Зехариа 8

8
ЭЗЭНээс Сионд өгөх амлалт
1Түг түмдийн ЭЗЭНий үг ирж айлдсан нь
2Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би Сионыг үнэхээр хардан харамлаж байна. Тийм ээ, асар их уур хилэнгээр Би түүнийг хардаж байна.” 3ЭЗЭН ийн айлдаж байна. “Би Сион уруу эргэж, Иерусалимын дунд оршино. Тэгээд Иерусалим нь Үнэний хот хэмээн дуудагдаж, түг түмдийн ЭЗЭНий уул нь Ариун уул хэмээн дуудагдах болно.” 4Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Өвгөд хөгшид дахин Иерусалимын гудамжинд сууцгааж, хүн бүр нас сүүдрийнхээ хэрээр гартаа таягтай байна. 5Гудамжинд тоглож буй хөвгүүд охидоор хотын гудамжнууд дүүрэх болно” гэв. 6Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хэрэв эдгээр өдрүүдэд энэ ард түмний үлдэгсдийн нүдэнд энэ нь хэт хэцүү байгаа бол мөн Миний мэлмийд хэцүү байх уу?» гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна. 7Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна.
—Үзэгтүн, Би Өөрийн ард түмнийг наран ургах газраас ч, наран шингэх газраас ч аврах гэж байна. 8Би тэднийг авчирч, тэд Иерусалимын төвд амьдрах болно. Тэд Миний ард түмэн болж, үнэн ба зөв шударгаар Би тэдний Бурхан нь болно гэв. 9Түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. “Түг түмдийн ЭЗЭНий өргөөний суурь тавигдсан өдрөөс эш үзүүлэгчдийн амнаас тунхаглагдсан эдгээр үгсийг энэ өдрүүдэд сонсож буй та нарын гар сүм баригдаж дуусах хүртэл хүчтэй байг. 10Учир нь эдгээр өдрүүдээс өмнө хүн, малын төлөө ямар нэгэн төлөөс байгаагүй юм. Орсон гарсан хүний хувьд, дайсантай учир амар амгалангүй байсан. Бүх хүнийг Би нэг нэгнийх нь эсрэг тавьсан юм. 11Харин одоо Би энэ ард түмний үлдэгсдэд урьдын өдрүүдийнх шигээ хандахгүй” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна. 12“Үр амар тайван ургана. Усан үзэм жимсэлж, газар үр жимсээ гаргаж, тэнгэр шүүдрээ буулгана. Энэ бүх зүйлийг энэ ард түмний үлдэгсдэд Би өвлүүлнэ. 13Иудагийн гэр ээ, Израилийн гэр ээ! Та нар үндэстнүүдийн дунд хараал болж байсан шиг, та нарыг ерөөл болгохын тулд Би та нарыг аварна. Бүү айгтун. Гараа чангалагтун” гэв. 14Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарын өвөг дээдэс Намайг өдөөн уурлуулах үед Би та нарт хор хөнөөл учруулахаар төлөвлөж, эс зөөлрөв” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаад 15“Би Иерусалимд, Иудагийн гэрт сайныг үйлдэхээр энэ өдрүүдэд дахин төлөвлөв. Бүү айгтун. 16Та нарын хийх ёстой зүйлс нь эдгээр юм. Нэг нэгэндээ үнэнийг ярь, амар амгалан ба үнэний шүүлт нь үүд хаалгануудад чинь байг.#Еф 4:25 17Мөн та нарын нэг нь ч нөгөөгийнхөө эсрэг зүрхэндээ хорон мууг бүү төлөвлө. Худал андгайд бүү дурла. Энэ бүхэн нь Миний үзэн яддаг зүйлс юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Баяр хөөртэй мацаг
18Түг түмдийн ЭЗЭНий үг над уруу ирж айлдсан нь
19Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Дөрөв, тав, долоо, аравдугаар саруудын мацаг барилтууд нь Иудагийн гэрт баяр баясгалан, хөгжилтэй сайхан баяр наадам болно. Иймээс үнэн, амар амгаланг хайрла.”
Иерусалимд олноороо ирнэ
20Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Ард түмнүүд, тэр ч байтугай олон хотын оршин суугчид ирнэ. 21Нэгийнх нь оршин суугчид нөгөөдөө очиж «ЭЗЭНий тааллыг гуйхаар, түг түмдийн ЭЗЭНийг хайхаар бүгд хамт явцгаая. Би бас явна» гэнэ. 22Асар олон ард түмэн, хүчирхэг үндэстнүүд Иерусалимд түг түмдийн ЭЗЭНийг хайхаар, ЭЗЭНий тааллыг гуйхаар ирнэ.” 23Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэдгээр өдрүүдэд өөр хэлтэн үндэстнүүдээс арван хүн нэг иудей хүний хувцаснаас зууран «Биднийг өөрсөдтэйгөө хамт явуулаач. Бурхан та нартай хамт байгааг бид сонслоо» гэх болно.”

Одоогоор Сонгогдсон:

Зехариа 8: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү