1 КОРИНТ 5
5
1Та нарын дунд харь үндэстнүүдийн дунд хүртэл байдаггүй, садар самуун явдал байдаг нь дуулдлаа. Нэг чинь эцгийнхээ эхнэртэй нөхцдөг гэнэ. 2Та нар их зантай болж, харин ийм зүйлийг үйлдэгч нэгэн нь та нарын дундаас зайлуулагдахын тулд та нар гашуудсангүй. 3Миний хувьд, би биеэрээ байгаагүй боловч сүнсээрээ та нарын дэргэд байж, дунд чинь байсан мэт үүнийг үйлдэгчийг хэдийн шүүсэн юм. 4[Бидний] Эзэн Есүсийн нэрээр та нар цуглах үед би сүнсээрээ та нартай хамт байж, бидний Эзэн Есүсийн хүчээр 5тийм хүнийг махан биеийг нь сүйрүүлэхийн тулд Сатанд тушаая гэж шийдэв. Ингэснээр түүний сүнс Эзэн [Есүсийн] өдөр аврагдаж болох юм. 6Та нарын сайрхал чинь сайн биш ээ. Жаахан хөрөнгө нь зуурсан гурилыг бүхэлд нь исгэдгийг та нар мэдэхгүй гэж үү? 7Та нар исгэгдээгүй юм шиг шинэ зуурсан гурил байхын тулд хуучин хөрөнгийг бүрмөсөн цэвэрлэ. Учир нь бидний Дээгүүр Өнгөрөх баярын хурга болох Христ ч гэсэн тахил болсон юм. 8Иймд бид хуучин хөрөнгөөр бус, хорсол ба бузар муугийн хөрөнгөөр ч бус, харин чин сэтгэлийн ба үнэний исгээгүй талхаар баярыг тэмдэглэе.
9Садар самуун хүмүүстэй холбогдож болохгүй гэж би та нарт захидалдаа бичихдээ, 10энэ ертөнцийн садар самуун, эсвэл шунахай, эсвэл дээрэмчид, эсвэл шүтээн шүтэгч хүмүүстэй холбогдож болохгүй гэж би ерөөсөө хэлээгүй. Хэрэв тийм байсан бол та нар энэ ертөнцийн гадна гарах ёстой болно. 11Харин би та нарт хэрэв ах дүү гэж нэрлэгддэг нэг чинь садар самуун, эсвэл шунахай, эсвэл шүтээн шүтэгч, эсвэл хараалч, эсвэл архичин, эсвэл дээрэмчин бол тийм хүнтэй холбогдож болохгүй тухай бичсэн юм. Тийм хүнтэй хамт хооллож ч болохгүй. 12Гадна байгсдыг шүүх хэрэг надад юунд байх билээ? Та нар дотор байгсдыг шүүдэггүй гэж үү? 13Харин гадна байгсдыг Бурхан шүүдэг. Хилэнцэт хүнийг өөрсдийнхөө дундаас зайлуул.
Одоогоор Сонгогдсон:
1 КОРИНТ 5: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society