1 КОРИНТ 3
3
1Ах дүү нар аа, сүнслэг хүмүүстэй ярихын адил би та нартай ярьж чадсангүй. Харин махан биеийн хүнтэй, Христ доторх балчир хүүхэдтэй ярихын адил ярьсан. 2Би та нарт сүү өгсөн. Бор хоол өгөөгүй. Тэгэхэд та нар чадваргүй байсан. Одоо ч гэсэн та нар чадваргүй байна. 3Учир нь та нар одоо хүртэл махан биеийнхээ дагуу байна. Та нарын дунд атаархал, маргаан байгаа нь та нар махан биеийнхээ дагуу, хүний ёсны дагуу явдаггүй гэсэн хэрэг үү? 4Учир нь нэг нь “Би Паулынх” гэхэд, нөгөө нь “Би Аполынх” гэж буй та нар тийм хүмүүс биш үү? 5Тэгвэл Апол гэж хэн юм бэ? Паул гэж хэн юм бэ? Тэд бол Эзэнээс хүн бүрд өгсний дагуу зарц нар бөгөөд та нар тэр хүмүүсээр дамжуулж итгэсэн. 6Би тарьсан, Апол усалсан. Харин Бурхан ургуулсан юм. 7Тиймээс таригч ч, услагч ч юу ч биш, харин Бурхан ургуулдаг аж. 8Таригч, услагч нь нэг юм. Тэд тус бүрдээ хөдөлмөрийнхөө дагуу шагналаа авах болно. 9Учир нь бид Бурханы хамтран зүтгэгчид бөгөөд та нар Бурханы тариалангийн талбай, Бурханы барилга мөн.
10Надад өгөгдсөн Бурханы нигүүлслийн дагуу би ухаалаг тэргүүн барилгачин мэт суурийг тавьсан бөгөөд харин өөр хүн түүн дээр барьж байна. Гэхдээ түүн дээр яаж барихаа хүн бүр анхаарагтун. 11Учир нь тавигдсан ганц суурь болох Есүс Христээс өөр суурийг хэн ч тавьж чадахгүй. 12Хэрэв хэн нэгэн хүн энэ суурин дээр алт, мөнгө, эрдэнийн чулуу, мод, өвс болон сүрлээр баривал, 13ажил болгон нь илэрхий болно. Учир нь мөнөөх өдөр үүнийг харуулна. Яагаад гэвэл энэ нь галаар илэрхий болгогдох бөгөөд гал нь хүн бүрийн ажлын чанарыг шалгах болно. 14Хэрэв хэн нэгний үүн дээр барьсан ажил нь үлдвэл тэр хүн шагналаа хүлээн авна. 15Хэрэв хэн нэгний ажил шатвал тэр хүн хохирол амсана. Тэр өөрөө гал дундуур гарсан мэт боловч аврагдана.
16Та нар өөрсдөө Бурханы сүм мөн бөгөөд Бурханы Сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддэггүй юм уу? 17Хэрэв хэн нэг нь Бурханы сүмийг устгавал Бурхан тэр хүнийг устгана. Учир нь Бурханы сүм бол ариун бөгөөд энэ нь та нар мөн.
18Хэн ч өөрийгөө бүү мэхлэг. Хэрэв та нарын дунд хэн нэг нь энэ үед өөрийгөө мэргэн хэмээн боддог бол тэр хүн мэргэн болохын тулд мунхаг болог. 19Учир нь энэ ертөнцийн мэргэн ухаан бол Бурханы өмнөх мунхаглал ажээ. Энэ нь “Мэргэн хүмүүсийг Тэр башир байдлаар нь барьдаг” гэж бичигджээ. 20Мөн “Мэргэн хүмүүсийн эргэцүүлэл нь дэмий хоосон зүйл гэдгийг Эзэн мэддэг” гэжээ. 21Иймээс хэн ч хүмүүсээр сайрхахгүй байг. Учир нь бүх юм та нарынх юм. 22Паул ч, Апол ч, Кеф ч, ертөнц ч, амь хийгээд үхэл ч, одоо хийгээд ирээдүй ч бүгд та нарынх аж. 23Та нар Христийнх бөгөөд Христ Бурханых мөн.
Одоогоор Сонгогдсон:
1 КОРИНТ 3: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: