Зехариа 4
4
Тав дахь үзэгдэл: Дэнлүүний суурь ба чидун мод
1Тэгээд надтай ярилцаж байсан тэнгэрэлч эргэж, нойрноос сэрсэн хүн мэт намайг босгов. 2Тэр надаас
—Чи юу харж байна вэ? гэсэнд би
—Би харж байна. Оройдоо хул бүхий цул алтан дэнлүүний суурь болон түүн дээр орой дээрх дэнлүү тусбүрд хамаарах долоон сувгуудтай долоон дэнлүүг харлаа. 3Мөн дэргэд нь хоёр чидун мод байна. Нэг нь хулны баруун гарт, нөгөө нь зүүн гарт нь байна гэсний#Илч 11:4 4дараа би надтай ярилцаж байсан тэнгэрэлчид хариулан
—Эзэн минь, эдгээр нь юу вэ? гэсэнд 5надтай ярилцагч мөнөөх тэнгэрэлч надад хандан
—Эдгээр нь юу болохыг чи мэдэхгүй гэж үү? хэмээсэнд би
—Мэдэхгүй, эзэн минь гэв. 6Тэгээд тэр надад
—Энэ бол Зеруббабелд хандсан ЭЗЭНий үг юм. “Хүч чадлаар ч бус, эрх мэдлээр ч бус, харин Миний Сүнсээр” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.#Езр 5:2 7“Агуу уул аа! Чи юу юм бэ? Зеруббабелын өмнө чи тал газар болно. Тэр «Нигүүлсэл, түүнд нигүүлсэл байг!» гэж хашхиран оройн чулууг урагш авчирна” гэв.
8Мөн ЭЗЭНий үг надад ирж айлдсан нь
— 9Зеруббабелын гар энэ өргөөний суурийг тавьсан бөгөөд түүний гар үүнийг дуусгах болно. Тэгээд та нар түг түмдийн ЭЗЭН та нар уруу намайг илгээснийг мэдэх болно. 10Жижиг юмсын өдрийг үзэн ядагсад нь Зеруббабелын гар дахь тэгшлүүрийг хараад баярлах болно.
Харин эдгээр долоо нь дэлхий даяар хэрэн хэсэх ЭЗЭНий нүд юм гэв.#Илч 5:6 11Дараа нь би түүнд
—Дэнлүүний суурийн баруун, зүүн тал дахь энэ хоёр чидун мод нь юу вэ? гэв.#Илч 11:4 12Би хоёр дахь удаагаа түүнд
—Хоёр алтан цоргоор тосоо юүлэн гаргагч чидуны хоёр мөчир нь юу вэ? гэсэнд 13тэр надад
—Эдгээр нь юу болохыг чи мэдэхгүй гэж үү? хэмээсэнд би
—Үгүй, эзэн минь гэв. 14Тэгээд тэр
—Эдгээр нь бүх л газар дэлхийн Эзэний дэргэд зогсож байдаг тослогдсон хоёр хөвгүүн юм гэв.
Одоогоор Сонгогдсон:
Зехариа 4: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.