Зехариа 9

9
Израилийн дайснуудыг шүүх нь
1Нэгэн зөн. Хадрахын нутгийн эсрэг, Дамаск дээр буун үлдсэн ЭЗЭНий үг.
(Учир нь хүмүүсийн нүд, ялангуяа Израилийн бүх овгийн нүд ЭЗЭН өөд хандана).#Иса 17:1–3; Иер 49:23–27; Амо 1:3–5 #Иса 23:1–18; Езк 26:1—28:26; Иое 3:4–8; Амо 1:9–10; Мт 11:21–22; Лк 10:13–14
2Мөн түүгээр хиллэдэг Хамат болон
Тун ухаантай Тир, Сидоны ч эсрэг байна.
3Тир өөртөө бэхлэлт босгон, мөнгийг шороо мэт,
Алтыг гудамжны тоос мэт овоолно.
4Үзэгтүн, Эзэн түүнээс эзэмшлийг нь аван,
Эд баялгийг нь далайд хаяна.
Тэр галд шатаагдана.
5Ашкелон үүнийг хараад айх болно.
Газ өвчиндөө шаналан зовно,
Екрон ч бас зовно.
Учир нь найдвар нь тасарчээ.
Газаас хаан нь устаж,
Ашкелонд хүн суурьшихаа байна.#Иса 14:29–31; Иер 47:1–7; Езк 25:15–17; Иое 3:4–8; Амо 1:6–8; Зеф 2:4–7
6Ашдодод эрлийзүүд суурьшина,
Филистчүүдийн бардамналыг Би тастана.
7Би тэдний амнаас цусыг нь,
Шүднүүдийнх нь завсраас жигшмээр юмсыг нь зайлуулна.
Тэгээд бас тэд манай Бурханы төлөө үлдэж,
Иудагийн тэргүүлэгч мэт байна.
Екрон нь иебусчууд#9:7 иебусчууд: Давид хаан Иерусалим хотыг эзэлж аваад харьяатаа болгосон тус хотын уугуул иргэд. шиг болно.
8Гэвч цэргүүд болон үүгээр өнгөрөн буцагчаас болж
Би Өөрийн өргөөг тойруулан хүрээлнэ.
Би Өөрийн мэлмийгээр харсан учир
Ямар ч дарлагч дахин тэдний дээгүүр гарахгүй.
Айсуй Удирдагч
9Сион охин оо, үлэмж ихээр баярлагтун!
Иерусалим охин оо!
Ялалтын уухай хадаагтун!
Үзэгтүн, хаан чинь чам уруу очиж байна.
Тэр бол зөвт, ялагдашгүй,
Даруухнаар илжиг унажээ.
Илжигний төл болох дудран унажээ.#Мт 21:5; Иох 12:15
10Би Ефраимаас тэргийг нь,
Иерусалимаас морийг нь тастана.
Дайны нум тастуулна.
Тэр үндэстнүүдэд амар тайвныг тунхаглаж,
Түүний ноёрхол тэнгисээс тэнгис,
Евфратаас газрын мухарт хүртэл орших болно.#Дуу 72:8
11Мөн чиний хувьд ч гэсэн,
Миний гэрээний цус чамтай хамт байгаа учир
Би чиний хоригдлуудыг усгүй нүхнээс чөлөөлнө.#Гэт 24:8
12Найдварын хоригдлууд аа!
Бэхлэлт уруу буцагтун.
Би чамд хоёр дахин ихийг сэргээнэ гэдгээ
Яг энэ өдөр Би тунхаглаж байна.
13Иудаг Би Өөрийн нум болгон татаж,
Нумаа Ефраимаар дүүргэнэ.
Грек ээ! Чиний хөвгүүдийн эсрэг
Сион чиний хөвгүүдийг Би турхирна.
Би чамайг дайчны илд мэт болгоно.
14Тэгээд ЭЗЭН тэдний дээр үзэгдэн,
Түүний сум аянга мэт харвана.
Эзэн БУРХАН бүрээгээ үлээж,
Өмнөдийн хүчит шуурганаар давшина.
15Түг түмдийн ЭЗЭН тэднийг хамгаална.
Тэд цөлмөн, дүүгүүрийн чулуун дээр дэвсэлнэ.
Тэд ууцгааж, дарс мэт шуугих болно.
Тэд тахилын тогоо мэт дүүргэгдэж,
Тахилын ширээний өнцгүүд мэт норно.
16Тэдний Бурхан ЭЗЭН тэр өдөр тэднийг
Өөрийн ард түмний сүрэг шиг аврах болно.
Учир нь тэд титмийн чулуу мэт
Түүний нутагт гялалзах болно.
17Тэд ямар үзэсгэлэнтэй, хөөрхөн байх бол оо!
Үр тариа залуусыг хөгжөөж,
Шинэ дарс онгон охидыг баясгана.

Одоогоор Сонгогдсон:

Зехариа 9: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү