөрөхийг би хүсэхгүй байна. Харийнхан дүүрэн орох хүртэл Израилийн хэсэг нь хатуурчээ. 26Ийнхүү бүх Израиль аврагдах болно. Энэ нь ийн бичигдсэн юм.#Иса 59:20–21 (LXX)
«Сионоос Чөлөөлөгч гарч ирнэ.
Тэр итгэл сүсэггүйдлийг
Иаковаас зайлуулна.
27Би тэдний нүглүүдийг
зайлуулах үед
Энэ нь тэдэнтэй байгуулах
Миний гэрээ мөн.»#Иса 27:9 (LXX); Иер 31:33–34
28Сайнмэдээний талаас, тэд та нарын улмаас дайснууд боловч, харин сонголтын талаас, тэд эцгүүдийн улмаас хайрлагдагсад юм. 29Учир нь Бурханы бэлгүүд ба дуудлага нь буцалтгүй ажээ. 30Та нар урьд өмнө Бурханд дуулгаваргүй байсан боловч одоо тэдний дуулгаваргүйгээс болж та нар өршөөл үзсэнчлэн, 31мөн та нарт үзүүлсэн өршөөлийн улмаас тэд өршөөгдөхийн тулд эдүгээ#11:31 ЗБ-т эдүгээ гэж байхгүй. тэд дуулгаваргүй байгаа юм. 32Учир нь бүгдэд өршөөлөө үзүүлэхийн тулд бүгдийг дуулгаваргүйдэлд Бурхан хорьжээ.
33Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь юутай гүн бэ! Түүний шүүлтүүд нь ямар ойлгож баршгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ?#Иса 55:8
34Эзэний оюун ухааныг
хэн мэдсэн бэ?
Хэн Түүний зөвлөгч нь болсон бэ?#Иса 40:13 (LXX)
35Хэн өөртөө эргүүлж төлүүлэхээр
Түүнд урьдчилж өгсөн бэ?#Иов 41:11
36Учир нь Түүнээс, Түүгээр, Түүнд бүх юм байна. Түүнд алдар нь үүрд байх болтугай. Амен.#1Ко 8:6

Одоогоор Сонгогдсон:

Ром 11: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү