Зехариа 3
3
Дөрөв дэх үзэгдэл: Иошуа ба Сатан
1Дараа нь тэр надад ЭЗЭНий тэнгэрэлчийн өмнө зогсож буй тэргүүн тахилч Иошуаг болон түүнийг буруутгахаар баруун гар талд нь зогсож буй Сатаныг үзүүлэв.#Езр 5:2; Илч 12:10 2ЭЗЭН, Сатанд
—Сатан аа! ЭЗЭН чамайг буруушааж байна. Үнэхээр Иерусалимыг сонгосон ЭЗЭН, чамайг буруушааж байна. Энэ бол галаас авагдсан тамга бус уу? гэв.#Иуд 9 3Иошуа бузар муу хувцас өмссөн байх бөгөөд тэнгэрэлчийн өмнө зогсож байв. 4Тэнгэрэлч өөрийнхөө өмнө зогсогчдод хандан
—Түүнээс бузар муу хувцсыг нь тайлан ав гээд түүнд дахин
—Харагтун, Би чиний хилэнц бурууг чамаас авч, ёслолын дээлээр чамайг хувцаслана гэв. 5Дараа нь би
—Түүний толгой дээр тэд цэвэр малгай тавиг гэсэнд тэд ЭЗЭНий тэнгэрэлчийг зогсож байх зуур түүний толгой дээр цэвэр малгай тавьж, түүнд хувцас өмсгөв. 6ЭЗЭНий тэнгэрэлч, Иошуад бат сануулан
— 7Түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. “Хэрэв чи Миний замаар алхаж, Миний үйлчлэлийг гүйцэтгэвэл чи мөн Миний гэрийг захирч, мөн Миний шүүхийг хариуцах болно. Энд зогсогчдын дунд чөлөөтэй орох эрхийг Би чамд соёрхоно. 8Одоо сонсогтун. Тэргүүн тахилч Иошуа чи болон чиний өмнө сууж буй найз нар чинь, үнэхээр тэд бол бэлгэдэл болох хүмүүс юм. Үзэгтүн, Мөчир болох Өөрийн зарцыг Би авчрах гэж байна.#Иер 23:5, 33:15; Зех 6:12 9Иошуагийн өмнө Миний тавьсан чулууг үзэгтүн. Нэг чулуун дээр долоон нүд. Үзэгтүн, Би түүн дээр бичээс сийлнэ” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаад “Ганц өдрийн дотор тэр газрын хилэнцийг Би зайлуулна. 10Тэр өдөрт танай хүн нэгбүр хөршөө өөрийн усан үзмийн мод, инжрийн модны доор суулгахаар урих болно” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна.#Мик 4:4
Одоогоор Сонгогдсон:
Зехариа 3: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: