1 ИОХАН 1
1
1Эхнээсээ байсан бөгөөд бидний сонсож, нүдээрээ үзэж, харж, гараараа барьж үзсэн Амийн Үгийн тухай — 2Тэрхүү амь нь илэрхийлэгдсэн. Эцэгтэй хамт байсан бөгөөд бидэнд илэрхийлэгдсэн мөнх амийг бид үзсэн, мөн та нарт гэрчилж, тунхаглаж байна. — 3Бид үзсэн, сонссоноо та нарт мөн тунхаглаж байна. Ингэснээр та нар бас бидэнтэй нөхөрлөх юм. Үнэхээр бидний нөхөрлөл нь Эцэг ба Түүний Хүү Есүс Христтэй нөхөрлөх нөхөрлөл билээ. 4Баяр баясгалангаа гүйцэд болгоё гэсэндээ бид та нарт эдгээрийг бичлээ.
5Бурхан бол гэрэл, мөн Түүний дотор харанхуй огт байхгүй гэдэг нь бидний Түүнээс сонссон мэдээ бөгөөд та нарт тунхаглаж байна. 6Хэрэв бид Бурхантай нөхөрлөдөг гэж яриад, харанхуй дотор алхаж байвал бид худал хэлж, үнэнийг үйлддэггүй ажээ. 7Харин Тэр Өөрөө гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал, бид бие биетэйгээ нөхөрлөж, Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ. 8Хэрэв бид нүгэлгүй гэж хэлбэл өөрсдийгөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үнэн алга. 9Хэрэв бид нүглээ хүлээн зөвшөөрвөл Тэрээр итгэмжит, зөвт бөгөөд бидний нүглийг уучилж, бүх л зөвт бус байдлаас биднийг цэвэрлэнэ. 10Хэрэв бид нүгэл үйлдээгүй гэж хэлбэл, бид Түүнийг худалч болгож байгаа хэрэг бөгөөд бидний дотор Түүний үг алга.
Одоогоор Сонгогдсон:
1 ИОХАН 1: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: