2 КОРИНТ 10
10
1Одоо Паул би өөрөө Христийн хүлцэл болон дөлгөөн байдлаар та нарыг ятгаж байна. Би та нартай нүүр учрахдаа хүлцэнгүй байгаад харин хол байхдаа зоригтой байдаг гэнэ. 2Биднийг махан биеийнхээ дагуу явсан юм шиг боддог зарим хүмүүсийн эсрэг зоригтой байя гэж бодож байгаа итгэлтэйгээр дэргэд чинь байхдаа би зоригтой байхгүй байхын тулд та нараас гуйж байна. 3Учир нь бид махан бие дотор алхдаг боловч, махан биеийн дагуу дайтдаггүй. 4Учир нь бидний байлдааны зэвсэг бол махан биеийнх биш, харин цайзуудыг эвдэж нураах Бурханы хүчит зэвсгүүд юм. 5Бид цэцэрхэл болон Бурханы мэдлэгийн эсрэг босогч аливаа өндөрлөг зүйлийг устгаж, ямар ч бодол санааг Христийн дуулгавартай байдалд олзлуулдаг. 6Та нарын дуулгавартай байдал биелэгдмэгц бүх дуулгаваргүй байдлыг шийтгэхэд бид бэлэн байдаг.
7Та нар юмсыг гадна байдлаар нь хардаг. Хэрэв хэн нэгэн хүн Христийнх мөн гэдэгтээ өөртөө итгэлтэй байдаг бол тэр өөрийнхөө дотор үүнийг дахиж нэг бодож үзэг. Тэр өөрийгөө Христийнх мөн гэдгийн адил бид ч бас мөн. 8Та нарыг устгахын тулд бус, босгон байгуулахын тулд Эзэний бидэнд өгсөн эрх мэдлийн талаар би хальж сайрхсан ч ичихгүй. 9Учир нь би та нарыг өөрийн захидлуудаар айлгадаг юм шиг санагдахыг хүсдэггүй. 10Яагаад гэвэл тэд “Түүний захидлууд нь үнэндээ даацтай бөгөөд хүчтэй. Гэвч биеийн байдал нь сул дорой бөгөөд үг яриа нь ч зэвүүцмээр” гэж ярьдаг. 11Тийн боддог нэг нь үүнийг мэдэж аваг. Юу гэвэл хол байхдаа бид захидлууд доторх үгэнд ямар байдаг шигээ хамт байх үедээ мөн ажил үйлсэд тийм байна.
12Учир нь өөрсдийгөө магтдаг тэдгээр хүмүүсийн зарим нэгэнтэй нь бид өөрсдийгөө жиших юм уу, харьцуулахыг зүрхэлдэггүй. Харин тэд өөрсдийгөө өөрсдөөрөө хэмжиж, өөрсдийгөө өөрсөдтэйгөө харьцуулдаг. Тэд ухаангүй ажээ. 13Гэвч бид хэмжээнээсээ хэтэрч сайрхахгүй. Харин та нарт хүртэл хүрэхийн тулд Бурханы бидэнд хуваарилсан хэмжээнд л сайрхана. 14Бид та нарт хүрээгүй юм шиг өөрсдөөрөө хэт сайрхаагүй. Үнэндээ та нарт хүртэл Христийн сайн мэдээтэй ирсэн нь бид билээ. 15Бид хэмжээнээсээ хэтэрч сайрхаагүй. Энэ нь бусад хүмүүсийн хөдөлмөрөөр сайрхаагүй гэсэн үг юм. Та нарын итгэл өсөх тутам, та нарын дундах бидний үйл ажиллагааны цар хүрээ нь өргөснө. Энэ нь бидний найдвар юм. 16Тиймд та нараас цааших нутгуудад ч гэсэн сайн мэдээг тунхагладаг бөгөөд бусдын талбарт хийж дуусгагдсан юмсаар бид сайрхдаггүй билээ. 17Харин сайрхагч нь Эзэн дотор сайрхагтун. 18Учир нь өөрийгөө магтагч хүн бус, харин Эзэний магтдаг хүн сайшаагдсан нь байна.
Одоогоор Сонгогдсон:
2 КОРИНТ 10: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: