Зехариа 13
13
1Тэр өдөр Давидын гэрийн төлөө, Иерусалимын оршин суугчдын төлөө нүгэл, бузартлыг цэвэрлэхийн төлөө нэгэн ундарга нээгдсэн байх болно.
Шүтээнийг таслахуй
2“Тэр өдөр ийм зүйл болно” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаад “Би шүтээнүүдийн нэрсийг тэр нутгаас тастах болно. Тэд цаашид дурсагдахгүй. Би эш үзүүлэгчдийг мөн бузар сүнсийг тэр нутгаас зайлуулна. 3Ийн атал хэрэв хэн нэгэн нь эш үзүүлсээр байвал, төрүүлсэн эцэг эх нь түүнд «Чи амьд байхгүй. Учир нь чи ЭЗЭНий нэрээр худал ярьсан» гэх болно. Төрүүлсэн эцэг эх нь түүнийг эш үзүүлж байх үед нь нэвт хатгана. 4Мөн тэр өдөр эш үзүүлэгчид эш үзүүлэхдээ үзсэн үзэгдлээсээ болж ичиж, хууран мэхлэхийн тулд тэд хялгасан нөмрөг өмсөхгүй. 5Харин тэр «Би эш үзүүлэгч биш. Би газар хагалагч хүн, хар багаасаа л газрын амьтан байсан билээ» гэнэ. 6Нэг нь түүнд «Чиний гарын хооронд буй эдгээр шархнууд нь юу вэ?» гэхэд тэр «Эдгээр нь намайг хайрлагсдын гэрт миний олсон шархнууд юм» гэнэ.”
Хоньчинг цохино, хоньд бутарна
7Илд ээ! Миний хоньчны эсрэг,
Миний нөхөр болох хүний эсрэг сэрэгтүн гэж
Түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна.
“Хоньчинг#13:7 хоньчин: 11:4 үз. цохигтун тэгвэл
Хонин сүрэг тарж бутарна.
Би Өөрийн мутрыг нялх хүүхдүүдийн эсрэг эргүүлнэ.#Мт 26:31; Мк 14:27
8Энэ нь бүх газарт тохиолдох болно” гэж ЭЗЭН тунхаглаад
“Үүний доторх хоёр хэсэг нь таслагдан сүйрнэ.
Харин гурав дахь нь дотроо үлдэх болно.
9Гурав дахь хэсгийг нь Би гал дундуур гарган,
Мөнгийг цэвэршүүлдэг шиг тэднийг цэвэршүүлж,
Алтыг тунгаадаг шиг тэднийг тунгаана.
Тэд Миний нэрийг дуудаж,
Би тэдэнд хариулах болно.
«Тэд бол Миний ард түмэн» гэж Би хэлнэ.
«ЭЗЭН бол миний Бурхан» гэж тэд хэлнэ” гэв.
Одоогоор Сонгогдсон:
Зехариа 13: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: