1 САМУЕЛ 30
30
1Давид болон түүний хүмүүсийг гурван хоногийн дараа Зиклагт буцаж ирэхэд амалекчууд Негев болон Зиклаг уруу довтолсон байв. Тэд Зиклагийг эзлэн авч, галдан шатаасан байжээ. 2Тэд эмэгтэйчүүд болон тэнд байсан бүхнийг, жижиг ч бай, том ч бай бүх хүний нэгийг нь ч алалгүйгээр олзлон авч, өөрийн нутаг уруугаа явсан байлаа. 3Давид болон түүний хүмүүс хотод ирээд харахад хотыг галдан шатаачихсан, эхнэр хүүхдүүд, охидыг нь аваад явчихсан байв. 4Тэгэхэд Давид болон түүнтэй хамт байсан хүмүүс дуугаа өндөрсгөн уйлах ч тэнхээгүй болтлоо цурхиран уйлав. 5Давидын хоёр эхнэр болох Иезреел эмэгтэй Ахиноам болон Набалын эхнэр байсан Кармел эмэгтэй Абигаил нарыг ч олзлон явсан байв. 6Түүнээс гадна, ардууд бүгд өөрсдийн хөвгүүд охидынхоо төлөө сэтгэлдээ гашуудаж байсан тул Давид уруу чулуу шидэж алахаар ярилцаж байсан учраас Давид ихэд зовов. Гэвч Давид өөрийн Бурхан ЭЗЭНээр өөрийгөө зоригжуулав.
7Дараа нь Давид Ахимелехийн хөвгүүн тахилч Абиатарт хандан
—Ефодыг авч ирэгтүн хэмээн гуйсанд Абиатар Давидад ефодыг авчирч өгөв. 8Давид ЭЗЭНээс лавлан,
—Эдгээр дээрэмчдийн бүлгийг би мөрдөх үү? Би тэднийг хөөж гүйцэх үү? хэмээн асуухад ЭЗЭН түүнд
—Мөрдөгтүн, чи тэднийг заавал хөөж гүйцэн, бүхнийг аварч чадна хэмээн хариулав. 9Тэгээд Давид зургаан зуун хүний хамт явж, Бесор горхи уруу хүрч ирэхэд зарим нь тэнд үлдэв. 10Бесор горхийг гаталж чадахгүй болтлоо туйлдсан хоёр зуун хүн тэндээ үлдсэн учир Давид дөрвөн зуун хүний хамт цааш мөрдөн хөөв.
11Тэд хээрээс нэгэн Египет хүнийг олж, түүнийг Давид уруу дагуулж ирэв. Тэд түүнд талх идүүлж, ус уулгахад, тэр идэж уув. 12Тэд түүнд хэсэг хатаасан инжир, хоёр боодол үзэм өгсөнд тэр тэдгээрийг идэн, тэнхээ оров. Учир нь тэр гурван өдөр, гурван шөнө талх идэж, ус уугаагүй ажээ. 13Давид түүнээс
—Чи хэнийх вэ? Хаанаас ирсэн бэ? хэмээн асуухад
—Би египет залуу бөгөөд амалек хүний боол юм. Намайг гурав хоногийн өмнө өвчин тусахад эзэн маань намайг орхиж явсан юм. 14Бид керетчүүдийн Негев, Иудад харьяалагдах газар болон Калебын Негев уруу довтлон тонож, Зиклагийг галдан шатаасан юм хэмээн өгүүлэв. 15Тэгэхэд Давид түүнд
—Тэдгээр дээрэмчдийн бүлэг уруу чи газарчилж чадах уу? хэмээн асуухад
—Намайг алахгүй, эсвэл миний эзний гарт өгөхгүй гэдгээ Бурханаар надад тангараглагтун. Тэгвэл би таныг тэдгээр дээрэмчдийн бүлэг уруу аваачиж өгье гэж хариулав.
16Тэр Давидыг аваачихад, харагтун, амалекчууд газраар дүүрэн тархаж, филистчүүдийн газар болон Иудагийн газраас олзлон авсан асар их зүйлсээс болж, идэж уун, бүжиглэлдэж байлаа. 17Давид үүрийн гэгээнээс дараагийн өдрийн орой нь хүртэл тэднийг хядав. Тэмээ унаж зугтсан дөрвөн зуун залуусаас өөр тэдний нэг ч хүн зугтаж чадсангүй. 18Ийнхүү амалекчуудад булаалгасан бүх зүйлээ Давид эргүүлэн авч, өөрийн хоёр эхнэрийг ч аварчээ. 19Тэдний зүйлсээс жижиг ч, том ч, хөвгүүд ч, охид ч, олзлуулсан юмс ч, тэдэнд булаалгасан зүйлсийн нэг нь ч алдагдсангүй. Давид тэр бүхнийг буцааж авав. 20Ийнхүү Давид сүргийн эхэнд хүмүүсийн тууж байсан бүх хонь, үхрийг олзолж авлаа. Тэд
—Энэ бол Давидын олз хэмээн өгүүлж байлаа.
21Бесор горхины дэргэд үлдсэн, Давидыг дагаж чадахгүй болтлоо туйлдсан хоёр зуун хүн уруу хүрч ирэхэд тэд Давидыг болон түүний хүмүүсийг угтахаар гарч ирэв. Давид тэдгээр хүмүүст ойртож очин, тэдэнтэй мэндчилэв. 22Тэр үед Давидтай хамт явсан хүмүүсийн дотроос хорон санаатай ба үл бүтэх бүх хүмүүс ам амандаа
—Тэд бидэнтэй хамт яваагүй учир зөвхөн өөрсдийнхөө эхнэр хүүхдийг л авч яваг. Бид эргүүлж авсан олзноосоо тэдэнтэй хуваалцахгүй хэмээн өгүүлжээ. 23Тэгэхэд Давид
—Ах дүү нар минь, биднийг хамгаалж, бидний эсрэг ирсэн дээрэмчдийн бүлгийг бидний гарт тушаасан ЭЗЭНий бидэнд өгсөн юмсыг ингэж болохгүй. 24Ийм хэргийн тухайд та нарын хэлэхийг хэн сонсох вэ? Тулалдаанд явсан хүмүүсийн хувь нь ачаа барааны дэргэд байсан хүмүүсийн хувьтай адилхан. Тэд адилхан хуваах ёстой хэмээн өгүүлэв. 25Тэр өдрөөс хойш Давид үүнийг Израилийн төлөөх зарлиг тогтоол болгосон нь эдүгээ хүртэл мөрдөгдөж иржээ.
26Давид Зиклагт ирээд, өөрийн найз нөхөд болох Иудагийн ахлагчдад олзны юмсаас илгээн,
—Харагтун, энэ бол ЭЗЭНий дайснуудын олзноос та нарт бэлэг болгох юмс билээ. 27Эдгээр нь Бетел, Негевийн Рамот болон Иаттирт байсан хүмүүст, 28мөн Ароер, Сифмот болон Ештемоад байсан хүмүүст, 29мөн Ракал, иерахмеелчүүдийн хотууд болон кенчүүдийн хотуудад байсан хүмүүст, 30мөн Хорма, Бор-ашан болон Атахад байсан хүмүүст, 31мөн Хебронд байсан хүмүүст хийгээд Давид ба түүний хүмүүсийн явж дассан бүх газрын хүмүүст билээ хэмээн хэлүүлэв.
Одоогоор Сонгогдсон:
1 САМУЕЛ 30: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: